Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Нийгмийн даатгал төлдөггүй, 600-н цалинтай хүн лизингд хамрагдах боломжтой юу
sain bnauu niigmiin daatgal tulduggui ymaaa lizin hamragdah blomjtoi bolwuu tsalin 600.0 ymaa 2015-11-14
хариултыг 752 хүн уншсанНийгмийн даатгалаа төлдөг бол та байрны лизинг (Орон сууцны зээл) ч хөөцөлдөх боломж үүснэ. Бид таныг машин лизингээр авах гэж байна гэж ойлгож байна. Банкууд ихэвчлэн НД-н дэвтрээр цалинтай хүний орлогыг нотолж байгаа. Гэхдээ та дараах байдлаар нэг оролдоод үзнэ үү. Байгууллагаасаа цалингийн тодорхойлолт, цалингийн карт буюу сүүлийн 6-12 сард авсан цалингийн хүснэгтээ бөглүүлээд авбал банкинд нэг хандаад үзэх хэрэгтэй. Дээрээс нь банкны дансаар цалингаа авч байсан бол боломж улам нэмэгдэнэ. Та манай машины лизинг цэсээр ороход бүх банкны мэдээлэл гарч ирэх бөгөөд “дэлгэрэнгүй” товчийг дарж банкуудтай шууд холбогдон асуултаа илгээсэн ч болно.
-
Урьдчилгаанд хэдэн өрөө ямар байр тавьбал болох бол?
Sain bnuu. Oron suutsnii 8% hvvtei zeeliin uridchilgaand oron suuts baritsaalj bolno gesen bn. Baritsaalah oron suutsaa yaj vnelvvldeg yum bol. heden oroo ymar bair bwal uridchilgaand ni baritsaalj zeel awah bolomjtoi we?. 2015-10-27
хариултыг 530 хүн уншсанСайн байна уу. Таны барьцаанд тавих байрыг зээл авах банк тань үнэлэх бөгөөд үнэлгээ нь урьдчилгаа төлбөрт дүйцэх шаардлагатай. Үүнийг тодруулбал Та 80 сая төгрөгийн үнэтэй байр худалдан авах гэж байгаа гэж бодъё. Тэгвэл барьцаанд тавих байрны үнэлгээ нь зээлээр худалдан авах байрны үнийн дүнгийн 30%-иас /80 сая* 30%=24 сая/ багагүй үнэлэгдэх ёстой. Та урьдчилан ямар нэг үнэлгээний компаниар үнэлүүлж илүүц зардал гаргах шаардлагагүй. Мөн барьцаанд тавих байр таны өмчлөлийн байх шаардлагатай. Заавал тэдэн өрөө байр байх шаардлагатай гэсэн юм бол байхгүй.
-
Байгаа мөнгөөрөө одоогийн зээлээ хаачихаар урьдчилгаа маань дутчих гээд байна. Давхар зээлтэй байж болох уу?
