Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Нөхөр бид 2-н цалингаар бодоход хэдэн төгрөгний зээл авч болох вэ (8% ОСЗ)?
Sain bna u bi huwin baiguulagsd ajildag niigmin daatgal baga toldog ssrd 700000gar deree awdag.nohor tsedgiin hvn ssrd 480000 awdag.bid 2 8huwid hamragdaj boloh u.hamragdwal heded bagtsan bair awch boloh ve. 2015-11-03
хариултыг 483 хүн уншсанСайн байна уу. Таны цалингийн орлогыг банк нийгмийн даатгал төлж байгаа хэмжээгээр нь баталгаажуулж тооцдог. Тиймээс та өөрийн зээл авах хэмжээгээ дараах зааврын дагуу өөрөө тооцож үзнэ үү. Таны нийгмийн даатгалын дэвтэр бичигдэж буй 1 сарын цалингийн орлого дээр нөхрийнхөө 1 сарын цалинг нэмээд, гарсан дүнгийн 45% нь таны сард орон сууцны зээлэнд төлөх боломжтой төлбөрийн хэмжээ болно. Уг дүнгээ манай сайтын дараах линкээр орж http://www.mongo.mn/calculator/loan2 “Сар бүр төлж чадах зээлийн дүн” хэсэгт оруулна уу. Зээлийн хүү хэсэгт сарын хүүг 0,6666 гэсэн тоог оруулан тооцож үзнэ үү.
-
750000-г гар дээрээ авдаг хүн 11 саяын цалингийн зээл авч болох уу?
sain bnuu bi sard 925000 togrogni tsalinta 175000g suutagdaad 750000 wig awdag nadaa 11000000 zeel olgoh boluu 2015-11-01
хариултыг 240 хүн уншсанСайн байна уу. Та Хасбанк болон Төрийн банкны аль нэгээр цалингаа картаар авдаг, одоо ажиллаж байгаа ажилаа 6 сар тасралтгүй ажиллаж байгаа тохиолдолд таны хүсч буй зээл гарах боломжтой. Бусад тохиолдолд зээлийн хэмжээ бага тооцогдоно.
-
Барьцаа хөрөнгө шаардахгүй зээл олгодог газар байна уу?
sain baina uu? bi huwiaraa yum oeod jil bolj bn uil ajillagaagaa urgujuulehiin tuld banknaas 5 say tugrugnuu zeel awah huseltei bgama my nuhur ajil hideg niigmiin daatgal tuluud 3 sar l boljiin baritsaa hurungu bhgui zeel uguh bolowuu yu shaardlagatai we? 2015-10-30
хариултыг 171 хүн уншсанСайн байна уу. Одоогоор барьцаагүйгээр зээл олгодог банк тун ховор. Зорим банкууд заавал үл хөдлөх хөрөнгө шаардагүйгээр таны бизнесийн тоног төхөөрөмж болон гэрийн тавилга эд хогшилыг барьцаалж бичил бизнесийн зээл олгодог. /Жишээ нь: Төрийн банк Хасбанкуудад ийм төрлийн зээл байдаг / Эдгээр хөрөнгөнүүдээ барьцаалан зээл авахад таны барьцаа хөрөнгө хангалтгүй бол та өөрийн ах дүү хамаатан садангаараа зээлийн барьцаанд ямар нэг хөрөнгө барьцаалж зээлд хамрагдах боломжтой болно. Эсвэл нөхөр тань цалингийн зээл авах шаардлага хангасан тохиолдолд цалингийн зээл авч болох юм. Цалингийн зээлд ямар нэг барьцаа шаардлагагүй.
-
Хамтран зээлдэгч нь заавал орлоготой байх ёстой юу?
