​Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах санал

  • 2022 / 05 / 24

Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Mongo.mn вэб хуудас, MongoCoach фэйсбүүк групп, Lizing.mn вэб сайтууд иргэд болон аж ахуйн нэгжүүдэд ямар үйлчилгээ үзүүлэх, ямар хэмжээний орлого олох болон үүнд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах ямар боломж байгаа талаар та энэхүү танилцуулгаас үзэх болно.

Нэг. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд бид юу хийв

“Иргэдэд санхүүгийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээ үзүүлэх” эрхэм зорилготойгоор 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Mongo.mn вэб сайт нь өнөөдрийг хүртэл давхардаагүй тоогоор 1,5 сая хүнд доорх үйлчилгээнүүдийг үзүүлжээ. Үүнд:

  1. Бүх банкны мэдээллийг нэг дороос түгээх
  2. Санхүүгийн зөвлөгөө, нийтлэлүүд түгээх
  3. Хадгаламжийн зөвлөгөө, тооцооллууд
  4. Зээлийн зөвлөгөө, тооцооллууд
  5. Асуулт, хариулт

Эдгээр үйлчилгээнүүдийг үзүүлэхдээ бид хүмүүст хамгийн дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх, хамгийн ашигтай нөхцөлөөр зуучлах зарчим баримталж ирсэн.

Үр дүнд нь сар бүр 15’000 хүн mongo.mn сайтад хандаж хадгаламж болон зээлийн талаар зөвлөгөө мэдээлэл авдаг болов.

Хоёр. Ирэх 8 жилийн хугацаанд хийх ажлууд

Mongo.mn сайтаар үйлчлүүлж буй дээрх хүмүүсийг сонирхсон санхүүгийн байгууллагатай нь холбож өгөн зуучлах, энэхүү зуучлалын үйлчилгээнээс орлого олох нь бидний нэн тэргүүний зорилт юм. Интернэт орчинд зуучлал үзүүлдэг энэ төрлийн бизнес загварыг “lead generation” гэдэг бөгөөд google үүнийг хэрхэн тодорхойлсныг эндээс үзнэ үү.

Бид хадгаламжийн зуучлалыг 8000 төгрөгийн төлбөртэйгээр үзүүлнэ.

Мөн түүнчлэн өнгөрсөн жилээс судалж эхэлсэн “Өрхийн санхүүгийн сургалт”, “Өрхийн санхүүгийн төлөвлөгөө” үйлчилгээнүүдийг 2022 оны 8 сараас MongoCoach гэдэг фэйсбүүк группээр дамжуулан олон нийтэд хүргэх бөгөөд сургалтын хөтөлбөр нь:

  1. Хэрхэн байртай болох
  2. Хэрхэн машинтай болох
  3. Хэрхэн хадгаламж, хуримтлалтай болох
  4. Хүүхдийн боловсролд хөрөнгө оруулалт хийх
  5. Эрүүл мэнд, даатгалын удирдлага
  6. Өрхийн санхүүгээ хэрхэн төлөвлөж, удирдах

сэдвүүдээр ярих болно.

MongoCoach групп нь зөвхөн сургалт хийгээд зогсохгүй гишүүдийнхээ асуултанд хариулах, санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг шейрлэх, гишүүд хоорондоо санхүүгийн мэдлэг, туршлагаа солилцох ажлыг хийнэ. Хэтдээ иргэдэд өрхийн санхүүгээ төлөвлөхөд нь туслах үйлчилгээг үзүүлнэ. Сургалтыг 20000 төгрөгийн төлбөртэйгээр онлайнаар зохион байгуулна.

Дээрх хоёр ажлаас гадна 2022 онд багтаан Lizing.mn вэб сайтыг ажиллуулна.

