Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Нийгмийн даатгал төлдөггүй, 600-н цалинтай хүн лизингд хамрагдах боломжтой юу
sain bnauu niigmiin daatgal tulduggui ymaaa lizin hamragdah blomjtoi bolwuu tsalin 600.0 ymaa 2015-11-14
хариултыг 752 хүн уншсанНийгмийн даатгалаа төлдөг бол та байрны лизинг (Орон сууцны зээл) ч хөөцөлдөх боломж үүснэ. Бид таныг машин лизингээр авах гэж байна гэж ойлгож байна. Банкууд ихэвчлэн НД-н дэвтрээр цалинтай хүний орлогыг нотолж байгаа. Гэхдээ та дараах байдлаар нэг оролдоод үзнэ үү. Байгууллагаасаа цалингийн тодорхойлолт, цалингийн карт буюу сүүлийн 6-12 сард авсан цалингийн хүснэгтээ бөглүүлээд авбал банкинд нэг хандаад үзэх хэрэгтэй. Дээрээс нь банкны дансаар цалингаа авч байсан бол боломж улам нэмэгдэнэ. Та манай машины лизинг цэсээр ороход бүх банкны мэдээлэл гарч ирэх бөгөөд “дэлгэрэнгүй” товчийг дарж банкуудтай шууд холбогдон асуултаа илгээсэн ч болно.
-
Шинээр бизнес эрхлэх оюутанд 20 саяын зээл олдох уу?
Sain baina u bi anx udaaga biznes erxlex gj bgaa oyutan xvn bnldaa sariin orlogo geed bx yum bxkv tgd bnga aav eejinxee gariig xaraad amidraad bx ndad xetsvv bnldaa tgd zeel avj biznes xiixer shiidsen yum 2jiliin xugatsaatai 20sayn zeel avax xvseltei bgaa yum baritsaand n bairniixaa orderiig taviad nadad xeel olgox bolov u bas sard zeelndee xeden tugrug tulux stoi yum boloo 2015-11-13
хариултыг 271 хүн уншсанТанд зөвлөхөд сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч бизнес эрхэлдэг хүмүүсийн ашиг орлого буурах болсон. Шинээр бизнес эхлүүлэх нь бүү хэл чамгүй туршлагатай, бизнес эрхэлж байсан хүмүүс бизнесээ түр зогсоож, хүмүүсийн худалдан авах чадвар нэмэгдэхийг хүлээх хандлагатай болсон. Энэ үед шинээр бизнес эхлүүлнэ гэдэг маш бэрхшээлтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар хэмжээний ашиг орлого олох нь тодорхойгүй байгаа нөхцөлд шууд байраа барьцаалаад 20 сая төгрөг авах нь буруу. Дээрээс нь та анх удаагаа бизнес эрхлэх гэж байгаа тул бэрхшээл бүр их байх болно. Хэрэв та бизнесээ амжилттай болох эсэхээс үл хамааран шууд байрны ордероо барьцаалаад 20 сая төгрөг 2 жилийн хугацаагаар зээлж авбал сар бүр (24 сарын турш) ойролцоогоор 1,2 сая төгрөг магадгүй илүү өндөр хүүгээр авчилвал үүнээс ч илүү төлбөр төлөх ёстой болно. Энэ нь шинэ бизнес эхлүүлэх гэж байгаа хүмүүст бараг боломжгүй зүйл юм. Иймд та юуны өмнө тэр байрыг танд бэлдэж өгсөн аав, ээжтэйгээ уулзаж зөвлөх хэрэгтэй. Мөн бизнес эрхэлсэн туршлагатай ойр дотны эсвэл хамаатны хүнээсээ уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй. Яаран болчимгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Алдаа гаргаж байраа алдсан залуучууд байдгийг ч санах хэрэгтэй
-
Тухайн сарынхаа хүүг төлөөд үлдсэнг нь дараа сард төлж болох уу?
