Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Зээлээ бусдад зарж, шилжүүлж болох уу?
Сайн байна уу, Зээл шилжүүлж болох уу? Үндсэндээ зарах боломжтой юу тухайн хүнтэйгээ тохиролцоод гэрээгээ шилжүүлэх боломж байна уу? 2015-10-18
хариултыг 188 хүн уншсанСайн байна уу? Одоогоор банкууд зээл шилжүүлэх болон худалдах үйлчилгээ нэвтрүүлээгүй байгаа тул та зээлээ бусдад зарах болон шилжүүлэх боломжгүй
-
8% зээлд Өрхийн орлого тооцохдоо бүх татвар, шимтгэлээ төлсөн дүнгээр тооцдог уу?
8%-н зээлд дараах шаардлага байна. Өрхийн орлогын 45%-иас бага дүнгээр сарын зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх. Өрхийн орлогын 45% гэж ямар дүн бэ нийгмийн даатгал төлөөд эрүүл мэндийн даатгал төлөөд үлдсэн дүнүү эсвэл Нийт бодогдсон цалин уу. 2015-10-17
хариултыг 142 хүн уншсанСайн байна уу? Ипотекийн зээлийн журамд өрхийн орлогыг тухайн өрхийн сард олж буй нийт орлогыг ойлгох бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийн өмнөх дүн гэж ойлгоно уу. Жишээ нь: Таны сарын цалин 1,000,000₮ бол та гар дээр нийгмийн даатгалын шимтгэл 10% буюу 100,000₮-ийн шимтгэл төлнө, дараагаар нь таны цалингаас нийгмийн датгалын шимтгэлийг хассан дүнгээс Хүн амын орлогын албан татварт 10% төлнө. Энэ нь 910,000₮-өөс 91,000₮-ийн татвар тооцогдож, 7,000₮ татварын хөнгөлтийг нэмсэнээр татварт 84,000₮ийг хүн амын орлогын албан татварт төлнө. Таны цэвэр цалин 826,000₮ болж үлдэнэ. Гэхдээ ипотекийн 8% зээлийн журмаар бол таны өрхийн орлогод 826,000₮ биш, 1,000,000₮-ийн цалин тань өрхийн орлогод орж тооцогдоно гэсэн үг.
-
2015 онд хувьчлагдсан байрыг урьдчилгаанд тавьж болох уу?
хүү маань цалингийн зээлтэй,би өөрөө тэтгэврийн зээлтэй,орон сууц авахад 30 %д нь 2015 онд хувьчилж авсан 38 м кв байрыг барьцаанд тавиад авч болох уу 2015-10-17
хариултыг 64 хүн уншсанСайн байна уу. Уг байрыг урьдчилгаа төлбөрт барьцаалж болно. Гэхдээ анхаарах асуудлууд таньд байна.Зээлээр худалдан авах байрны үнэд тохирсон хэмжээний зээлийг авахад танай өрхийн сарын орлогын 45%-иас хэтрүүлэхгүйгээр сар бүр төлөх төлбөрт хүрэлцэхүйц байх шаардлагатай. Хэрвээ хүрэлцэхгүй байгаа тохиолдолд уг зээлийг авах боломж бүрдэхгүй.
-
Нийгмийн даатгал барьцаалж зээл авч болох уу?
Сайн байна уу нийгмийн даатгал барьцаалж зээл авж болдог юм уу 2015-10-14
хариултыг 132 хүн уншсанСайн байна уу. Та банкуудаас цалингийн зээл авах эсвэл үүнтэй төстэй зээл олгодог ББСБ-уудаас хэрэглээний зээл авах боломжтой. Аль банкууд ямар зээл олгож байгааг мэдэхийг хүсвэл та манай "ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ" гэсэн цэсээр орж мэдээлэл авна уу
-
8%-ийн орон сууцны зээлд хамтран зээлдэгчид хэнийг оруулж бололх вэ?
Sain bna u 1. oron suutsny 8 huviin zeeld hamragdah.d duugiinhee ehneriig hamtran zeeldegchr oruulj blh u 2. sain duryn daadgal tuldug huniig hamtran zeeldegcheer oruulj blh u 2015-10-13
хариултыг 163 хүн уншсан1. Хамтран зээлдэгч нь тухайн зээл хүсэгчийн өөрийн гэр бүлийн хүн байх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн өрхийн гишүүн байх шаардлагатай байдаг. Дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү. http://mongo.mn/c/207 2. Хамтран зээлдэгч нь сайн дурын даатгал төлдөг бол өрхийн орлогод нь тухайн хүний нийгмийн даатгал дээр нь үндэслэн цалинг оруулж тооцохгүй. Иймээс бусад орлогыг зайлшгүй баталгаажуулахыг шаардана. Дэлгэрэнгүйг http://mongo.mn/c/263 эндээс уншина уу.
-
Гэр бүлийн 2 хоёулаа цалингийн зээлтэй тохиолдолд 8%-ийн зээл авч болох уу?
