Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
5 сая төгрөг хугацаагүй хадгаламжинд байршуулахад хүү нь хэд болох вэ?
sain bnuu. 5 say togrogiig haan banknii hugatsaagui hadgalamjind 2 sar bailgahad huu ni hed boloh ve? 2015-11-04
хариултыг 374 хүн уншсанСайн байна уу. Хаан банк 50,0 хүртэл сая төгрөгийн хугацаагүй хадгаламжиндаа жилийн 6% буюу сарын 0,5% хүү олгохоор зарласан байна. Үүгээр тооцоход 5 сая төгрөг хугацаагүйгээр хадгалуулахад 2 сарын хугацаанд 50,000 төгрөгийн хүү тооцогдох болно.
-
Хадгаламж: Хадгаламжийн хүү яаж бодох вэ
сайн байна уу... танайх дээр гарсан хадгаламжийн тухай мэдээлэл байна. 25 жилийн дараа 100 сая төгрөтэй болох боломжтой гэсэн байна. энэ энгийн хадгаламжаар тооцсон юм уу эсвэл хүүгээс хүү бодоод ийм болж байгаа юм уу. мөн би 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн юм. ийм хэмжээний хуримтлалтай болоход хугацаагаа заавал 25 жилээр байлгах уу эсвэл 1 жилээр хийгээд жил бүр хадгаламжийхаа хугацааг сунгаад явбал ялгаа байх уу. 2015-09-11
хариултыг 362 хүн уншсанБанкууд хадгаламжийн хүүгээ 2 янзаар тооцдог. Нэг нь сар бүр хүүгээ хуримтлуулдаг буюу бидний нэрлэж заншсанаар хүүгээс хүү боддог. Нөгөөдөх нь жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг буюу жилийн дараа хуримтлагдсан хүүгээс хүү бодож эхэлнэ. Хүмүүс ялгааг нь ойлгоход хэцүү тул Монголбанк жилийн бодит хүүгээ ил тод зарлаж байхыг банкуудад үүрэг болгон журамласан. Хүүгээс хүү боддог хадгаламж л ашигтай гэж хүмүүс андуурах нь байдаг. Хүүгээс хүү боддог хадгаламжийн сарын хүү нь харьцангуй бага бол жилийн бодит хүү нь нөгөө жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг хадгаламжаас ч бага байх тохиолдол нийтлэг байдаг. Тэгэхээр та жилийн бодит хүүг нь тооцож байж банкуудын хадгаламжийг хооронд нь харьцуулах нь зүйтэй. Энэ жишээн дээр жилийн бодит хүү нь 13,2% байхаар тооцож бодсон. Сарын хүү нь 1,04% бөгөөд сар бүр хүүгээ хуримтлуулдаг байхаар жишээ авсан. Гэхдээ жилд нэг удаа хүүгээ хуримтлуулдаг хадгаламжийн жилийн бодит хүү нь 13,2%-с дээш бол мөн ялгаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс жилийн бодит хүүг нь тооцож харьцуулахын тулд сарын хүү болон хүү хуримтлуулдаг давтамж хоёрыг нь мэдэж байж тооцон харьцуулах хэрэгтэй. Сар бүр хүүгээ хуримтлуулах, жилдээ нэг удаа хуримтлуулах хоёр аргын тухай та энэ нийтлэлээс дэлгэрэнгүй уншиж болно. http://www.mongo.mn/c/235 Таны хоёр дах асуултанд хариулъя. Одоогоор манай банкууд хүүхдийн хадгаламжийг хамгийн урт хугацаатай буюу 18 нас хүртэл нь нээж байгаа. Хүмүүс өөрсдийнхөө нэр дээр хадгаламж нээлгэсэн тохиолдолд хамгийн ихдээ 3 жилээр хадгаламж нээж өгч байгаа. Та 1 эсвэл 3 жилээр хадгаламжаа нээлгээд хугацааны эцэст сунгаад явахад ялгаа байхгүй. Харин хугацааны эцэст сунгахгүй бол хугацаагүй хадгаламжаар тооцож хүү боддог. Иймд хугацааны эцэст сунгаад явахыг танд зөвлөж байна.
-
Хувьцаатай эсэхээ яаж мэдэх вэ? Хаана хандах вэ?
Сайн байна уу. Би яг хувьчлал явагдаж байх үед буюу 1990 онд төрсөн. Тухайн үед манай гэр бүлийн 5 хүн тавуулаа хувьцаагаа аваад Монгол шевро гэдэг гутлын үйлдвэрт өгсөн гэдэг. Дараахан нь манай гэр шатаад тухайн компаний хувьцаа эзэмшигч болохыг гэрчилсэн бичиг баримт шатчихсан. Хэрвээ одоо энэ компани үйл ажиллагаа явуулаад ашигтай ажиллаж байвал ногдол ашиг авах боломжтой юу. ойролцоогоор бидний хувьцаа хэдэн төгрөг болсон байгаа вэ. Тухайн үед хувьцаагаа ямар 1 компанид өгчөөд буцааж авч чадаагүй над шиг олон хүмүүс байгаа байх. Бид хаана хандах вэ. 2015-10-28
хариултыг 303 хүн уншсанСайн байна уу. Юуны түрүүнд танай гэр бүл хувьцаагаа аль брокер диллерийн компанид бүртгэлтэй байгаагаа мэдэх шаардлагатай. Түүнийгээ мэдэж байвал уг брокер диллерийн компаниас хувьцаа эзэмшигч гэдгээ баталгаажуулж авна. Хувьцааны бүртгэл хийгдсэнийг, хувьцаатай гэдгээ иргэд ҮЦТТТХТ-ийн https://net.schcd.mn/registration/ цахим хуудсаар орж “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааны бүртгэл хэсэгт иргэн өөрийн регистрийн дугаарыг монгол үсгийн фондоор, томоор бичиж оруулснаар шалгах боломжтой юм. Эндээс та хувьцааны данстай байвал уг брокер диллерийн компанид хандах хэрэгтэй. Уг брокер диллерийн компаниас хувьцааны үнэ ханш, ноогдол ашиг гэх бусад мэдээлэлүүдийг авч болно. “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн Олон нийттэй харилцах албанаас мэдээлэл авч болно. Утас: 70120460
-
Хадгаламжаа хугацаанаас нь өмнө авахад банк шимтгэл авдаг уу?
