Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
8% зээлийн сар бүр төлөх дүн маань зөв үү? Тооцож өгөөч
Сайн байна уу. орон сууцны зээлтэй холбоотой 2 асуултанд хариу өгнө үү. 1. Би охинтойгоо 2013 оны 9-р саын 5-ны өдрөөс эхлэн 80.0 сая төгрөгийн зээлийг 15 жилийн хугацаатай аваад сар бүр 768000 төгрөг төлөөд явж байгаа. Танай тооцоолуураар тооцоход сарын төлөлт 764522 төгрөг болж, зөрүү нь 15 жилээр бодоход 626000 төгрөг болж байна. Үүгээр 2 сарын төлөлтөө хийх боломжтой харагдаад байдаг. Үүнийг тооцоолж өгөөч. 2. Дээрх зээлийг авахдаа 30 хувьд нь орон сууц барьцаалсан. Одоо 10 хувь болсон учир 10 хувиа төлөөд барьцаагаа чөлөөлөх боломжтой юу. Учир нь 2 байрны даатгалд нилээдгүй мөнгө 15 жил төлөх болоод байна. хариу өгнө гэдэгт найдаж байна. 2015-09-16
хариултыг 199 хүн уншсанСайн байна уу? Зээлийн хуваарийн талаар асуулт асуусан танд баярлалаа. Дээр дурдсан хоёр төлбөрийн зөрүү сард 3478 төгрөг бөгөөд 15 жилээр тооцож үзэхэд 626,040 төгрөг байна. Энэ нь таны 1 сарын төлбөрөөс арай бага мөнгө байна. Бүр нарийн тодруулбал 25 өдрийн төлбөртэй дүйцэх мөнгө байна. Энэ зөрүүний учрыг тайлбарлая. Манай сайтаас бэлтгэн тавьсан тооцоолуур нь тухайн хүнийг зээлээ жилд 365 хоног ашиглана гэж үзэн тооцдог. Бодит амьдрал дээр хүн зээлээ 1 жилээр авлаа гэхэд зээл төлөх хуваариа зохиохдоо яг 365 хоногоор биш янз бүрийн хугацаанд уг зээлийг ашиглахаар зохиогдсон байдаг. Энэ нь календарийн өдөр болон амралт, баяр ёслолын өдөр болон мөн зээлдэгч таны хэлсэн хугацаанаас хамаараад янз бүр байдгийг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал та авсан зээлийн гэрээнийхээ зээл авсан өдөр болон зээл төлж дуусах өдрийн хоорондох зөрүүг тооцож үзвэл үүнийг төвөггүй ойлгоно. Зээлийн хүүг харин банк тооцохдоо та тухайн зээлийг хэдэн өдөр ашиглаж байгаа дээр үндэслэн тооцдог. Энд л хэргийн учир оршиж байна. Тодруулбал таны зээл төлөх хуваарь зохиогдохдоо таны зээл авсан өдөр болон зээлээ төлж дуусах өдрийн хооронд 15 жил 25 өдөр байхаар хуваарь зохиогдсон байна. Тэгэхээр энэ 25 өдрийн хүү нь ойролцоогоор 626000 төгрөг болоод үүнийг 180 сардаа (15 жил*12 сар) хуваахаар нэг сарын төлбөр 3478 төгрөгөөр илүү гарсан байна. Хүн бүхний банктай байгуулсан зээл төлөх хуваарь нь тухайн зээлийг ашиглах хоногоосоо хамаараад өөр өөр зохиогддог. Таны асуултанд хариулахад ийм байна. Таны хоёр дах асуултанд хариулахад тийм боломж байхгүй. Бусад хүмүүст ч хэрэгтэй асуулт асуусан танд баярлалаа.
-
8% зээлэнд шилжүүлэх гэтэл зээлийн дүн зөрсөн гээд байна. Яах вэ?