сайн байна уу би сард 1200,0 цалин авдаг. сард 300,0 цалингийн зээлтэй нөхөр 900 цалинтай 500,0 зээлтэй бид хөдөө орон нутагт амьдардаг. хотод орон нутгийн байраа барьцаалан байр авах авах хүсэлтэй байгаа юм. энэ тохиолдолд яах хэрэгтэйг зөвлөөч баярлалаа. 2015-10-12
хариултыг 107 хүн уншсанТа болон таны гэр бүл одоогийн зээлээ хаахгүй бол хүссэн хэмжээний орон сууцны зээлийг авахад таны гэр бүлийн өрхийн орлого хүрэлцэхгүй байх талтай. Танай өрхийн сарын орлого 2,1 сая төгрөг бөгөөд үүнээс 45%-д нь зээлтэй байж болно гэж үзвэл 945 мянган төгрөг байна. Үүний 800 мянган төгрөгийг цалингийн зээлд төлдөг гэвэл сард ердөө 145 мянган төгрөг л орон сууцны зээлэнд төлөх боломжтой. Энэ тохиолдолд маш бага хэмжээний зээл авах болно. Энэ байр худалдан авах боломж үүсэхгүй. Тиймээс одоогийн зээлүүдээ хаагаад тухай орон нутагт байх 8%-ийн орон сууцны зээл олгож байгаа банкны салбарт хандаж зээлийн хүсэлтээ гаргаж болно.
-
Өрхийн амжиргааны түвшиний үнэлгээгээр аль бүлэгт байгаагаа яаж мэдэх вэ?
Sn bnuu nohor bid 2 odoonoos oorsdiin oron bairtai boloh geed 8%-iin zeeld xamragdah sanaatai bid 2 2-uulaa ajilladag. bi toriin alban xaagch sard 500000, nohor maani neg uurhaid ajilladag sard 700000-g awdag ajilldaad 2 jil garui blj bn niigmiin daatgaliin tololt 2 jil garui blj bn. 8%-iin zeeliin urchilgaa 10%-iin urchilgaa tolood 7-15 bulegt bagtah bolomjtoi blw u? 2015-09-23
хариултыг 188 хүн уншсанСайн байна уу? Та өөрийн өрхийн амжиргааны аль түвшинд байгаагаа дараах байдлаар мэдэх боломжтой. 1. Хөгжлийн банкны баталгаа гаргуулах хүсэлтэй иргэн харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад хандаж, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гаас тодорхойлолт авсан байна. 2. Иргэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдээгүй, эсхүл амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэсэн боловч тухайн үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ.
-
Өрхийн амжиргааны түвшиний үнэлгээгээр аль бүлэгт байгаагаа яаж мэдэх вэ?
орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10% болох нь батлагдсан юм уу? бас 10%д хамрагдах шалгуурт заагдаад байгаа өрхийн амьжиргааны түвшин 17ч гэл үү тэр юуг хэлээд байна вэ ямар түвшинд байгааг яаж мэддэх боломжтой вэ 2015-09-22
хариултыг 124 хүн уншсанСайн байна уу? Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалын дагуу тогтоож, амьжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн өрх, хүн амын талаарх мэдээллийг хэлж байгаа. 10%-ийн урьдчилгаатай ипотекийн зээлийн журмын дагуу 20 хувийн батлан даалт гаргуулах хүсэлтэй иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Үндэсний Статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан аргачлал -ын дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлсэн, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн ҮII-XҮ бүлгийн иргэн байх. Хөгжлийн банкны баталгаа гаргуулах хүсэлтэй иргэн харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад хандаж, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гаас тодорхойлолт авсан байна. Хэрвээ танай өрх Иргэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдээгүй, эсхүл амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэсэн боловч тухайн үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ.
-
Хадгаламжийн хүүнээс татвар авах юм уу?
Sn bnu? Neg ym todruulya. Hadgalamjiin huunees tatvar avah huuli garna gsn. Ene n 100 sayas deesh hadgalamjaas avah ymuu buh hadgalamjaas avah ymu? 2015-09-21
хариултыг 273 хүн уншсан"Хувь хүний орлогын албан татварын тухай" хуульд Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна гэж заасан. Гэхдээ өнөөдрийг хүртэл зөвхөн 100 саяаас дээш дүнтэй, 1 жил ба түүнээс бага хугацаатай хадгаламжийн 100 саяаас дээш дүнд бодогдсон хүүгээс татвар авч байгаа. Жишээлбэл: 120 сая төгрөг 6 сараар хадгалсан бол 20 сая төгрөгөнд бодогдсон хадгаламжийн хүүнээс татвар авна. 100 саяаас доош дүнтэй эсвэл 100 саяаас их дүнтэй ч 1 жилээс урт хугацаагаар хадгалсан бол хүүгийн орлогыг нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд татвараас чөлөөлсөн байгаа. 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг хуулинд энэ өөрчлөлтийг оруулсан. Хэрвээ дээрх хуульд өөрчлөлт оруулахгүй бол 2016 оны 01 сарын 01-нээс бүх хадгаламжийн хүүнээс татвар авч эхэлнэ.
-
90 саяын байр авахад өрхийн орлого 1,3 сая төгрөг бол хүрэлцэх үү.
Сайн байна уу эхнэр бид 2-ын сарын орлого нийлээд 1.300.000 хавьцаа бөгөөд байрны урьдчилгаанд орон сууц барьцаалах бодолтой байгаа юм. Хэрвээ 90 саяын байр авах гэж байгаа бол сард төлөгдөх мөнгөн дүнд орлого хүрэхгүй юу ? Ийм тохиолдолд яасан нь дээр вэ ? 2015-09-18
хариултыг 212 хүн уншсанСайн байна уу. 1,3 сая төгрөгийн өрхийн орлоготой бол ойролцоогоо 69,937,179 төгрөгийн зээл авах боломжтой. Тиймээс 90,0 сая төгрөгийн зээл авахын тулд 1. Өрхийн орлогоо нэмж баталгаажуулах, 2. Урьдчилгаа төлбөрт 21,0 сая төгрөг бүрдүүлэх шаардлагатай