Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
8% зээлийн сар бүр төлөх дүн маань зөв үү? Тооцож өгөөч
Сайн байна уу. орон сууцны зээлтэй холбоотой 2 асуултанд хариу өгнө үү. 1. Би охинтойгоо 2013 оны 9-р саын 5-ны өдрөөс эхлэн 80.0 сая төгрөгийн зээлийг 15 жилийн хугацаатай аваад сар бүр 768000 төгрөг төлөөд явж байгаа. Танай тооцоолуураар тооцоход сарын төлөлт 764522 төгрөг болж, зөрүү нь 15 жилээр бодоход 626000 төгрөг болж байна. Үүгээр 2 сарын төлөлтөө хийх боломжтой харагдаад байдаг. Үүнийг тооцоолж өгөөч. 2. Дээрх зээлийг авахдаа 30 хувьд нь орон сууц барьцаалсан. Одоо 10 хувь болсон учир 10 хувиа төлөөд барьцаагаа чөлөөлөх боломжтой юу. Учир нь 2 байрны даатгалд нилээдгүй мөнгө 15 жил төлөх болоод байна. хариу өгнө гэдэгт найдаж байна. 2015-09-16
хариултыг 199 хүн уншсанСайн байна уу? Зээлийн хуваарийн талаар асуулт асуусан танд баярлалаа. Дээр дурдсан хоёр төлбөрийн зөрүү сард 3478 төгрөг бөгөөд 15 жилээр тооцож үзэхэд 626,040 төгрөг байна. Энэ нь таны 1 сарын төлбөрөөс арай бага мөнгө байна. Бүр нарийн тодруулбал 25 өдрийн төлбөртэй дүйцэх мөнгө байна. Энэ зөрүүний учрыг тайлбарлая. Манай сайтаас бэлтгэн тавьсан тооцоолуур нь тухайн хүнийг зээлээ жилд 365 хоног ашиглана гэж үзэн тооцдог. Бодит амьдрал дээр хүн зээлээ 1 жилээр авлаа гэхэд зээл төлөх хуваариа зохиохдоо яг 365 хоногоор биш янз бүрийн хугацаанд уг зээлийг ашиглахаар зохиогдсон байдаг. Энэ нь календарийн өдөр болон амралт, баяр ёслолын өдөр болон мөн зээлдэгч таны хэлсэн хугацаанаас хамаараад янз бүр байдгийг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал та авсан зээлийн гэрээнийхээ зээл авсан өдөр болон зээл төлж дуусах өдрийн хоорондох зөрүүг тооцож үзвэл үүнийг төвөггүй ойлгоно. Зээлийн хүүг харин банк тооцохдоо та тухайн зээлийг хэдэн өдөр ашиглаж байгаа дээр үндэслэн тооцдог. Энд л хэргийн учир оршиж байна. Тодруулбал таны зээл төлөх хуваарь зохиогдохдоо таны зээл авсан өдөр болон зээлээ төлж дуусах өдрийн хооронд 15 жил 25 өдөр байхаар хуваарь зохиогдсон байна. Тэгэхээр энэ 25 өдрийн хүү нь ойролцоогоор 626000 төгрөг болоод үүнийг 180 сардаа (15 жил*12 сар) хуваахаар нэг сарын төлбөр 3478 төгрөгөөр илүү гарсан байна. Хүн бүхний банктай байгуулсан зээл төлөх хуваарь нь тухайн зээлийг ашиглах хоногоосоо хамаараад өөр өөр зохиогддог. Таны асуултанд хариулахад ийм байна. Таны хоёр дах асуултанд хариулахад тийм боломж байхгүй. Бусад хүмүүст ч хэрэгтэй асуулт асуусан танд баярлалаа.
-
8% зээлэнд шилжүүлэх гэтэл зээлийн дүн зөрсөн гээд байна. Яах вэ?