Сайн байна уу.Би бүр хэцүү байдалд ороод байна.надад яаралтай хариу хэлж туслаач.би энгийн орон сууцны зээл аваад саяхан /7 сарын дараа/ 8 хувийн зээлэнд шилжсэн юм.тэгсэн одоо МИК-руу зээлээ шилжүүлэх гэсэн чинь анх зээлийн батлагдсан дүн нь өөрчлөгдсөн гээд буцаагдаж байгаа гэнэ.энэ нөхцөлд яах вэ?сая банкны 8 хувийн зээлрүү шилжихдээ анхны дүнгээсээ 300,000 гаран төгрөгөөр нэмэгдээд батлагдсан юм.ямар гарц байгааг хэлж туслаач.баярлалаа 2015-09-16
хариултыг 118 хүн уншсанСайн байна уу? Танд ийм асуудал тулгарчээ гэж бид ойлгож байна. “Та нэлээд хэдэн сарын өмнө энгийн орон сууцны зээл аваад түүнээсээ хойш 7 сар өнгөрсөний дараа 8% зээлд шилжүүлэх болсон. Банк нь шилжүүлэхээр бичиг баримт бүрдүүлээд МИК-д хүсэлт гаргасан. Гэвч МИК-н ажилтнууд шалгаж үзээд 8% зээлд шилжүүлэхдээ таны тухайн үеийн зээлийн үлдэгдлээс 300,000 төгрөгөөр нэмж батлагдсан тул зөвшөөрөхгүй гэсэн” гэж ойлгож байна. Ингэж төсөөлсөний үндсэн дээр дараах зөвлөгөөг өгч байна. Банк харилцагчийнхаа энгийн орон сууцны зээлийг 8% зээлд шилжүүлэхдээ багагүй хэмжээний бичиг баримт бүрдүүлж, Зээлийн хороогоороо оруулан давхар тогтоол гаргаж түүнийхээ хамт МИК-д хүсэлт хүргүүлдэг. МИК (Монголын ипотекийн корпораци) –н ажилтан үүнийг шалгахдаа тухайн зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг, тухайн банкны зээлийн хорооны тогтоолтой тулган баталгаажуулдаг. Ингэхдээ тогтоол гарсан өдөр тухайн зээлдэгч тийм хэмжээний зээлтэй байсан эсэхийг шалгадаг. Тэр үед таны зээлийн дансны үлдэгдэл, банкны 8% зээлд шилжүүлэх тогтоол дээрх дүнтэй таны хэлсэн 300,000 төгрөгөөр зөрсөн байна. Магадгүй тэр тогтоол гарах үед та тухайн сарын зээлийн төлөлтөө хийснээс болоод ийм зөрүү гарсан байж болзошгүй. Эсвэл таны төлөх ёстой байсан зарим нэг зардлыг зээлэнд тань шингээн тооцсоноос ийм зөрүү үүссэн ч байж болзошгүй. Уг нь банкны ажилтан зээлийн хороогоороо таны материалыг оруулж тогтоол гаргуулахдаа тухайн өдрийн зээлийн дансны хуулгыг хавсарган түүний үлдэгдэл дүнгийн дагуу 8% зээлд шилжүүлэх тогтоол гаргуулах ёстой байжээ. Харамсалтай нь тухайн өдрийн биш өмнөх эсвэл хэдэн өдрийн өмнөх зээлийн үлдэгдэл дээр үндэслэн тогтоол гаргасан байж болзошгүй. Энэ тохиолдолд та банкиндаа хандан МИК-д гаргаж өгсөн бичиг баримтуудыг хоорондоо тооны зөрүүгүй болгон гаргаж өгөхийг хүсэх хэрэгтэй. Танд зээл олгосон банкны ажилтан үүнийг хийж гүйцэтгэх ёстой. Та тухайн банкиндаа хандана уу.
-
Цалингийн зээл: Хэдэн сар ажилласан байх ёстой вэ
Сайн байна уу? Би нэг байгуулагадаа ажиллаад 7сар нийгмийн даатгалаа төлсөн гэхдээ дундуур нь 3 сар эмчилгээ хийлгэж төлөгдөөгүй тасарсан. Одоо ажилдаа ороод сар гаруй болж байна. Би зээлд хамрагдах боломжтой юу? 2015-09-15
хариултыг 106 хүн уншсанБанкуудын тавьдаг шалгуурын дагуу та сүүлийн 6 сар тасралтгүй тухайн байгууллагадаа ажилласан байх ёстой.