тухайн сарынхаа хуваарьт мөнгийг өгч чадахгүй бол зөвхөн хүүг нь төлөөд, дараа сард нь үндсэн зээлтэй нь төлж болох уу, 2015-11-13
хариултыг 272 хүн уншсанСайн байна уу? Тохирсон хуваарийнхаа дагуу зээлээ төлөхийг банк танаас шаардах болно. Мэдээж дараа тухайн банкнаасаа нүүр бардам дахин зээл авахад энэ тань дэм болно. Үнэхээр төлж чадахгүй бол хүүгээ төлчихөөд, сар дуусахаас өмнө үндсэн зээлээ тухайн үед бодогдсон хүүтэй нь төлөхийг хичээх хэрэгтэй. Банкууд тэр үеээр тайлангаа гаргаж, зээлүүдээ ангилдаг тул түүнээс өмнө төлчихвөл танд ч, тухайн банкиндаа ч хэрэгтэй. Хэрэв сардаа үнэхээр амжихгүй бол юуны өмнө зээлийн ажилтантайгаа уулзаж учир байдлаа сайн тайлбарлаад дараа сардаа тохирсон хугацаандаа төлөх нь зүйтэй. Тэгээд түүнээс цааш та зээлээ хэвийн төлөөд байвал Монгол банкны мэдээллийн санд таны зээл хугацаа хэтэрсэн гэдгээр биш буцаж хэвийн гэдэг ангилалд бүртгэгдэх болно. Хэрэв таны зээл төлөх чадвар эрс муудсан дараа сардаа ч төлж чадахааргүй болсон бол банкны зээлийн ажилтантайгаа уулзаад шууд зээлийн нөхцөлөө өөрчлүүлж хугацаагаа сунгуулах хүсэлтийг гаргаарай. Өмнө нь ингэж хугацаа сунгуулахад Монгол банкны мэдээллийн санд таны зээлийн чанарыг нэг шат бууруулан бүртгэдэг байсан бол 2014 оны 8 сард Монгол банк журмандаа өөрчлөлт оруулсан. Хэрэв та анх удаагаа зээлийн хугацаагаа сунгуулах хүсэлт гаргаж байгаа бол таны зээлийн ангиллыг нэг шат буурулахгүй бөгөөд харин дахин сунгах бол ангиллыг нэг шат бууруулахаар болгож өөрчилсөн. Та энэ талаар дэлгэрэнгүйг http://mongo.mn/c/314 эндээс уншина уу.
-
Байгаа мөнгөөрөө одоогийн зээлээ хаачихаар урьдчилгаа маань дутчих гээд байна. Давхар зээлтэй байж болох уу?
Сайн байна уу? Миний сарын цалин 1 050 000₮ эхнэрийн цалин 1 000 000₮. Би НД-аа тасралтгүй 2 жил төлж байгаа. Эхнэр жирэмсэний амралтаа аваад сая ажилдаа орж энэ 10 сараас НД-аа төлж эхэлсэн. Эхнэрийн нийгмийн даатгал 6-10 сарын хооронд тасарсан. Бид 50м2 байрыг 104 600 000 төгрөгөөр 8%-ийн зээлээр авах хүсэлтэй байна. Урдчилгаа 30% нь бэлэн байгаа. Гол асуудал нь Хаан банкинд машины зээлтэй одоо 1 жил 6 сарын төлөлт буюу 7 сая төгрөг дутуу байгаа. Урдчилгаанаасаа одоогийн зээлээ хаачихаар урдчилгаа дутах гээд хаахгүй гэхээр давхар зээлтэй болчих гээд яахаа мэдэхгүй байгаа тул зөв гаргалгаа гаргаж өгч туслана уу? Мөн хамтран зээлдэгчийн нөхцөл нь манай гэр бүлийн хувьд хэр боломжтой вэ? 2015-11-06
хариултыг 484 хүн уншсанСайн байна уу. Танай өрхийн орлого 2,050,000 төгрөг байх бөгөөд үүний 45% хувь нь 922,500 төгрөг болох тул Орон сууцны зээл авах боломжтой юм байна. Учир нь урьдчилгаа 30%-иа хасахаар 73,220,700 төгрөгийн зээл авах шаардлагатай болно. Үүнийг 8%-иар 20 жилийн хугацаатай авбал сард 612,447 төгрөг сар бүр төлөх ёстой болно. Таны сард зээлэнд дээд тал нь 922,500 төгрөг төлж болох бөгөөд үүнээс орон сууцны зээлэнд төлөх 612,447 төгрөгийг хасахад цаана нь 310,053 төгрөг үлдэнэ. Энэ дүнгээс таны автомашины зээлийн төлбөр хэтрэхгүй байгаа тохиолдолд машины лизингийнхээ зэрэгцээ орон сууцны зээлэнд давхар хамрагдах боломжтой. Хамтран зээлдэгчийн хувьд таны эхнэр жирэмсний амралтнаасаа ажилдаа эргэн орсон бол шаардлагыг хангах үндэслэлтэй.