Сайн байнауу? Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе! 8 хувийн зээл хамрагдах гэсэн нэг асуудал гараад болдоггүй шийдэх арга зам бий болов уу, Одоогоор эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. 90 саяын байр захиалчихсан юмааа. 60-70 хувь буюу 60 саяыг нь төлөөд үлдэгдэл 30 хувь дээр банкнаас зээл авах гэсэн хамтран зээлдэгчийн шалгуур заавал надтай адил гээд эхнэр ажилгүй болхоор ганц би өөрөө зээл авахад боломжгүй гэсэн хариу сонсоод. Зээл олдох арга зам байгаа болов уу? Өрхийн мэдээллийн хувьд Голомт банкаар цалингаа авдаг өмнө нь хэдэн жилийн өмнө голомтоос байрны зээл авч байсан төлөөд дууссан. Бас бус жаахан нэмэлт орлого хаан банкааар дамждаг Татвараа төлөхгүйгээр сард 950.000 төгрөг авдаг нэг иймэрхүү мэдээлэлтэй байна 2015-10-29
хариултыг 454 хүн уншсанСайн байна уу. Нэгэнт Банк таны хамтран зээлдэгчийг заавал орлоготой байх шаардлага тавьж байгаа бол дагахаас өөр арга үгүй.Энэ тохиолдолд та өөрийн төрсөн ах дүү нараасаа хэн нэгнийг өөрийн хамтран зээлдэгчээр оруулах эсвэл гэр бүлээ ажилдаа ортол хүлээх болох нь байна
-
Дунд нь завсардсан бол цалингийн зээл авч болох уу?
toriin baiguulgad anh ajild orood 7 sar bolood ajlaasaa choloologdood 1 sar bolood tuhain ajildaa ergen orood 2 sar bolj bg bol tsalingiin zeel awch boloh uu. tuhain zawsardsan 1 sard sain duraaraa tolsn 2015-10-29
хариултыг 93 хүн уншсанСайн байна уу. Банкуудын цалингийн зээлийн шаардлагаас хамгийн боломжийн нөхцөл нь сүүлийн 6 сар тасралтгүй ажилласан байх шаардлагатай. Ажиллаж байх хугацаандаа завсардсан тохиолдолд банкууд цалингийн зээлийг авах боломж бага болно. Та банкуудын цалингийн зээлдээ тавьж буй шаардлагуудыг http://www.mongo.mn/z/1229 энэ линкээр орж үзнэ үү.
-
8% зээлд дахин хамрагдаж болох уу?
cain bna uu. nuhur bid 2 banknaas zeel awj 8 huwiin zeeld hamragdsan. undsen zeeldegch ni bi hamtran ni nuhur. Odoo nuhur uur banknaas tsalingaa awdag tegeed dahin 8 huwiar bair awah bolomj bga yu. Nuhur vndsen bolood bi hamtran bolj 2015-10-29
хариултыг 458 хүн уншсанСайн байна уу. Орон сууцны 8 хувийн зээлд танай гэр бүл хамрагдсан тул дахин 8%-ийн орон сууцны зээл авах боломжгүй.
-
Ямар тохиолдолд банк хугацаа хэтэрсэн зээл гэж бүртгэдэг вэ?
bi 2014.9 sard ....banknaas 6 say tugrugiin tsalingin zeelig 36 sarin hugtsaatai absan. sar burin 20 nd hiidg.getl say hugatsaa hetruuleed 10.24nd hiigeed buh zeelee hugatsaanaas in umnu bur haasan ym. ene in hugatsaa hetrelttei haagsan gej mongol bankind burtgegdeed daraa zeel abhad labalgaa in tegj garah uu? bi daraa sar in hubiarin daguu zeelee tuluud haah bsan yumuu neg udriin umnu ch gesn huu tulhgui gej bodood mungutei bolonguutaa zeelee haachihsn in hugatsa hetreltteid burtgegdchihsen uu zubulguu uguuch bur aichihlaa 2015-10-28
хариултыг 329 хүн уншсанСайн байна уу. Та зээлийн хуваарийн дагуу зээл төлж явсаар сүүлийн сард 4 хоног хэтрүүлэн төлсөн бол таны зээлийн ангилал “Хэвийн зээл” гэдгээр бүртгэгдэх болно. Харин өмнөх саруудын төлбөрийг төлөхгүй явж байгаад таны зээл чанаргүй зээлд ангилагдчихсан нөхцөлд та зээлээ хаасан бол “Хугацаа хэтэрсэн зээл” гэсэн ангилалд бүртгэгдэнэ. Хэрэв сүүлийн хувилбар байсан бол зээлийн үлдэгдлээ бага үлдээж дараа сард төлж дуусгах нь таньд ашигтай байсан. Ингэсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн биш хэвийн ангилалд бүртгэгдэж болох байсан. Банкууд сард төлөх төлбөрөө тухайн сард багтаан төлөхгүй бол ангилал шилжүүлж бүртгэдэг. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://mongo.mn/c/314 нийтлэлийг уншина уу.