Сайн байна уу? Миний сарын цалин 1 050 000₮ эхнэрийн цалин 1 000 000₮. Би НД-аа тасралтгүй 2 жил төлж байгаа. Эхнэр жирэмсэний амралтаа аваад сая ажилдаа орж энэ 10 сараас НД-аа төлж эхэлсэн. Эхнэрийн нийгмийн даатгал 6-10 сарын хооронд тасарсан. Бид 50м2 байрыг 104 600 000 төгрөгөөр 8%-ийн зээлээр авах хүсэлтэй байна. Урдчилгаа 30% нь бэлэн байгаа. Гол асуудал нь Хаан банкинд машины зээлтэй одоо 1 жил 6 сарын төлөлт буюу 7 сая төгрөг дутуу байгаа. Урдчилгаанаасаа одоогийн зээлээ хаачихаар урдчилгаа дутах гээд хаахгүй гэхээр давхар зээлтэй болчих гээд яахаа мэдэхгүй байгаа тул зөв гаргалгаа гаргаж өгч туслана уу? Мөн хамтран зээлдэгчийн нөхцөл нь манай гэр бүлийн хувьд хэр боломжтой вэ? 2015-11-06
хариултыг 485 хүн уншсанСайн байна уу. Танай өрхийн орлого 2,050,000 төгрөг байх бөгөөд үүний 45% хувь нь 922,500 төгрөг болох тул Орон сууцны зээл авах боломжтой юм байна. Учир нь урьдчилгаа 30%-иа хасахаар 73,220,700 төгрөгийн зээл авах шаардлагатай болно. Үүнийг 8%-иар 20 жилийн хугацаатай авбал сард 612,447 төгрөг сар бүр төлөх ёстой болно. Таны сард зээлэнд дээд тал нь 922,500 төгрөг төлж болох бөгөөд үүнээс орон сууцны зээлэнд төлөх 612,447 төгрөгийг хасахад цаана нь 310,053 төгрөг үлдэнэ. Энэ дүнгээс таны автомашины зээлийн төлбөр хэтрэхгүй байгаа тохиолдолд машины лизингийнхээ зэрэгцээ орон сууцны зээлэнд давхар хамрагдах боломжтой. Хамтран зээлдэгчийн хувьд таны эхнэр жирэмсний амралтнаасаа ажилдаа эргэн орсон бол шаардлагыг хангах үндэслэлтэй.
-
Нөхөр бид 2-н цалингаар бодоход хэдэн төгрөгний зээл авч болох вэ (8% ОСЗ)?
Sain bna u bi huwin baiguulagsd ajildag niigmin daatgal baga toldog ssrd 700000gar deree awdag.nohor tsedgiin hvn ssrd 480000 awdag.bid 2 8huwid hamragdaj boloh u.hamragdwal heded bagtsan bair awch boloh ve. 2015-11-03
хариултыг 483 хүн уншсанСайн байна уу. Таны цалингийн орлогыг банк нийгмийн даатгал төлж байгаа хэмжээгээр нь баталгаажуулж тооцдог. Тиймээс та өөрийн зээл авах хэмжээгээ дараах зааврын дагуу өөрөө тооцож үзнэ үү. Таны нийгмийн даатгалын дэвтэр бичигдэж буй 1 сарын цалингийн орлого дээр нөхрийнхөө 1 сарын цалинг нэмээд, гарсан дүнгийн 45% нь таны сард орон сууцны зээлэнд төлөх боломжтой төлбөрийн хэмжээ болно. Уг дүнгээ манай сайтын дараах линкээр орж http://www.mongo.mn/calculator/loan2 “Сар бүр төлж чадах зээлийн дүн” хэсэгт оруулна уу. Зээлийн хүү хэсэгт сарын хүүг 0,6666 гэсэн тоог оруулан тооцож үзнэ үү.
-
8% зээлд дахин хамрагдаж болох уу?
cain bna uu. nuhur bid 2 banknaas zeel awj 8 huwiin zeeld hamragdsan. undsen zeeldegch ni bi hamtran ni nuhur. Odoo nuhur uur banknaas tsalingaa awdag tegeed dahin 8 huwiar bair awah bolomj bga yu. Nuhur vndsen bolood bi hamtran bolj 2015-10-29
хариултыг 458 хүн уншсанСайн байна уу. Орон сууцны 8 хувийн зээлд танай гэр бүл хамрагдсан тул дахин 8%-ийн орон сууцны зээл авах боломжгүй.
-
Хамтран зээлдэгч нь заавал орлоготой байх ёстой юу?
