Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Хамтран зээлдэгчгүйгээр орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой юу?
Сайн байна уу. Хамтран зээлдэгчгүй орон сууцны зээл авах боломж нөхцөл юу байгаа вэ? 2015-10-27
хариултыг 348 хүн уншсанСайн байна уу. Орон сууцны зээл нь удаан хугацааны зээл байдаг. Тиймээс ихэнх банкууд зайлшгүй хамтран зээлдэгчтэйгээр олгоод байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://mongo.mn/c/207 , http://mongo.mn/c/135 холбоосуудаар орж авна уу.
-
Хамтран зээлдэгч нь НДШ төлдөггүй тул орлогыг нь өрхийн орлогод оруулахгүй байна. Яавал үүнийг оруулж болох вэ?
manai nuhur ... kompanid ajilladag sardaa xx0,000 tugrugiin tsalin abdag, bi grupptei sard xx8,000-g abdag, deerees ni bas hubiin kompanid ajillaj sardaa xx0.000-iin tsalin abdag. Huuhduud maani ene jil ih surguulia togsono. manaikh amijirgaaniikhaa tvbshing togtoolgoson 12-r bvlegt bagtaj bga. Manai nuhur bankin deer ochij zeelee sudluulj vzsen tegsen chin ehner chin grupptei uchir bolokhgvi gesen, uul ni bid 2 oron suutsnii zeel abwal zeelee tulukh bvren chadbartai gej bodoj bga, tegeed ch manai 2 hvvhed surguulia tugsuud ajil hgd bid 2-t nemer bno gej bodoj bna. ene talaar zubluguu ugwul ikh sain bna. 2015-10-26
хариултыг 142 хүн уншсанСайн байна уу. Таны тохиолдолд танай өрхийн орлогыг зөвхөн гэр бүлийн хүний орлогоор тооцох болоод байна. Та өөрийнхөө орлогыг оруулж тооцуулахыг хүсвэл одоогийн байгууллагаасаа авдаг цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлж цалингаа картаар авах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд банк та хоёрын орлогыг нийлүүлэн танай өрхийн орлогыг тооцох болно. Ингэсэн ч гэсэн орлого хүрэхгүй байвал урьдчилгаа төлбөрөө нэмэгдүүлэх, эсвэл хүүхдээ ажилд орохыг хүлээхээс өөр аргагүй болно. Таны асуултанд хэрэг болох хариулт өгсөн болов уу гэж бодож байна. Та хэдэн төгрөгийн зээл авах боломжтойгоо мэдэхийг хүсвэл “Би зээл авах боломжтой юу” гэдгийг товчийг дарж мэдээллээ илгээнэ үү.
-
Хэдэн сар НД төлж байж лизингд хамрагдах вэ?
umnu ni 3jil ajillaad jiremsnii list awaad ajildaa orson orood heden sar niigmiin daatgal tulj bj lizen zeelend hamragdah yostoi be 2015-10-23
хариултыг 196 хүн уншсанСайн байна уу. Банкуудын хамгийн эхний шаардлагатай доод тал нь тасралтгүй 6 сар НДШ-ээ төлсөн байх шаардлага тавьдаг тиймээс та ажилдаа ороод 6 сар болсон бол уг шаардлагад нийцнэ гэсэн үг.
-
Цалингийн зээлээ нэмж авч болох уу?
САЙН БНА УУ? БИ 7,000,000 ТЄГРЄГНИЙ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙГ 2013 ОНД АВСАН АХИАД 3,000,000 ТЄГРЄГ 24 САРЫН ХУГАЦААТАЙ, НЭМЖ ЗЭЭЛЖ БОЛОХ УУ? САРД НИЙТ ХЭДЭН ТЄГРЄГ ТЄЛЄХ БОЛ ХАРИУГ МЕЙЛЭЭР ЄГНЄ VV? 2015-10-23
хариултыг 218 хүн уншсанСайн байна уу. Ихэнх банкууд зээлээ бүрэн төлж дуусаагүй ч нэмж зээл авахыг зөвшөөрдөг. Гэхдээ зарим банкууд зээлийн тодорхой хувийг жишээ нь 50%-ийг төлсний дараа дараагийн зээл олгоно гэх мэт шаардлагуудыг тавьдаг. Тиймээс та зээл авсан банкныхаа салбарын зээлийн ажилтанаас асууж тодруулна уу. Сард төлөх төлбөр нь тухайн зээлийн хүү болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэрхэн зохиодогоос хамаарч өөр өөр гардаг. Жишээ нь 1,9% хүүтэй24 сарын хугацаатай цалингийн зээл авах тохиолдолд сард хэдийг төлөхийг эргэн төлөлтийн 2 хувилбараар харуулья. - Үндсэн төлбөр болон хүү нь нийлээд сар бүр тэнцүү төлөх тохиолдолд сард 522,741 төгрөг төлнө. - Сар бүрийн үндсэн төлбөр нь тэнцүү зээлийн үлдэгдлээс нь хамаарч хүү нь буурах тохиолдолд эхний сард 606,667 төгрөг байх бөгөөд, буурсаар сүүлийн сард 424,583 төгрөг төлөх болно.
-
Хадгаламжаа хугацаанаас нь өмнө авахад банк шимтгэл авдаг уу?
Банкинд хадгалуулсан хадгаламжаа буцаагаад авахад банк шимтгэл авдаг уу 2015-10-23
хариултыг 278 хүн уншсанСайн байна уу. Та хадгаламжийн гэрээгээ сайтар уншина уу. Хугацаатай хадгаламж дахь мөнгөө гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө авсан тохиолдолд хүүг бодохдоо гэрээнд заасан хүүнээс багаар тооцож олгодог. Голдуу хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож таны хадгалуулсан хадгаламжид хүү олгоно. Шимтгэлийн тухайд банкууд хадгаламжаа хугацаанаас өмнө хаах үед хадгалуулсан хадгаламжаас шимтгэл авахгүй бөгөөд зарим банкууд хадгаламж хаах үйлчилгээндээ 1000-3000 төгрөгийн хураамж авдаг.