-
Хувьцаатай эсэхээ яаж мэдэх вэ? Хаана хандах вэ?
Сайн байна уу. Би яг хувьчлал явагдаж байх үед буюу 1990 онд төрсөн. Тухайн үед манай гэр бүлийн 5 хүн тавуулаа хувьцаагаа аваад Монгол шевро гэдэг гутлын үйлдвэрт өгсөн гэдэг. Дараахан нь манай гэр шатаад тухайн компаний хувьцаа эзэмшигч болохыг гэрчилсэн бичиг баримт шатчихсан. Хэрвээ одоо энэ компани үйл ажиллагаа явуулаад ашигтай ажиллаж байвал ногдол ашиг авах боломжтой юу. ойролцоогоор бидний хувьцаа хэдэн төгрөг болсон байгаа вэ. Тухайн үед хувьцаагаа ямар 1 компанид өгчөөд буцааж авч чадаагүй над шиг олон хүмүүс байгаа байх. Бид хаана хандах вэ. 2015-10-28
хариултыг 303 хүн уншсанСайн байна уу. Юуны түрүүнд танай гэр бүл хувьцаагаа аль брокер диллерийн компанид бүртгэлтэй байгаагаа мэдэх шаардлагатай. Түүнийгээ мэдэж байвал уг брокер диллерийн компаниас хувьцаа эзэмшигч гэдгээ баталгаажуулж авна. Хувьцааны бүртгэл хийгдсэнийг, хувьцаатай гэдгээ иргэд ҮЦТТТХТ-ийн https://net.schcd.mn/registration/ цахим хуудсаар орж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны бүртгэл хэсэгт иргэн өөрийн регистрийн дугаарыг монгол үсгийн фондоор, томоор бичиж оруулснаар шалгах боломжтой юм. Эндээс та хувьцааны данстай байвал уг брокер диллерийн компанид хандах хэрэгтэй. Уг брокер диллерийн компаниас хувьцааны үнэ ханш, ноогдол ашиг гэх бусад мэдээлэлүүдийг авч болно. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн Олон нийттэй харилцах албанаас мэдээлэл авч болно. Утас: 70120460
-
Урьдчилгаанд хэдэн өрөө ямар байр тавьбал болох бол?
Sain bnuu. Oron suutsnii 8% hvvtei zeeliin uridchilgaand oron suuts baritsaalj bolno gesen bn. Baritsaalah oron suutsaa yaj vnelvvldeg yum bol. heden oroo ymar bair bwal uridchilgaand ni baritsaalj zeel awah bolomjtoi we?. 2015-10-27
хариултыг 530 хүн уншсанСайн байна уу. Таны барьцаанд тавих байрыг зээл авах банк тань үнэлэх бөгөөд үнэлгээ нь урьдчилгаа төлбөрт дүйцэх шаардлагатай. Үүнийг тодруулбал Та 80 сая төгрөгийн үнэтэй байр худалдан авах гэж байгаа гэж бодъё. Тэгвэл барьцаанд тавих байрны үнэлгээ нь зээлээр худалдан авах байрны үнийн дүнгийн 30%-иас /80 сая* 30%=24 сая/ багагүй үнэлэгдэх ёстой. Та урьдчилан ямар нэг үнэлгээний компаниар үнэлүүлж илүүц зардал гаргах шаардлагагүй. Мөн барьцаанд тавих байр таны өмчлөлийн байх шаардлагатай. Заавал тэдэн өрөө байр байх шаардлагатай гэсэн юм бол байхгүй.
-
Хотын хүн орон нутагт байгаа байрыг зээлээр авч болох уу?
Сайн байна уу. Улаанбаатарт тогтмол ажилладаг. Орон сууцны зээл авахдаа орон нутгаас байр сонгож авч зээлэнд хамрагдах боломжтой юу? 2015-10-27
хариултыг 178 хүн уншсанСайн байна уу. Ер нь бол болно. Гэхдээ нэг асуудал байна. Таны авах гэж буй орон сууц байгаа орон нутагт салбар нэгж нь үйл ажиллагаа явуулдаг банкаас зээл хөөцөлдөх боломжтой.