-
Машины лизинг: Хэдэн сар ажилласан байх ёстой вэ?
6 сар нийгмийн даатгал төлсөн гэхдээ 2 өөр газар одоо улсын газар 4 сар ажилаад жигдэлсэн зээл өмнө нь авч байгаагүй одоо зээлээр машин авах гэсэн юм болох болов уу 2015-09-14
хариултыг 120 хүн уншсанМашины лизинг эсвэл цалингийн зээлд хамрагдахын тулд та одоогийн ажиллаж буй байгууллагадаа тогтвортой 6 сар ажилласан байх ёстой. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг "Машины лизинг" цэсээр ороод "Хуучин машины лизинг" сонголтыг хийж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Бүх банкны лизингийн нөхцлийг харахаас гадна сонирхсон банктайгаа шууд холбогдон асуултаа асуух боломжтой. Эсвэл биднээс хувийн санхүүгийн зөвлөгөө авахыг хүсвэл "Би зээл авах боломжтой юу" товчийг дарна уу
-
Машины лизинг: Зээл авах боломжтой юу?
Сайн байн уу? би ажиллаад 3 дах жилээ болж байгаа, гэхдээ нийгмийн даатгал төлөөд 1 жил гаран болж байгаа, цалин маань 800,000₮, одоо хуучин машин зээлээр авах хүсэлтэй байгаа, үүнийхээ дагуу банкнаас зээл асуутал заавал барьцаа хөрөнгө гэдэг зүйл байх ёстой гэх юм. Цалингийн зээл авъя гэхээр эхний удаа зээлж байгаа тул 1 саяыг л өгөх боломжтой гэх юм. Саяхан хэрэглээний зээл гээд 1.500.000₮ -ний зээл аваад хугацаанаас нь өмнө төлөөд дууссан байгаа, зээлийн муу түүх байхгүй. Надад одоо ямар боломж бий вэ?? 2015-09-14
хариултыг 99 хүн уншсанТа цалингийн зээл авах шалгуур хангажээ. Гэхдээ танай байгууллага аль нэг банктай цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх ёстой. Тухайн банкиндаа хандаж хүсэлтээ гаргана уу. Цалингийн зээлийн гэрээтэй тохиолдолд банк таны сарын цалингийн хэмжээг ойролцоогоор 12 дахин өсгөж зээл олгодог. Машин лизингээр авахад авах гэж буй машиныхаа үнийн 15-20 хувийг та өөрөө төлөх ёстой. Хэрэв тэгэхгүй бол банк нэмэлт барьцаа шаарддаг. Хэрэв та барьцаа хөрөнгө гаргах боломжгүй бол урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд банкинд хандана уу. Харин та хэдэн төгрөгний зээл авах боломжтойгоо мэдэхийг хүсвэл “Би зээл авах боломжтой юу” товчийг дарж мэдээллээ бөглөнө үү. Бид танд хувийн санхүүгийн зөвлөгөө өгөх болно.