Сайн байна уу.Би бүр хэцүү байдалд ороод байна.надад яаралтай хариу хэлж туслаач.би энгийн орон сууцны зээл аваад саяхан /7 сарын дараа/ 8 хувийн зээлэнд шилжсэн юм.тэгсэн одоо МИК-руу зээлээ шилжүүлэх гэсэн чинь анх зээлийн батлагдсан дүн нь өөрчлөгдсөн гээд буцаагдаж байгаа гэнэ.энэ нөхцөлд яах вэ?сая банкны 8 хувийн зээлрүү шилжихдээ анхны дүнгээсээ 300,000 гаран төгрөгөөр нэмэгдээд батлагдсан юм.ямар гарц байгааг хэлж туслаач.баярлалаа 2015-09-16
хариултыг 118 хүн уншсанСайн байна уу? Танд ийм асуудал тулгарчээ гэж бид ойлгож байна. “Та нэлээд хэдэн сарын өмнө энгийн орон сууцны зээл аваад түүнээсээ хойш 7 сар өнгөрсөний дараа 8% зээлд шилжүүлэх болсон. Банк нь шилжүүлэхээр бичиг баримт бүрдүүлээд МИК-д хүсэлт гаргасан. Гэвч МИК-н ажилтнууд шалгаж үзээд 8% зээлд шилжүүлэхдээ таны тухайн үеийн зээлийн үлдэгдлээс 300,000 төгрөгөөр нэмж батлагдсан тул зөвшөөрөхгүй гэсэн” гэж ойлгож байна. Ингэж төсөөлсөний үндсэн дээр дараах зөвлөгөөг өгч байна. Банк харилцагчийнхаа энгийн орон сууцны зээлийг 8% зээлд шилжүүлэхдээ багагүй хэмжээний бичиг баримт бүрдүүлж, Зээлийн хороогоороо оруулан давхар тогтоол гаргаж түүнийхээ хамт МИК-д хүсэлт хүргүүлдэг. МИК (Монголын ипотекийн корпораци) –н ажилтан үүнийг шалгахдаа тухайн зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг, тухайн банкны зээлийн хорооны тогтоолтой тулган баталгаажуулдаг. Ингэхдээ тогтоол гарсан өдөр тухайн зээлдэгч тийм хэмжээний зээлтэй байсан эсэхийг шалгадаг. Тэр үед таны зээлийн дансны үлдэгдэл, банкны 8% зээлд шилжүүлэх тогтоол дээрх дүнтэй таны хэлсэн 300,000 төгрөгөөр зөрсөн байна. Магадгүй тэр тогтоол гарах үед та тухайн сарын зээлийн төлөлтөө хийснээс болоод ийм зөрүү гарсан байж болзошгүй. Эсвэл таны төлөх ёстой байсан зарим нэг зардлыг зээлэнд тань шингээн тооцсоноос ийм зөрүү үүссэн ч байж болзошгүй. Уг нь банкны ажилтан зээлийн хороогоороо таны материалыг оруулж тогтоол гаргуулахдаа тухайн өдрийн зээлийн дансны хуулгыг хавсарган түүний үлдэгдэл дүнгийн дагуу 8% зээлд шилжүүлэх тогтоол гаргуулах ёстой байжээ. Харамсалтай нь тухайн өдрийн биш өмнөх эсвэл хэдэн өдрийн өмнөх зээлийн үлдэгдэл дээр үндэслэн тогтоол гаргасан байж болзошгүй. Энэ тохиолдолд та банкиндаа хандан МИК-д гаргаж өгсөн бичиг баримтуудыг хоорондоо тооны зөрүүгүй болгон гаргаж өгөхийг хүсэх хэрэгтэй. Танд зээл олгосон банкны ажилтан үүнийг хийж гүйцэтгэх ёстой. Та тухайн банкиндаа хандана уу.