Гар утас, компьютер, цахилгаан бараа, гэрийн тавилга эд хогшил, автомашин, байр орон сууц, үйлдвэрийн тоног төхөөрөмж гэх мэт олон төрлийн барааг хүмүүс лизингээр авах хүсэлтэй байдаг. Тэгвэл эдгээр барааг нийлүүлдэг, худалдан борлуулдаг компаниудын бүтээгдэхүүнийг нэг дороос үзэх, хүссэн бараагаа лизингээр авах боломжийг энэхүү вэб сайт үе шаттайгаар олгох болно.

Дээрх бараануудыг лизингээр авах хүсэлтэй хүмүүст санхүүгийн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг зэрэг үзүүлснээр дэлгүүрийн борлуулалтын хэмжээ нэмэгдэхийн сацуу тус вэбсайтаар үйлчлүүлсэн хүмүүс тав тухыг мэдрэх болно.

Lizing.mn вэб сайтын гол орлого нь онлайн дэлгүүрийн түрээсийн орлого байна.

Гурав. Энэ бүхний үр дүнд бий болох систем буюу бизнес загвар

Энд дурдагдаж буй mongo.mn, mongocoach групп, lizing.mn сайтууд нь бүгд “Financial lead generation” бизнес загварт хамаарагдах бөгөөд эдгээр гурван систем хоорондоо хамтран ажилласнаар харилцагч төвтэй бизнес загвар үүсэж илүү олон хүнийг хамрах, илүү олон хүнийг санхүүгийн байгууллагад зуучлах боломж бүрдэнэ.

Эдгээр гурван систем нь тус тусдаа өөрийн орлогын загвартай байх бөгөөд mongo.mn сайтын хувьд хадгаламж, хөрөнгө оруулалтын зуучлалын орлого, mongocoach группын хувьд сургалтын төлбөр, lizing.mn сайтын хувьд дэлгүүрийн түрээс тус тусын үндсэн орлого байна. Үүнээс гадна энэ гурван систем хамтраад зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлж орлого олох болно. Зээлийн зуучлалыг 2-15 мянган төгрөгийн төлбөртэйгээр үзүүлнэ.

Бүхэлд нь “Ecosystem of Financial lead generations” гэж нэрлэх бөгөөд санхүүгийн байгууллагуудад зуучлалын үйлчилгээ үзүүлдэг нэгдэл болно. Схем зургийг үзнэ үү.


Дөрөв. Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах санал

Энэхүү бизнест 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх иргэн, аж ахуйн нэгжтэй доорх хоёр хувилбарын аль нэгнээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Үүнд:

  • Хоёр жилийн хугацаатай, 1 жилийн 25 хувийн хүүтэй зээлийн санхүүжилт, эсвэл
  • Тохирсон хугацааны турш дээрх гурван бизнесийн орлогын 10 хувийг хүртэх эрх

Хэлбэрээр тус тус хамтрах.

Хөрөнгө оруулалт хийх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2022 оны 6 сарын 25 хүртэл хүлээн авна. (Жич: 8 сая төгрөгөөс дээш дүнгээр хөрөнгө оруулалт хийх хүмүүс хамтран хөрөнгө оруулалт хийж болно)

Ирэх жилүүдийн орлогын төсөөлөл болон бусад нэмэлт мэдээллийг сонирхох, энэхүү бизнест хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс damdinjav@mongo.mn хаягаар мэйл бичих эсвэл 9999-8626 утсаар холбогдоно уу. Бид танд нэмэлт мэдээлэл, танилцуулга өгөхөд бэлэн байна.

Хүндэтгэсэн,

Д.Дамдинжав.

Mongo.mn, MongoCoach, Lizing.mn үүсгэн байгуулагч

Дэлгэрэнгүйг

https://docs.google.com/presentation/d/1kPV8rgkPGs...

ЗӨВЛӨГӨӨ, НИЙТЛЭЛ

АнгилалИЙН ТӨРЛҮҮД

БАНКУУДЫН ХҮҮГ ТООЦОХ

Сурталчилгаа