-
Цалингийн зээл: Нэмж авч болох уу
Сн бнуу? Цалингийн зээлийн үлдэгдэл 4сая900мянга. Автомашинаа барьцаанд тавьж зээлийн үлдэгдлээ хаагаад дахин нэмж цалингийн зээл авах хүсэлт тэр даруй банкиндаа гаргаж болох уу? Одоогоор хамтран зээлдэгчийн орлого нотлогдохгүй байгаа тул нэмж цалингийн зээл авах боломжгүй байгаа юм. Ийм тохиолдолд яах ёстой байдаг вэ? Миний цалингийн дундаж 1сая 100мянга. Тодорхой хариулт өгнө үү Баярлалаа 2015-09-13
хариултыг 62 хүн уншсанЗээлээ хааж байгаад дахин зээл авах эсвэл зээлээ нэмэгдүүлж авах хоёр боломж байдаг. Зээлээ хаагаад дахин зээл авах нь эрсдэлтэй, мөн дээрээс нь зардал их гардаг тул та урьдчилан зээлийн мэргэжилтэнтэйгээ уулзаж, зээлээ хаасан тохиолдолд хүссэн зээл нь хэдэн өдрийн дотор гарах боломжтойг асууж тодруулах хэрэгтэй. Хэрэв та одоогийн зээлээ хэвийн ашиглаж байсан бөгөөд зээлийн мэргэжилтэн тань зээлээ хаагаад дахиад авах боломжтой гэж хэлбэл та энэ замыг сонгож болох юм. Гэхдээ зээлээ хаагаагүй ч нэмж зээл авах талаар зээлийн мэргэжилтэнтэйгээ ярилцах хэрэгтэй. Бид өмнө нь тантай адил асуудалтай хүний асуултанд хариулахаар банкууд руу хандан “цалингийн зээлтэй хүн нэмж зээл авч болох уу гэж асуухад” (1) ХасБанк “Болно. Зээлийн мэргэжилтэн тань шийднэ” (2) Хаан банк “Салбартаа хандаад нэмэлт зээл авч болно” (3) ХХБ “Боломжтой. Гэхдээ зээлийн эдийн засагчтай уулзаж тодруулахыг зөвлөв” (4) Төрийн банк “Салбарын харилцааны менежерээс асуухыг зөвлөв” (5) Голомт банк “Боломжтой. Авсан зээлийнхээ 20 хувийг төлсөн бол нэмж авч болно” гэж тус тус хариулав. Ер нь бол банкууд боломжтой гэж хариулсан. Тэгэхээр та өөр давхар зээл хөөцөлдөж байхаар шууд энэ замыг эхлээд судлах нь зөв. Банкууд таны 2 зүйлийг харна. Нэгд одоогийн зээлээ хэвийн төлж байсан эсэх, мөн зээлээ аваад хэр удсан, хэдэн хувийг нь төлсөн гэдгийг хардаг юм байна. Танд амжилт хүсье.
-
Машины лизинг: 2 сар ажилласан хүн авч лизинг авч болох уу
Sain baina uu! Bi ............ baiguullagad ajildag yum l daa. Ajildaa orood 2 sar garan bolj bna. Sariin orlogo 650k. Huuchin mashinii lizind hamragdah gsn yum. Zuwulguu uguuch bayaralaa 2015-09-12
хариултыг 79 хүн уншсанСайн байна уу? Машины лизинг эсвэл цалингийн зээл авахын тулд дор хаяж 6 сар тухайн байгууллагадаа ажилласан байх ёстой. Тэгэхээр та 4-5 сарын дараа зээл авах боломжтой юм байна. Тэр хүртэл цалингаа болж өгвөл банкны дансаараа авах хэрэгтэй. Мөн таны орлого дээр үндэслэн бодоход та 2 жилийн хугацаатай 5,5-5,7 сая төгрөг зээлж авч чадахаар байна. Иймээс авах гэж буй машиныхаа үнэтэй харьцуулаад үлдсэн хэсгийг нь урьдчилгаа төлбөр байдлаар бүрдүүлээрэй. Ойролцоогоор 20 орчим хувийн урьдчилгаа бүрдүүлэх ёстой шүү. Танд амжилт хүсье.