-
Орон сууцны зээл: Гадаадад амьдардаг хүн яаж хамрагдах вэ
Sn bnuu neg yum asuuh gsiimaa. Gadaadad ajillaj amidarch bgaa humuus bairnii 8% zeeld hamragdaj bgaam boluu, herwee hamragdaj bgaa bol haan hend handah mun yamar bichig barimt burduuleh we? Hariu helj uguuch. 2015-09-11
хариултыг 59 хүн уншсанГадаадад ажиллаж амьдарч буй хүмүүс 8% зээлд хамрагдах боломжгүй байгаа. Та энэ талаар дэлгэрэнгүйг энэ нийтлэлээс уншина уу. http://mongo.mn/c/190
-
Орон сууцны зээл: Өрхийн мэдээллийн сангийн мэдээллийг яаж өөрчлүүлэх вэ
Бид 2 хоёулаа төрийн төсөвт байгууллагад ажилладаг. Цалингаас өөр орлогогүй. Цалингийн зээлээ төлөөд дуусаж байгаа. Гэтэл 10%-ийн урьдчилгаанд хамрагдах гэтэл ООТА-р тогтоосон\ аль 2013 онд тогтоосон\ түвшний 17-д орсон дундаж түвшний сэхээтнүүд байна. Тухайн судалгаа иргэдийн зээлийг сайн тооцолгүй дээд мэргэжилтэй 2 уулаа ажилтай гэдгийг нь л хараад хэт өндөр ангилалд оруулсан ингээд 10%-д хамрашдах боломжгүй болчлоо яах вэ. 2015-09-10
хариултыг 61 хүн уншсанЗасгийн газрын 2015 оны 296 дугаар тогтоолоор “Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам”-ыг баталсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банк (баталгаа гаргагч) нь Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам болон арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах ёстой. Энэ гэрээ байгуулагдаагүй байгаа. Тиймээс одоогоор 8%-ийн зээлийн урьдчилгаа төлбөр 30 хувиараа бодож олгогдож байгаа. Харин энэ журамтай нь бүхлээр нь танилцахыг хүсвэл та энэ линкээр орно уу. http://www.legalinfo.mn/annex/details/6844?lawid=11217 Таны асуултанд хариулахад энэ журмын 4.3-д зааснаар “Иргэн өрхийн мэдээллийн нэгдсэн санд амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэсэн боловч тухайн үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан байна.
-
Орон сууцны зээл: Нагац ахын байрыг урьдчилгааны оронд барьцаалж болох уу
bayrlalaa. daxin 1 asuult bn. bi nagats axiinhaa bairiig uridchilgaand tawiad zeeld hamragdaj boloh uu medeej ax maani zowshoorson. 2015-09-10
хариултыг 94 хүн уншсанБоломжгүй юм. Учир нь урьдчилгаа 30%-н төлбөрийн оронд барьцаанд тавих байрны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр таны нэр байх ёстой. Гэхдээ энэ нь та тус гэрчилгээнд нэрээ оруулчихвал шууд болно гэсэн үг бас биш юм. Учир нь банкууд барьцаанд тавьж буй хөрөнгө ойрын үед хэний нэр дээр байсныг түүхчилсэн лавлагаа гаргуулан давхар шалгадаг.
-
Орон сууцны зээл: Хөдөө амьдардаг хүн хотод байгаа байрыг зээлээр авч болох уу
sain bainuu minii asuultand zaawal xariulaad uguuch nohor bid 2 aimagt ajillaj amidardag yuma. jiliin daraa hotod amidrah tolowlogootei bga yumaa odoo bid 2iin tsalin niileed 1.500000 oron nutgaasa hotod bair zaxialj 8% hamragdaj boloh uu. uridchilgaa belen. 2015-09-10
хариултыг 50 хүн уншсанОрон нутгийн хүмүүс УБ-т байгаа байрыг 8% зээлээр авахын тулд орон нутгийнхаа банкны салбартаа хандан судлуулж болно. Зээлээ судлуулахдаа оршин суугаа харъяаллын дагуу орон нутгийнхаа банкны салбарт судлуулна. Харин таны авах байр УБ-т байж болох нь
-
Орон сууцны зээл: Байраа зараад дахин зээл авч болох уу
Сайн байна уу? Одоо ... банкны 8%-ийн орон сууцны зээлтэй төлөөд 5 жил болж байнаа. Энэ жил байраа томруулах санаатай байгаа тул байраа зарах үед яах хэрэгтэй талаар зөвлөгөө хэрэгтэй байна. Зараад үлдэгдэл зээлээ төлөөд шинэ байр дээрээ дахин зээл хөөцөлдөх үү? Үндсэн зээлдэгч нь дараа жил тэтгэвэртээ гарч байгаа болохоор дахин зээл олгох боломжгүй юу? Эсвэл одоо байгаа зээлийнхээ байрыг өөрчлөөд мөн зээлийн хэмжээгээ 20-30 саяар нэмэгдүүлэх боломж байдаг болов уу? 2015-09-08
хариултыг 104 хүн уншсанТа одоогийн байраа зараад түүнээс арай том байр авах зорилготой юм байна. Асуултын сүүлийн хэсэгт байгаа шиг зээлийн барьцаанд байгаа байраа том байраар өөрчлөөд, зээлийн хэмжээгээ 20-30 саяаар нэмэгдүүлэх боломж байхгүй. Зээлээ хаагаад том байр авна гэхээр дараа жил тэтгэвэрт гарах тул дахин зээл олгох нь эргэлзээтэй байна. Иймээс та банкныхаа зээлийн ажилтантай уулзаж ярилцаад цаашид ямар тогтмол орлогууд олохоо тайлбарлаад дахин зээл авах боломжтой эсэхээ юуны өмнө тодруулна уу.