Банкинд хадгалуулсан хадгаламжаа буцаагаад авахад банк шимтгэл авдаг уу 2015-10-23
хариултыг 278 хүн уншсанСайн байна уу. Та хадгаламжийн гэрээгээ сайтар уншина уу. Хугацаатай хадгаламж дахь мөнгөө гэрээнд заасан хугацаа дуусахаас өмнө авсан тохиолдолд хүүг бодохдоо гэрээнд заасан хүүнээс багаар тооцож олгодог. Голдуу хугацаагүй хадгаламжийн хүүгээр тооцож таны хадгалуулсан хадгаламжид хүү олгоно. Шимтгэлийн тухайд банкууд хадгаламжаа хугацаанаас өмнө хаах үед хадгалуулсан хадгаламжаас шимтгэл авахгүй бөгөөд зарим банкууд хадгаламж хаах үйлчилгээндээ 1000-3000 төгрөгийн хураамж авдаг.
-
Хадгаламжийн хүүнээс татвар авах юм уу?
Sn bnu? Neg ym todruulya. Hadgalamjiin huunees tatvar avah huuli garna gsn. Ene n 100 sayas deesh hadgalamjaas avah ymuu buh hadgalamjaas avah ymu? 2015-09-21
хариултыг 273 хүн уншсан"Хувь хүний орлогын албан татварын тухай" хуульд Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна гэж заасан. Гэхдээ өнөөдрийг хүртэл зөвхөн 100 саяаас дээш дүнтэй, 1 жил ба түүнээс бага хугацаатай хадгаламжийн 100 саяаас дээш дүнд бодогдсон хүүгээс татвар авч байгаа. Жишээлбэл: 120 сая төгрөг 6 сараар хадгалсан бол 20 сая төгрөгөнд бодогдсон хадгаламжийн хүүнээс татвар авна. 100 саяаас доош дүнтэй эсвэл 100 саяаас их дүнтэй ч 1 жилээс урт хугацаагаар хадгалсан бол хүүгийн орлогыг нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд татвараас чөлөөлсөн байгаа. 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уг хуулинд энэ өөрчлөлтийг оруулсан. Хэрвээ дээрх хуульд өөрчлөлт оруулахгүй бол 2016 оны 01 сарын 01-нээс бүх хадгаламжийн хүүнээс татвар авч эхэлнэ.
-
Юуны тухай
Сайн байна уу, Юуны өмнө танай сайт руу орж амьдралд хэрэгтэй мэдээлэл авч байдагтаа үргэлж талархаж байдгаа та бүхэнд уламжилж байна. Би сар бүр хадгаламж хийж байхаар шийдээд судлаж байгаа юм. Гэтэл нэг асуултандаа хариулт олж чаддаггүй ээ. Хадгаламжаа $ эсвэл ₮-өөр нээлгэх үү? Монгол улсын эдийн засаг хямралтай, инфляци тогтворгүй, долларын ханш хэд хүрээд байгаа билээ. цаашид ханш буурах болов уу, өсөх үү, аль ч тохиолдолд надад ямар нөлөө үзүүлэхийг төсөөлж чадахгүй байна. Ийм нөхцөлд урт хугацааны хадгаламж хийхдээ аль валютаар хадагалах вэ, ямар ашигтэй, эрсдэлтэй болохыг тодорхой судалгаа, нотолгоотойгоор тайлбарлаж өгөхийг хичээнгүйлэн хүсье. Баярлалаа 2015-09-03
хариултыг 142 хүн уншсанХэдийгээр бид долларын ханш өсөх, эсэх талаар судалгаа хийдэггүй ч таны асуултанд хэрэг болох тооцооллыг хийн танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар (2015/09/05) банкуудын 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 15,3% байна. Харин долларын хадгаламжийн жилийн хүү дунджаар 6,27% байна. Монголбанкнаас зарласан албан ханшаар нэг ам.доллар 1993,27 төгрөгтэй тэнцэж байна. Та өнөөдөр 100,000 төгрөг хадгалуулбал жилийн дараа 115280 төгрөг болно. Харин түүгээрээ доллар авч (албан ханшаар тооцов) хадгалуулбал жилийн дараа 53,31 доллартой болно. Энэ хоёрыг хооронд нь харьцуулан тооцвол долларын ханш жилийн дараа 2162 төгрөгөөс бага байвал та төгрөгөөр хадгалуулах нь ашигтай. Өөрөөр хэлбэл долларын ханш ирэх жил 8,04%-иас бага өссөн тохиолдолд та төгрөгөөр хадгаламжаа байршуулах нь ашигтай байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд долларын ханш 8,6 хувиар өссөн байна. Гэхдээ ирэх жил хэдэн хувиар өсөхийг таамаглаж байж аль нь ашигтай болохыг мэдэх хэрэгтэй. Монголбанк болон Сангийн яам ирэх жил долларын ханш хэр зэрэг өсөхийг таамаглаж байдаг. Товчхон хариулахад ийм байна. Та энэ талаар бидний оны эхэнд бэлтгэж байсан нийтлэлийг http://www.mongo.mn/c/317 энэ нийтлэлээс үзнэ үү.