Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Юуны тухай
Сайн байна уу? Нөхөр 5.000.000 төгрөгний хэрэглээний зээл авсан. Одоо дундаа орж байгаа. Зээлэндээ суутгагдаад, шимтгэлээ төлөөд багийг 400.0 мянгийг гар дээрээ авдаг. Би өөрийнхөө цалинг нөхрийн цалингийн зээлэнд өгөх үү? хадгаламжинд хийх үү? Яавал бид хоёр 2 жилийн дотор байрний урьдчилгаа мөнгөтэй болох вэ? Туслаач. Бүр толгой эргэж гүйчлээ. Уг нь сард 800.0г хадгаламжинд хийвэл 2 жилийн дараа 20 сая. Даанч ерөөсөө хадгалж чадахгүйма. Ойрын хэрэглээнд зайлшгүй явчаад бх юм аа. Нийгмийн даатгалын шимтгэлд хувиараа өөрийнхөө саналаар өгч байж болох уу? болвол ямар сул талтай байдаг юм болоо. Миний цалин 600. Гар дээрээ 450ыг авдаг. 2015-08-27
хариултыг 75 хүн уншсанТа хоёрын үндсэн цалин нийлээд 1,6 сая гэж бид таамаг байдлаар тооцож үзлээ. Банк 8% зээл олгохдоо тухайн айлыг дээд тал нь сарын орлогынхоо 45 хувиар зээл төлж чадна гэж үзэж зээлийн дээд хэмжээгээ тооцдог. Тэгэхээр та хоёрт зөвлөхөд зээл төлж байна гэж төсөөлөөд сарын орлогын 45 хувиа одоогийн зээл болон хадгаламжиндаа хийх нь зүйтэй. Энэ тооцоогоор та хоёр зээл болон хадгаламжиндаа сард яаж ийгээд 720 мянган төгрөг хийгээд үлдсэнг хэрэглэх нь зохистой. Одоо зээлэндээ сар бүр 500 мянган төгрөг төлдөг болов уу гэж бид таамаглаж байна. Үүнийгээ төлдөгөөрөө төлөөд харин сар бүр 220 мянган төгрөг хадгалж байгаад зээлээ төлөөд дуусахаар нь сар бүр 720 мянган төгрөг хуримтлуулах замаар урьдчилгаагаа бүрдүүлэхийг зөвлөж байна. 20 сая төгрөг бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа харахад та хоёр 65 саяаар байр авахаар зорьж байгаа бөгөөд одоогийн зээлээ хаачихвал 45 саяын зээл 8% хүүтэйгээр авахад та хоёрын орлого хангалттай хүрэлцэхээр байна. Харин хоёрдугаар хувилбар нь гэвэл одоогийн зээлээ хаагаад урьдчилгаа төлбөрийн оронд ҮХХ барьцаалах замаар 100 хувь зээл авч болно. Та хувийн санхүүгийн зөвлөгөө авахыг хүсвэл “Би зээл авах боломжтой юу” гэдэг товчийг даран мэдээллээ бөглөн ирүүлнэ үү. 8%-ийн зээлийн урьдчилгаа төлбөртэй холбоотой хүмүүсийн хамгийн их уншсан зөвлөгөөг та http://mongo.mn/c/313 нийтлэлээс уншина уу.