-
Орон сууцны зээл: Заавал цалингийн зээлээ хааж байж ОСЗ авах ёстой юу
1.Би сард гар дээр авдаг цэвэр цалин маань 950000 төгрөг. Цалингийн зээлээ мал борлуулсны орлогоор 7 сая гаруй төгрөгийг төлөөд 3 сая орчим үлдсэн. Заавал цалингийн зээлээ дуусгаж байж зээлээ судлуулах ёстой юу? 2.Үл хөдлөхийн гэрчилгээтэй хувийн сууц, өмчлөлийн газраа урьдчилгаанд барьцаалж болох уу? 10% ийн урьдчилгаанд төрийн байгууллагад олон жил ажилласан бид хамрагдах боломжгүй юу шалгуур байгаа юу? 2015-09-08
хариултыг 59 хүн уншсан1. Хэр ир хэмжээний зээл авах нь таны орлогоос хамаардаг. Тухайлбал 8% зээлээр авч болох зээлийн дээд хэмжээг тогтоохдоо сар бүр төлөх дүн нь таны сарын орлогын 45 хувиас бага байхаар бодож тогтоодог. Тэгэхээр таны цалин 950000 төгрөг гээд бодохоор та сар бүр зээлэндээ 427500 төгрөг дээд тал нь төлж чадна гэж үздэг бөгөөд энэ нь та дээд тал нь 51,1 сая төгрөгийн зээл авч чадахаар байна. Хэрэв зээлийн хэмжээгээ тооцуулах үедээ давхар цалингийн зээл төлдөг байвал таны сард төлж чадах 427500 төгрөгөөс тухайн цалингийн зээлд сар бүр төлж байгаа дүнг хасч байгаад үлдсэн дүн дээр нь үндэслэн та хэдэн төгрөгийн зээл авах боломжтойг тооцдог. Тэгэхээр таны авч чадах зээлийн хэмжээ буурна гэсэн үг. Танд зөвлөхөд цалингийн зээлээ хаачихсан байвал авч чадах зээлийн хэмжээ тань өснө гэсэн үг. Мэдээж давхар зээлтэй байсан ч авч чадах зээлийн хэмжээ таны хүсч байгаа хэмжээнээс их байвал заавал тухайн зээлийг хаагаад байх шаардлагагүй. Хэрэв та хүсвэл “Би зээл авах боломжтой юу” товчийг даран биднээс хувийн санхүүгийн зөвлөгөө авч, хэдэн төгрөгийн зээл авах боломжтойгоо тооцуулж болно. Мөн та манай “Орон сууцны зээлийн хэмжээ тооцох” тооцоолуурыг ашиглан бие даан тооцох боломжтой. 2. 8% зээлийн урьдчилгаанд зөвхөн Орон сууц барьцаалахыг зөвшөөрсөн. Тэгэхээр таны хувьд хувийн сууцаа барьцаалах боломжгүй. 3. 10%-ийн урьдчилгааны талаар шийдвэр нь эцэслэн гарсан үед бид та бүхэнд мэдээлэл хүргэх болно.
-
Юуны тухай
Сайн байна уу. 80м2-с дээш орон сууц 8%-н зээлд хамрагдах боломж байна уу. энэ талаар шийдвэр гарсан уу. 2015-09-04
хариултыг 40 хүн уншсанЭнэ талаар шийдвэр гараагүй байна.
-
Юуны тухай
Orlogo 1.300.000 70.000.000 tog zeel awah huseltei. uridchilgaand ni bair baritsaalj boldog gsn. odoo 8 huwiin zeel bolj bga bolwuu 2015-08-28
хариултыг 79 хүн уншсан8% зээл олгогдож байгаа. Хэрэв танд урьдчилгаа байхгүй бол түүний оронд орон сууц барьцаалан 100% зээлэнд хамрагдах боломжтой. Та зээл авах боломжтой эсэхээ мэдэхийг хүсвэл "Би зээл авах боломжтой юу" товчийг даран мэдээллээ ирүүлсэнээр хувийн санхүүгийн зөвлөгөө авах боломжтой