Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Орон сууцны зээл: Өрхийн мэдээллийн сангийн мэдээллийг яаж өөрчлүүлэх вэ
Бид 2 хоёулаа төрийн төсөвт байгууллагад ажилладаг. Цалингаас өөр орлогогүй. Цалингийн зээлээ төлөөд дуусаж байгаа. Гэтэл 10%-ийн урьдчилгаанд хамрагдах гэтэл ООТА-р тогтоосон\ аль 2013 онд тогтоосон\ түвшний 17-д орсон дундаж түвшний сэхээтнүүд байна. Тухайн судалгаа иргэдийн зээлийг сайн тооцолгүй дээд мэргэжилтэй 2 уулаа ажилтай гэдгийг нь л хараад хэт өндөр ангилалд оруулсан ингээд 10%-д хамрашдах боломжгүй болчлоо яах вэ. 2015-09-10
хариултыг 61 хүн уншсанЗасгийн газрын 2015 оны 296 дугаар тогтоолоор “Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам”-ыг баталсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банк (баталгаа гаргагч) нь Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам болон арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах ёстой. Энэ гэрээ байгуулагдаагүй байгаа. Тиймээс одоогоор 8%-ийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувиараа бодож олгогдож байгаа. Харин энэ журамтай нь бүхлээр нь танилцахыг хүсвэл та энэ линкээр орно уу. http://www.legalinfo.mn/annex/details/6844?lawid=11217 Таны асуултанд хариулахад энэ журмын 4.3-д зааснаар “Иргэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэсэн боловч тухайн үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан байна.
-
Машины лизинг: Монголд явсан машин лизингээр авч болох уу
Сайн байна уу Би энэ хуучин машины лизинг сонирхож байгаа юмаа. Гэтэл нэг асуух зүйл гараад байна. Тавигдах шаардлагууд нь бүгд таарч байгаан гэтэл машинаа заавал тухайн банктай харилцагч байгууллагаас авах ёстой байдаг юм уу. Миний хувьд нэг хүнээс монгол яваад нэг их удаагүй машин авах гэж байгаа. Энэ тал дээр ямар нэг арга байдаг болов уу 2015-09-10
хариултыг 93 хүн уншсанБанкууд Монголд явж байгаагүй эсвэл хамтран ажилладаг гэрээт байгууллагаас нь авсан машинд лизингийн зээл олгодог. Та цалингийн эсвэл, зарим банкны санал болгодог өрхийн хэрэглээний зээл аваад өөрийн мөнгөтэйгээ нийлүүлээд машинаа худалдан авах боломжтой. Та энэ төрлийн зээлийн мэдээллийг авахыг хүсвэл манай сайтын “Хэрэглээний зээл” цэсээр орж мэдээлэл авна уу. Хувийн санхүүгийн зөвлөгөө авахыг хүсвэл “Би зээл авах боломжтой юу” гэдэг товчийг дарна уу.
-
Орон сууцны зээл: Нагац ахын байрыг урьдчилгааны оронд барьцаалж болох уу
bayrlalaa. daxin 1 asuult bn. bi nagats axiinhaa bairiig uridchilgaand tawiad zeeld hamragdaj boloh uu medeej ax maani zowshoorson. 2015-09-10
хариултыг 94 хүн уншсанБоломжгүй юм. Учир нь урьдчилгаа 30%-н төлбөрийн оронд барьцаанд тавих байрны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр таны нэр байх ёстой. Гэхдээ энэ нь та тус гэрчилгээнд нэрээ оруулчихвал шууд болно гэсэн үг бас биш юм. Учир нь банкууд барьцаанд тавьж буй хөрөнгө ойрын үед хэний нэр дээр байсныг түүхчилсэн лавлагаа гаргуулан давхар шалгадаг.