-
10% урьдчилгаа хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?
1. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр албан ёсоор 10 хувь болсон уу, банк 10 хувийн урьдчилгаатай зээл өгч байгаа юу. Хэзээнээс энэ журам хэрэгжиж эхлэх вэ. 2. Үл хөдлөх хөрөнгө барьцаалбал 10 хувийн урьдчилгаа өгөөд байр авах боломжтой юу. Би 60 сая төгрөгний байр сонирхож байгаа. Гэхдээ урьдчилгаа 6 сая өгөөд байрандаа орно гэвэл хэдэн төгрөгний үнэлгээтэй үл хөдлөх барьцаалах вэ. Байшингаас гадна газар барьцаалж болох уу 2015-10-23
хариултыг 288 хүн уншсанСайн байна уу. 1) 8%-ийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10% болгох шийдвэр гарсан боловч одоогоор уг зээлийг арилжааны банкууд олгож эхлээгүй байгаа. Уг зээлийн 20%-д батлан даалт гаргах журмын дагуу хамтран ажиллах талууд гэрээ байгуулах ёстой боловч гэрээгээ байгуулаагүй байна. 2) Та урьдчилгааныхаа оронд өөрийн өмчлөлд байх ипотекийн зээлийн журмын шаардлага хангахуйц орон сууц барьцаалах шаардлагатай. Тухайн орон сууцыг банк өөрийн жишиг үнэлгээгээр үнэлж, түүнийхээ тодорхой хувьд тооцон барьцаанд авах бөгөөд энэ үнэ нь таны нэмж бүрдүүлэх шаардлагатай урьдчилгаанаас давж байх шаардлагатай. Газар барьцаалах боломжгүй.
-
Одоогийн зээлээ 8% зээлд яаж шилжүүлэх вэ
Sain bnuu.ehner bid 2 haan banknii oron suutsnii zeel avaad 1 jil garan bolj bn.ene zeele 8%ii zeelnd yaj oruulah ve. 2015-10-23
хариултыг 163 хүн уншсанСайн байна уу? Танай гэр бүл байр авах үедээ урьдчилгааныхаа 30%-ийг төлсөн бол одоо 8%-ийн орон сууцны зээлэнд шилжих боломжтой гэсэн үг. Тиймээс та өөрийн зээл авсан банкинд зээлээ шилжүүлэх хүсэлт гаргана уу.
-
Хувийн байгууллагад ажилладаг хүн 8%-ийн зээлд хамрагдах уу?
Сайн байна уу нөхөр бид 2 хоёулаа хувийн байгуулгад ажилдаг . заавал төрийн байгуулгад ажилдаг байх шаардлагатай юу 8% ийн зээлд хамрагдах боломж байна уу 2015-10-21
хариултыг 163 хүн уншсанСайн байна уу? Ипотекийн 8%-ийн орон сууцны зээлийн журамд хувийн байгууллага эсвэл төрийн байгууллагад ажилладаг байх ёстой гэсэн шаардлага байхгүй тул та 2 бусад шаардлагуудыг хангаж байгаа үед уг зээлд хамрагдах бүрэн боломжтой. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлтийг дараах линкээр бүрэн эхээр нь танилцана уу? http://www.mongo.mn/c/92
-
80 мкв-аас дээш талбайтай байрыг 8%-ийн зээлээр авч болох уу?
Сайн байн уу 81,5 Мкв байр 8% зээлээр авж болох боломж байгаа юу хүсье. 2015-10-20
хариултыг 103 хүн уншсанСайн байна уу. Орон сууцны ипотекийн зээлийн шалгуурт худалдан авч буй байрны м2-ыг 80м2-аас дээшгүй буюу түүнээс бага байхаар заагдсан байдаг. Тиймээс таны тохиолдолд уг байрыг 8%-ийн орон сууцны зээлээр авах боломжгүй. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлтийг дараах линкээр бүрэн эхээр нь танилцана уу? http://www.mongo.mn/c/92
-
8% зээлийн урьдчилгаа яаж бүрдүүлснээ хэрхэн нотлох вэ?
Сайн байн уу. 8% bairnii zeel huutsulduj bga umaa. Uridchilgaa tulbur boloh 18 say tugruguu Yaj bvrdvvlsenee tailgdgin bna. Ug ni uuruu l tsalingaasaa, mun aaw eejeese 2, 3 sayg awad bolgosiin. Bankind tailbarlaj uguhdee ugeer bicheed ugchj bolohuu. Yaj uridchlgaaga notloj uguh we 2015-10-19
хариултыг 217 хүн уншсанСайн байна уу? Та өөрийн бүрдүүлсэн урьдчилгаа төлбөрөө банкны дансанд байршуулж байсан бол дансны хуулгаар хэрхэн бүрдүүлснээ нотолж болно. Хэрэв эцэг эх тань танд өгсөн мөнгөө бэлнээр өгсөн бол түүний хэрхэн хаанаас бий болгосон талаар мэдээлэл чухал. Үүнд: Эцэг эхийн тань дансны хуулгаар нотолж болно, эсвэл тэтгэвэрийн зээлээр бүрдүүлсэн бол түүний гэрээ болон зээл олгосон баримт зэрэг нь банкинд урьдчилгаагаа төлбөрөө нотлоход таньд хэрэг болно.