-
5 сая төгрөг хугацаагүй хадгаламжинд байршуулахад хүү нь хэд болох вэ?
sain bnuu. 5 say togrogiig haan banknii hugatsaagui hadgalamjind 2 sar bailgahad huu ni hed boloh ve? 2015-11-04
хариултыг 374 хүн уншсанСайн байна уу. Хаан банк 50,0 хүртэл сая төгрөгийн хугацаагүй хадгаламжиндаа жилийн 6% буюу сарын 0,5% хүү олгохоор зарласан байна. Үүгээр тооцоход 5 сая төгрөг хугацаагүйгээр хадгалуулахад 2 сарын хугацаанд 50,000 төгрөгийн хүү тооцогдох болно.
-
Гэрээт ажлын хөлсөө банкны дансаараа авдаг бол зээлэнд хамрагдах боломжтой юу?
Сайн байна уу? 2 асуулт байна. 1. Миний бие сайн дурын даатгал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг. Сар бүр их, бага хэмжээгээр байнга мөнгөн орлого, гэрээт ажлын хөлс дансаар орж ирдэг. Сайн дурын даатгал төлдөг, мөн сар бүр дансаар орж ирдэг мөнгөний хуулга зэргээрээ баталгаа болгож зээл авах боломжтой юу. Тухайлбал хоёр сая хүртэлх төгрөгийн зээл? 2. Муу зээлийн түүхээ тухайн зээлээ төлж дуусахаасаа өмнө банкиндаа хүсэлт гаргаад яагаад зээлийн хугацаа алдагдсан учир шалтгаанаа тайлбарлаад тэрхүү хүсэлтийг нь банк хүлээж авбал энэ ангиллаас гарч болдог гэдэг. Харин тухайн зээлээ төлж дуусахаас өмнө хүсэлт гаргаж амжаагүй, гэхдээ зээлээ төлөөд дуусгасан, нэгэнт муу зээлдэгч болчихсон бол яаж муу нэрээ арилгаж болох вэ? Боломжтой юу? 2015-11-04
хариултыг 77 хүн уншсанСайн байна уу. 1. Таны гэрээт ажлын хөлс дансаар тань орж ирж байгаа тохиолдолд энэ орлого тань баталгаажиж байгаа бөгөөд уг орлогын хэмжээнээс хамаарч зээлийн хэмжээг тань банкууд тогтоох болно. Мэдээж барьцаа хөрөнгө шаардалагатай. Арилжааны банкуудын жижиг бизнесийн зээл таньд илүү тохирно. 2. Нэгэнт муу ангилалд бүртгэгдсэн бол таны зээлийн түүхийн мэдээлэл “Зээлийн мэдээллийн тухай” хуулийн 11.1-д “Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах ...” гэж заасны дагуу бүртгэгдэж 6 жил хадгалагдана гэсэн үг. Уг хуулийн дээрх заалт албан ёсоор хэрэгжээд эхэлбэл 6 жилээс өмнөх таны зээлийн муу түүх уг лавлагаанд тусгагдахгүй болно. Гэвч үүнээс өөр боломж байхгүй гэж үү гэж хүмүүс их асуудаг. Үнэндээ боломж ч байдаг. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг тухайн үеийн таны санхүүгийн нөхцөл байдал одоо өөрчлөгдсөн нь дамжиггүй. Ийм учир та банкуудад хүсэлтээ гаргаад үзэх хэрэгтэй. Хэдийгээр таныг найдваргүй зээлдэгч гэж тухайн үед бүртгэж байсан ч энэ нь банкуудад зүгээр л лавлагаа мэдээлэл болохоос бус зээл олгож болохгүй гэсэн хориг биш юм.
-
Байгууллага маань жинхэнэ ажилтан болсноос хойш 6 сарын дараа лизинг авч болно гэх юм.
Сайна байна уу ? Би энэ хавар 4 сарын 26 нд ажилд орсон юм аа. Одоо ажилаад 6 сар болж байна. Нийгмийн даатгалаа 6 сар болж байна. Сая 11 сарын 3 нд Байгуулагынхаа жинхэн хжилтан болсон. Хуучин машины лийзэн авж болох болов уу? Манай байгуулага жинхэн ажилтан болсоноосоо хойш 6 сарын дараа лийзэнгд хамрагдаж болно гэсэн. Би болохоор ойрын хугацаанд лийзэнгд хамрагдах хүсэлтэй байгаа юм аа. Урь д нь ямар нэг зээл лийзэнгд хамрагдаж байгаагүй юм. 2015-11-04
хариултыг 227 хүн уншсанСайн байна уу. Та байгууллагаасаа тодорхойлолтоо авч чадвал арилжааны банкуудын аль нэгэнд хандаж автомашины лизингийн зээл авах боломж үүснэ. Та нийгмийн даатгалын дэвтэр болон ажлын газрынхаа тодорхойлолтыг эхний ээлжинд авч банкинд хүсэлтээ гаргахад болно.