-
Орон сууцны зээл: Хөдөө амьдардаг хүн хотод байгаа байрыг зээлээр авч болох уу
sain bainuu minii asuultand zaawal xariulaad uguuch nohor bid 2 aimagt ajillaj amidardag yuma. jiliin daraa hotod amidrah tolowlogootei bga yumaa odoo bid 2iin tsalin niileed 1.500000 oron nutgaasa hotod bair zaxialj 8% hamragdaj boloh uu. uridchilgaa belen. 2015-09-10
хариултыг 50 хүн уншсанОрон нутгийн хүмүүс УБ-т байгаа байрыг 8% зээлээр авахын тулд орон нутгийнхаа банкны салбартаа хандан судлуулж болно. Зээлээ судлуулахдаа оршин суугаа харъяаллын дагуу орон нутгийнхаа банкны салбарт судлуулна. Харин таны авах байр УБ-т байж болох нь
-
Орон сууцны зээл: Байраа зараад дахин зээл авч болох уу
Сайн байна уу? Одоо ... банкны 8%-ийн орон сууцны зээлтэй төлөөд 5 жил болж байнаа. Энэ жил байраа томруулах санаатай байгаа тул байраа зарах үед яах хэрэгтэй талаар зөвлөгөө хэрэгтэй байна. Зараад үлдэгдэл зээлээ төлөөд шинэ байр дээрээ дахин зээл хөөцөлдөх үү? Үндсэн зээлдэгч нь дараа жил тэтгэвэртээ гарч байгаа болохоор дахин зээл олгох боломжгүй юу? Эсвэл одоо байгаа зээлийнхээ байрыг өөрчлөөд мөн зээлийн хэмжээгээ 20-30 саяар нэмэгдүүлэх боломж байдаг болов уу? 2015-09-08
хариултыг 104 хүн уншсанТа одоогийн байраа зараад түүнээс арай том байр авах зорилготой юм байна. Асуултын сүүлийн хэсэгт байгаа шиг зээлийн барьцаанд байгаа байраа том байраар өөрчлөөд, зээлийн хэмжээгээ 20-30 саяаар нэмэгдүүлэх боломж байхгүй. Зээлээ хаагаад том байр авна гэхээр дараа жил тэтгэвэрт гарах тул дахин зээл олгох нь эргэлзээтэй байна. Иймээс та банкныхаа зээлийн ажилтантай уулзаж ярилцаад цаашид ямар тогтмол орлогууд олохоо тайлбарлаад дахин зээл авах боломжтой эсэхээ юуны өмнө тодруулна уу.
-
Орон сууцны зээл: Заавал цалингийн зээлээ хааж байж ОСЗ авах ёстой юу
1.Би сард гар дээр авдаг цэвэр цалин маань 950000 төгрөг. Цалингийн зээлээ мал борлуулсны орлогоор 7 сая гаруй төгрөгийг төлөөд 3 сая орчим үлдсэн. Заавал цалингийн зээлээ дуусгаж байж зээлээ судлуулах ёстой юу? 2.Үл хөдлөхийн гэрчилгээтэй хувийн сууц, өмчлөлийн газраа урьдчилгаанд барьцаалж болох уу? 10% ийн урьдчилгаанд төрийн байгууллагад олон жил ажилласан бид хамрагдах боломжгүй юу шалгуур байгаа юу? 2015-09-08
хариултыг 59 хүн уншсан1. Хэр ир хэмжээний зээл авах нь таны орлогоос хамаардаг. Тухайлбал 8% зээлээр авч болох зээлийн дээд хэмжээг тогтоохдоо сар бүр төлөх дүн нь таны сарын орлогын 45 хувиас бага байхаар бодож тогтоодог. Тэгэхээр таны цалин 950000 төгрөг гээд бодохоор та сар бүр зээлэндээ 427500 төгрөг дээд тал нь төлж чадна гэж үздэг бөгөөд энэ нь та дээд тал нь 51,1 сая төгрөгийн зээл авч чадахаар байна. Хэрэв зээлийн хэмжээгээ тооцуулах үедээ давхар цалингийн зээл төлдөг байвал таны сард төлж чадах 427500 төгрөгөөс тухайн цалингийн зээлд сар бүр төлж байгаа дүнг хасч байгаад үлдсэн дүн дээр нь үндэслэн та хэдэн төгрөгийн зээл авах боломжтойг тооцдог. Тэгэхээр таны авч чадах зээлийн хэмжээ буурна гэсэн үг. Танд зөвлөхөд цалингийн зээлээ хаачихсан байвал авч чадах зээлийн хэмжээ тань өснө гэсэн үг. Мэдээж давхар зээлтэй байсан ч авч чадах зээлийн хэмжээ таны хүсч байгаа хэмжээнээс их байвал заавал тухайн зээлийг хаагаад байх шаардлагагүй. Хэрэв та хүсвэл “Би зээл авах боломжтой юу” товчийг даран биднээс хувийн санхүүгийн зөвлөгөө авч, хэдэн төгрөгийн зээл авах боломжтойгоо тооцуулж болно. Мөн та манай “Орон сууцны зээлийн хэмжээ тооцох” тооцоолуурыг ашиглан бие даан тооцох боломжтой. 2. 8% зээлийн урьдчилгаанд зөвхөн Орон сууц барьцаалахыг зөвшөөрсөн. Тэгэхээр таны хувьд хувийн сууцаа барьцаалах боломжгүй. 3. 10%-ийн урьдчилгааны талаар шийдвэр нь эцэслэн гарсан үед бид та бүхэнд мэдээлэл хүргэх болно.