Сайн байнауу? Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе! 8 хувийн зээл хамрагдах гэсэн нэг асуудал гараад болдоггүй шийдэх арга зам бий болов уу, Одоогоор эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. 90 саяын байр захиалчихсан юмааа. 60-70 хувь буюу 60 саяыг нь төлөөд үлдэгдэл 30 хувь дээр банкнаас зээл авах гэсэн хамтран зээлдэгчийн шалгуур заавал надтай адил гээд эхнэр ажилгүй болхоор ганц би өөрөө зээл авахад боломжгүй гэсэн хариу сонсоод. Зээл олдох арга зам байгаа болов уу? Өрхийн мэдээллийн хувьд Голомт банкаар цалингаа авдаг өмнө нь хэдэн жилийн өмнө голомтоос байрны зээл авч байсан төлөөд дууссан. Бас бус жаахан нэмэлт орлого хаан банкааар дамждаг Татвараа төлөхгүйгээр сард 950.000 төгрөг авдаг нэг иймэрхүү мэдээлэлтэй байна 2015-10-29
хариултыг 454 хүн уншсанСайн байна уу. Нэгэнт Банк таны хамтран зээлдэгчийг заавал орлоготой байх шаардлага тавьж байгаа бол дагахаас өөр арга үгүй.Энэ тохиолдолд та өөрийн төрсөн ах дүү нараасаа хэн нэгнийг өөрийн хамтран зээлдэгчээр оруулах эсвэл гэр бүлээ ажилдаа ортол хүлээх болох нь байна
-
5 сая төгрөг хугацаагүй хадгаламжинд байршуулахад хүү нь хэд болох вэ?
sain bnuu. 5 say togrogiig haan banknii hugatsaagui hadgalamjind 2 sar bailgahad huu ni hed boloh ve? 2015-11-04
хариултыг 374 хүн уншсанСайн байна уу. Хаан банк 50,0 хүртэл сая төгрөгийн хугацаагүй хадгаламжиндаа жилийн 6% буюу сарын 0,5% хүү олгохоор зарласан байна. Үүгээр тооцоход 5 сая төгрөг хугацаагүйгээр хадгалуулахад 2 сарын хугацаанд 50,000 төгрөгийн хүү тооцогдох болно.
-
Хадгаламж: Хадгаламжийн хүү яаж бодох вэ
сайн байна уу...
танайх дээр гарсан хадгаламжийн тухай мэдээлэл байна. 25 жилийн дараа 100 сая төгрөтэй болох боломжтой гэсэн байна. энэ энгийн хадгаламжаар тооцсон юм уу эсвэл хүүгээс хүү бодоод ийм болж байгаа юм уу.
мөн би 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн юм. ийм хэмжээний хуримтлалтай болоход хугацаагаа заавал 25 жилээр байлгах уу эсвэл 1 жилээр хийгээд жил бүр хадгаламжийхаа хугацааг сунгаад явбал ялгаа байх уу. 2015-09-11
хариултыг 362 хүн уншсанБанкууд хадгаламжийн хүүгээ 2 янзаар тооцдог. Нэг нь сар бүр хүүгээ хуримтлуулдаг буюу бидний нэрлэж заншсанаар хүүгээс хүү боддог. Нөгөөдөх нь жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг буюу жилийн дараа хуримтлагдсан хүүгээс хүү бодож эхэлнэ. Хүмүүс ялгааг нь ойлгоход хэцүү тул Монголбанк жилийн бодит хүүгээ ил тод зарлаж байхыг банкуудад үүрэг болгон журамласан. Хүүгээс хүү боддог хадгаламж л ашигтай гэж хүмүүс андуурах нь байдаг. Хүүгээс хүү боддог хадгаламжийн сарын хүү нь харьцангуй бага бол жилийн бодит хүү нь нөгөө жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг хадгаламжаас ч бага байх тохиолдол нийтлэг байдаг. Тэгэхээр та жилийн бодит хүүг нь тооцож байж банкуудын хадгаламжийг хооронд нь харьцуулах нь зүйтэй. Энэ жишээн дээр жилийн бодит хүү нь 13,2% байхаар тооцож