-
Орон сууцны зээл: Гадаадад амьдардаг хүн яаж хамрагдах вэ
Sn bnuu neg yum asuuh gsiimaa. Gadaadad ajillaj amidarch bgaa humuus bairnii 8% zeeld hamragdaj bgaam boluu, herwee hamragdaj bgaa bol haan hend handah mun yamar bichig barimt burduuleh we? Hariu helj uguuch. 2015-09-11
хариултыг 59 хүн уншсанГадаадад ажиллаж амьдарч буй хүмүүс 8% зээлд хамрагдах боломжгүй байгаа. Та энэ талаар дэлгэрэнгүйг энэ нийтлэлээс уншина уу. http://mongo.mn/c/190
-
Хадгаламж: Хадгаламжийн хүү яаж бодох вэ
сайн байна уу... танайх дээр гарсан хадгаламжийн тухай мэдээлэл байна. 25 жилийн дараа 100 сая төгрөтэй болох боломжтой гэсэн байна. энэ энгийн хадгаламжаар тооцсон юм уу эсвэл хүүгээс хүү бодоод ийм болж байгаа юм уу. мөн би 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн юм. ийм хэмжээний хуримтлалтай болоход хугацаагаа заавал 25 жилээр байлгах уу эсвэл 1 жилээр хийгээд жил бүр хадгаламжийхаа хугацааг сунгаад явбал ялгаа байх уу. 2015-09-11
хариултыг 362 хүн уншсанБанкууд хадгаламжийн хүүгээ 2 янзаар тооцдог. Нэг нь сар бүр хүүгээ хуримтлуулдаг буюу бидний нэрлэж заншсанаар хүүгээс хүү боддог. Нөгөөдөх нь жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг буюу жилийн дараа хуримтлагдсан хүүгээс хүү бодож эхэлнэ. Хүмүүс ялгааг нь ойлгоход хэцүү тул Монголбанк жилийн бодит хүүгээ ил тод зарлаж байхыг банкуудад үүрэг болгон журамласан. Хүүгээс хүү боддог хадгаламж л ашигтай гэж хүмүүс андуурах нь байдаг. Хүүгээс хүү боддог хадгаламжийн сарын хүү нь харьцангуй бага бол жилийн бодит хүү нь нөгөө жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг хадгаламжаас ч бага байх тохиолдол нийтлэг байдаг. Тэгэхээр та жилийн бодит хүүг нь тооцож байж банкуудын хадгаламжийг хооронд нь харьцуулах нь зүйтэй. Энэ жишээн дээр жилийн бодит хүү нь 13,2% байхаар тооцож бодсон. Сарын хүү нь 1,04% бөгөөд сар бүр хүүгээ хуримтлуулдаг байхаар жишээ авсан. Гэхдээ жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг хадгаламжийн жилийн бодит хүү нь 13,2%-с дээш бол мөн ялгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс жилийн бодит хүүг нь тооцож харьцуулахын тулд сарын хүү болон хүү хуримтлуулдаг давтамж хоёрыг нь мэдэж байж тооцон харьцуулах хэрэгтэй. Сар бүр хүүгээ хуримтлуулах, жилдээ нэг удаа хуримтлуулах хоёр аргын тухай та энэ нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж болно. http://www.mongo.mn/c/235 Таны хоёр дах асуултанд хариулъя. Одоогоор манай банкууд хүүхдийн хадгаламжийг хамгийн урт хугацаатай буюу 18 нас хүртэл нь нээж байгаа. Хүмүүс өөрсдийнхөө нэр дээр хадгаламж нээлгэсэн тохиолдолд хамгийн ихдээ 3 жилээр хадгаламж нээж өгч байгаа. Та 1 эсвэл 3 жилээр хадгаламжаа нээлгээд хугацааны эцэст сунгаад явахад ялгаа байхгүй. Харин хугацааны эцэст сунгахгүй бол хугацаагүй хадгаламжаар тооцож хүү боддог. Иймд хугацааны эцэст сунгаад явахыг танд зөвлөж байна.
-
Хэрэглээний зээл: Зээлд яаж хамрагдах вэ
sain baina uu manaih 4-n ajilchintai darga. nygtlan. teller.zeeliin menejir ged 4vvlee ajildag. tsalin beleneer olgodog zeel awah bolomjtoi yu zeel awmaar bn. minii tsalin vndsen @00,000 uramshuulal @00,000 2015-09-10
хариултыг 47 хүн уншсанТанай байгууллага банктай цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй ч гэсэн Та цалингийн орлоготой болохоо нотолж чадаж байвал банкуудын нэрлэдгээр "Өрхийн хэрэглээний зээл" авах боломжтой. Цалингийн орлоготой ч цалингийн зээлийн гэрээгүй хүмүүст олгодог зээл юм. Харин үүнийг авахын тулд барьцаа хөрөнгө шаардах болно. Дэлгэрэнгүйг та http://www.mongo.mn/c/198 нийтлэлээс уншина уу.