-
Цалингийн зээл: Одоо байгаа зээлээ хаахгүйгээр нэмж авч болох уу?
sain baitsgaana uu? zarim bank zuvhun hariltsagch bankaaraa tsalingiin zeeliin uilchilgeeg avah bolno gesen hyazgaar tavih yum . ene ny tuhain hundee nuhtsul baidalaas garah bolomj garahgui baih yum .yu ve gevel 500000- 1000000n hoorond zeeliin uilchilgeeg uur negen banknaas avaad undsen zeelee haah bolohoor nuguu l niigmiin daatgaliin sariin tsalin baga buyu uldegdel hureltsehgui bna geed butsdag . harin undsen bank ny zeel tulsnii 1sariin daraa zeel avah bolomjtoi gej huleelgene . ene tal deer yamar negen hariug avch bolohuu?.uuriin ene asuudlaar tanaid handav 2015-09-05
хариултыг 41 хүн уншсанХэд хэдэн банк руу холбогдож дараах асуултыг тавилаа. “Би цалингийн зээлээр 6 сая төгрөг авсан. Одоо 1 сая үлдсэн. Нэмж зээл авч болох уу?” гэж асуухад. (1) ХасБанк “Болно. Зээлийн мэргэжилтэн тань шийднэ” (2) Хаан банк “Салбартаа хандаад нэмэлт зээл авч болно” (3) ХХБ “Боломжтой. Гэхдээ зээлийн эдийн засагчтай уулзаж тодруулахыг зөвлөв” (4) Төрийн банк “Салбарын харилцааны менежерээс асуухыг зөвлөв” (5) Голомт банк “Боломжтой. Авсан зээлийнхээ 20 хувийг төлсөн бол нэмж авч болно” гэж тус тус хариулав. Ер нь бол банкууд боломжтой гэж хариулж байна.
-
Юуны тухай
Сайн байна уу. 80м2-с дээш орон сууц 8%-н зээлд хамрагдах боломж байна уу. энэ талаар шийдвэр гарсан уу. 2015-09-04
хариултыг 40 хүн уншсанЭнэ талаар шийдвэр гараагүй байна.
-
Юуны тухай
Сайн байна уу, Юуны өмнө танай сайт руу орж амьдралд хэрэгтэй мэдээлэл авч байдагтаа үргэлж талархаж байдгаа та бүхэнд уламжилж байна. Би сар бүр хадгаламж хийж байхаар шийдээд судлаж байгаа юм. Гэтэл нэг асуултандаа хариулт олж чаддаггүй ээ. Хадгаламжаа $ эсвэл ₮-өөр нээлгэх үү? Монгол улсын эдийн засаг хямралтай, инфляци тогтворгүй, долларын ханш хэд хүрээд байгаа билээ. цаашид ханш буурах болов уу, өсөх үү, аль ч тохиолдолд надад ямар нөлөө үзүүлэхийг төсөөлж чадахгүй байна. Ийм нөхцөлд урт хугацааны хадгаламж хийхдээ аль валютаар хадагалах вэ, ямар ашигтэй, эрсдэлтэй болохыг тодорхой судалгаа, нотолгоотойгоор тайлбарлаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Баярлалаа 2015-09-03
хариултыг 142 хүн уншсанХэдийгээр бид долларын ханш өсөх, эсэх талаар судалгаа хийдэггүй ч таны асуултанд хэрэг болох тооцооллыг хийн танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар (2015/09/05) банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 15,3% байна. Харин долларын хадгаламжийн жилийн хүү дунджаар 6,27% байна. Монголбанкнаас зарласан албан ханшаар нэг ам.доллар 1993,27 төгрөгтэй тэнцэж байна. Та өнөөдөр 100,000 төгрөг хадгалуулбал жилийн дараа 115280 төгрөг болно. Харин түүгээрээ доллар авч (албан ханшаар тооцов) хадгалуулбал жилийн дараа 53,31 доллартой болно. Энэ хоёрыг хооронд нь харьцуулан тооцвол долларын ханш жилийн дараа 2162 төгрөгөөс бага байвал та төгрөгөөр хадгалуулах нь ашигтай. Өөрөөр хэлбэл долларын ханш ирэх жил 8,04%-иас бага өссөн тохиолдолд та төгрөгөөр хадгаламжаа байршуулах нь ашигтай байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд долларын ханш 8,6 хувиар өссөн байна. Гэхдээ ирэх жил хэдэн хувиар өсөхийг таамаглаж байж аль нь ашигтай болохыг мэдэх хэрэгтэй. Монголбанк болон Сангийн яам ирэх жил долларын ханш хэр зэрэг өсөхийг таамаглаж байдаг. Товчхон хариулахад ийм байна. Та энэ талаар бидний оны эхэнд бэлтгэж байсан нийтлэлийг http://www.mongo.mn/c/317 энэ нийтлэлээс үзнэ үү.
-
Юуны тухай
Orlogo 1.300.000 70.000.000 tog zeel awah huseltei. uridchilgaand ni bair baritsaalj boldog gsn. odoo 8 huwiin zeel bolj bga bolwuu 2015-08-28
хариултыг 79 хүн уншсан8% зээл олгогдож байгаа. Хэрэв танд урьдчилгаа байхгүй бол түүний оронд орон сууц барьцаалан 100% зээлэнд хамрагдах боломжтой. Та зээл авах боломжтой эсэхээ мэдэхийг хүсвэл "Би зээл авах боломжтой юу" товчийг даран мэдээллээ ирүүлсэнээр хувийн санхүүгийн зөвлөгөө авах боломжтой