бодсон. Сарын хүү нь 1,04% бөгөөд сар бүр хүүгээ хуримтлуулдаг байхаар жишээ авсан. Гэхдээ жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг хадгаламжийн жилийн бодит хүү нь 13,2%-с дээш бол мөн ялгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс жилийн бодит хүүг нь тооцож харьцуулахын тулд сарын хүү болон хүү хуримтлуулдаг давтамж хоёрыг нь мэдэж байж тооцон харьцуулах хэрэгтэй. Сар бүр хүүгээ хуримтлуулах, жилдээ нэг удаа хуримтлуулах хоёр аргын тухай та энэ нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж болно. http://www.mongo.mn/c/235 Таны хоёр дах асуултанд хариулъя. Одоогоор манай банкууд хүүхдийн хадгаламжийг хамгийн урт хугацаатай буюу 18 нас хүртэл нь нээж байгаа. Хүмүүс өөрсдийнхөө нэр дээр хадгаламж нээлгэсэн тохиолдолд хамгийн ихдээ 3 жилээр хадгаламж нээж өгч байгаа. Та 1 эсвэл 3 жилээр хадгаламжаа нээлгээд хугацааны эцэст сунгаад явахад ялгаа байхгүй. Харин хугацааны эцэст сунгахгүй бол хугацаагүй хадгаламжаар тооцож хүү боддог. Иймд хугацааны эцэст сунгаад явахыг танд зөвлөж байна.
-
Хамтран зээлдэгчгүйгээр орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой юу?
Сайн байна уу. Хамтран зээлдэгчгүй орон сууцны зээл авах боломж нөхцөл юу байгаа вэ? 2015-10-27
хариултыг 348 хүн уншсанСайн байна уу. Орон сууцны зээл нь удаан хугацааны зээл байдаг. Тиймээс ихэнх банкууд зайлшгүй хамтран зээлдэгчтэйгээр олгоод байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://mongo.mn/c/207 , http://mongo.mn/c/135 холбоосуудаар орж авна уу.
-
Ямар тохиолдолд банк хугацаа хэтэрсэн зээл гэж бүртгэдэг вэ?
bi 2014.9 sard ....banknaas 6 say tugrugiin tsalingin zeelig 36 sarin hugtsaatai absan. sar burin 20 nd hiidg.getl say hugatsaa hetruuleed 10.24nd hiigeed buh zeelee hugatsaanaas in umnu bur haasan ym. ene in hugatsaa hetrelttei haagsan gej mongol bankind burtgegdeed daraa zeel abhad labalgaa in tegj garah uu? bi daraa sar in hubiarin daguu zeelee tuluud haah bsan yumuu neg udriin umnu ch gesn huu tulhgui gej bodood mungutei bolonguutaa zeelee haachihsn in hugatsa hetreltteid burtgegdchihsen uu zubulguu uguuch bur aichihlaa 2015-10-28
хариултыг 330 хүн уншсанСайн байна уу. Та зээлийн хуваарийн дагуу зээл төлж явсаар сүүлийн сард 4 хоног хэтрүүлэн төлсөн бол таны зээлийн ангилал “Хэвийн зээл” гэдгээр бүртгэгдэх болно. Харин өмнөх саруудын төлбөрийг төлөхгүй явж байгаад таны зээл чанаргүй зээлд ангилагдчихсан нөхцөлд та зээлээ хаасан бол “Хугацаа хэтэрсэн зээл” гэсэн ангилалд бүртгэгдэнэ. Хэрэв сүүлийн хувилбар байсан бол зээлийн үлдэгдлээ бага үлдээж дараа сард төлж дуусгах нь таньд ашигтай байсан. Ингэсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн биш хэвийн ангилалд бүртгэгдэж болох байсан. Банкууд сард төлөх төлбөрөө тухайн сард багтаан төлөхгүй бол ангилал шилжүүлж бүртгэдэг. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://mongo.mn/c/314 нийтлэлийг уншина уу.