-
Зээлээр машин авсан нь дээр үү цуглуулаад авах уу?
сайн байна уу. нэг зүйл асуух гээд 2016 оны 6 сар хүртэл цалингийн зээл аваад машин авсан нь дээрүү. мөнгөө цуглуулж байгаад 6 сард машин авсан нь дээрүү. сард 800000 авдаг. 2015-11-04
хариултыг 279 хүн уншсанСайн байна уу. Ер нь бол тооцоо хийж үзэх хэрэгтэй. Зээл авч машин авч байсанаас зээлд төлөх төлбөр хүүнд төлөх төлбөрөө тодорхой хугацаанд хадгалуулж хадгаламжийн хүү тооцуулан авбал таньд илүү ашигтай гэж зөвлөмөөр байна. Таны хувьд цалингийн зээл авч машин авахаар төлөвлөж байгаа бол дээд тал нь7,860,000₮-ийн цалингийн зээл авах боломжтой мэт харагдаж байна. Тэгэхээр та 8,0 сая төгрөгийн машин авах боломж үүснэ гэсэн үг. Ийм зээл авснаар та сард 7,860,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай зээлвэл сард 415,567₮ сар бүр 7 сарын турш төлнө. /банкны цалингийн зээлийн хүүг сарын 2,0%-иар тооцсон/ Өнөөдрөөс ирэх оны 6 сар хүртэл зөвхөн хүүндээ 1,1 сая төгрөгийн хүү төлж зээлийн үлдэгдэл тань 5,642,444₮ байна. Хэрвээ та зээлд төлөх төлбөр болох 415,567₮-өө 7 сарын хугацаанд хадгалвал /банкуудын 7 сарын хугацаатай хадгаламжийн дундаж хүү сарын 1,13% / хадгаламжиндаа 2,908,969₮-тэй болохоос гадна хадгаламжийн хүү 131,485₮ нэмж авна. Энэ үед таньд 3,040,454₮ хуримтлагдсан байх болно. Таны авах зээлийн хэмжээ багасч зээлд төлөх хүү ч мөн багасна. Тэр үед таньд 8 сая төгрөгийн машин авахад 5,0 сая төгрөгийн зээл хэрэгтэй. Мэдээж энэ хугацаанд зээлийн хүүнд төлөх байсан 1,1 сая төгрөгөө хэмнэхээс гадна хадгаламжийн хүү 131,485₮-ийн орлого олсон байна.
-
Байрны зээл дээрээ машин зээлээр авах гэвэл бид 2-н орлого хүрэх үү?
Сайн байна уу 8,000,000 орчимд pruis20 автомашин лизингээр авах хүсэлтэй байгаамааа. Би сард 1,134,000 төгрөг, манай нөхөр 800,000 төгрөгний цалин авдаг бөгөөд манай нөхрийн НДД дундаа 6 сар завсардаад 10/7-ноос шинэ ажилд ороод ажилллаж байгаан.Бид 2 байрны лизинг сард 470,000 төгрөг төлдөг. Машины лизинд 11 сард хамрагдах боломжтой юу? 2015-11-03
хариултыг 307 хүн уншсанСайн байна уу. Танай өрхийн орлого нийтдээ 1,934,000₮ байна. 8 хувийн орон сууцны зээлтэй тохиололд өорийн орлогын 45%-д зээл төлж болох бөгөөд энэ нь 870,300₮ болж байна. Тиймээс танай өрх орон сууцны төлбөрийг хасахаар сард 400,000₮ төлөх нөхцөлтэйгөөр өөр зээл авах боломжтой. 8 сая төгрөгийн машин лизингээр авахад урьдчилгаанд 20% -ийг төлөх ёстой болно. Үүнийг хасахаар цаана нь 6,4 сая төгрөгийн зээл авах ёстой болно. 2 жилээр тооцоход та хоёрын сарын орлого энэ зээлийг нэмж авахад хүрэхээр байна. Танд амжилт хүсье
-
5 сар ажилласан хүн лизингээр машин авч болох уу?
sn bnu 5sar ajillaj bga uma mashin lizinger awah gesiin yaj awahu 2015-11-03
хариултыг 298 хүн уншсанСайн байна уу. Машины лизинг эсвэл цалингийн зээл авахын тулд дор хаяж 6 сар тухайн байгууллагадаа ажилласан байх ёстой. Тэгэхээр та сарын дараа зээл авах боломжтой юм байна. Та авах машиныхаа үнийн дүнгийн 20 хувийг урьдчилгаа хэлбэрээр өөрөө бүрдүүлэх ёстой шүү. Танд амжилт хүсье.