Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Хувийн байгууллагад ажилладаг хүн 8%-ийн зээлд хамрагдах уу?
Сайн байна уу нөхөр бид 2 хоёулаа хувийн байгуулгад ажилдаг . заавал төрийн байгуулгад ажилдаг байх шаардлагатай юу 8% ийн зээлд хамрагдах боломж байна уу 2015-10-21
хариултыг 163 хүн уншсанСайн байна уу? Ипотекийн 8%-ийн орон сууцны зээлийн журамд хувийн байгууллага эсвэл төрийн байгууллагад ажилладаг байх ёстой гэсэн шаардлага байхгүй тул та 2 бусад шаардлагуудыг хангаж байгаа үед уг зээлд хамрагдах бүрэн боломжтой. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлтийг дараах линкээр бүрэн эхээр нь танилцана уу? http://www.mongo.mn/c/92
-
80 мкв-аас дээш талбайтай байрыг 8%-ийн зээлээр авч болох уу?
Сайн байн уу 81,5 Мкв байр 8% зээлээр авж болох боломж байгаа юу хүсье. 2015-10-20
хариултыг 103 хүн уншсанСайн байна уу. Орон сууцны ипотекийн зээлийн шалгуурт худалдан авч буй байрны м2-ыг 80м2-аас дээшгүй буюу түүнээс бага байхаар заагдсан байдаг. Тиймээс таны тохиолдолд уг байрыг 8%-ийн орон сууцны зээлээр авах боломжгүй. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий нөхцөл, шалгуур үзүүлэлтийг дараах линкээр бүрэн эхээр нь танилцана уу? http://www.mongo.mn/c/92
-
8% зээлийн урьдчилгаа яаж бүрдүүлснээ хэрхэн нотлох вэ?
Сайн байн уу. 8% bairnii zeel huutsulduj bga umaa. Uridchilgaa tulbur boloh 18 say tugruguu Yaj bvrdvvlsenee tailgdgin bna. Ug ni uuruu l tsalingaasaa, mun aaw eejeese 2, 3 sayg awad bolgosiin. Bankind tailbarlaj uguhdee ugeer bicheed ugchj bolohuu. Yaj uridchlgaaga notloj uguh we 2015-10-19
хариултыг 217 хүн уншсанСайн байна уу? Та өөрийн бүрдүүлсэн урьдчилгаа төлбөрөө банкны дансанд байршуулж байсан бол дансны хуулгаар хэрхэн бүрдүүлснээ нотолж болно. Хэрэв эцэг эх тань танд өгсөн мөнгөө бэлнээр өгсөн бол түүний хэрхэн хаанаас бий болгосон талаар мэдээлэл чухал. Үүнд: Эцэг эхийн тань дансны хуулгаар нотолж болно, эсвэл тэтгэвэрийн зээлээр бүрдүүлсэн бол түүний гэрээ болон зээл олгосон баримт зэрэг нь банкинд урьдчилгаагаа төлбөрөө нотлоход таньд хэрэг болно.
-
8% зээлд Өрхийн орлого тооцохдоо бүх татвар, шимтгэлээ төлсөн дүнгээр тооцдог уу?
8%-н зээлд дараах шаардлага байна. Өрхийн орлогын 45%-иас бага дүнгээр сарын зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх. Өрхийн орлогын 45% гэж ямар дүн бэ нийгмийн даатгал төлөөд эрүүл мэндийн даатгал төлөөд үлдсэн дүнүү эсвэл Нийт бодогдсон цалин уу. 2015-10-17
хариултыг 142 хүн уншсанСайн байна уу? Ипотекийн зээлийн журамд өрхийн орлогыг тухайн өрхийн сард олж буй нийт орлогыг ойлгох бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийн өмнөх дүн гэж ойлгоно уу. Жишээ нь: Таны сарын цалин 1,000,000₮ бол та гар дээр нийгмийн даатгалын шимтгэл 10% буюу 100,000₮-ийн шимтгэл төлнө, дараагаар нь таны цалингаас нийгмийн датгалын шимтгэлийг хассан дүнгээс Хүн амын орлогын албан татварт 10% төлнө. Энэ нь 910,000₮-өөс 91,000₮-ийн татвар тооцогдож, 7,000₮ татварын хөнгөлтийг нэмсэнээр татварт 84,000₮ийг хүн амын орлогын албан татварт төлнө. Таны цэвэр цалин 826,000₮ болж үлдэнэ. Гэхдээ ипотекийн 8% зээлийн журмаар бол таны өрхийн орлогод 826,000₮ биш, 1,000,000₮-ийн цалин тань өрхийн орлогод орж тооцогдоно гэсэн үг.
-
2015 онд хувьчлагдсан байрыг урьдчилгаанд тавьж болох уу?
хүү маань цалингийн зээлтэй,би өөрөө тэтгэврийн зээлтэй,орон сууц авахад 30 %д нь 2015 онд хувьчилж авсан 38 м кв байрыг барьцаанд тавиад авч болох уу 2015-10-17
хариултыг 64 хүн уншсанСайн байна уу. Уг байрыг урьдчилгаа төлбөрт барьцаалж болно. Гэхдээ анхаарах асуудлууд таньд байна.Зээлээр худалдан авах байрны үнэд тохирсон хэмжээний зээлийг авахад танай өрхийн сарын орлогын 45%-иас хэтрүүлэхгүйгээр сар бүр төлөх төлбөрт хүрэлцэхүйц байх шаардлагатай. Хэрвээ хүрэлцэхгүй байгаа тохиолдолд уг зээлийг авах боломж бүрдэхгүй.
-
8%-ийн орон сууцны зээлд хамтран зээлдэгчид хэнийг оруулж бололх вэ?
Sain bna u 1. oron suutsny 8 huviin zeeld hamragdah.d duugiinhee ehneriig hamtran zeeldegchr oruulj blh u 2. sain duryn daadgal tuldug huniig hamtran zeeldegcheer oruulj blh u 2015-10-13
хариултыг 163 хүн уншсан1. Хамтран зээлдэгч нь тухайн зээл хүсэгчийн өөрийн гэр бүлийн хүн байх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн өрхийн гишүүн байх шаардлагатай байдаг. Дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү. http://mongo.mn/c/207 2. Хамтран зээлдэгч нь сайн дурын даатгал төлдөг бол өрхийн орлогод нь тухайн хүний нийгмийн даатгал дээр нь үндэслэн цалинг оруулж тооцохгүй. Иймээс бусад орлогыг зайлшгүй баталгаажуулахыг шаардана. Дэлгэрэнгүйг http://mongo.mn/c/263 эндээс уншина уу.
-
Гэр бүлийн 2 хоёулаа цалингийн зээлтэй тохиолдолд 8%-ийн зээл авч болох уу?
сайн байна уу би сард 1200,0 цалин авдаг. сард 300,0 цалингийн зээлтэй нөхөр 900 цалинтай 500,0 зээлтэй бид хөдөө орон нутагт амьдардаг. хотод орон нутгийн байраа барьцаалан байр авах авах хүсэлтэй байгаа юм. энэ тохиолдолд яах хэрэгтэйг зөвлөөч баярлалаа. 2015-10-12
хариултыг 107 хүн уншсанТа болон таны гэр бүл одоогийн зээлээ хаахгүй бол хүссэн хэмжээний орон сууцны зээлийг авахад таны гэр бүлийн өрхийн орлого хүрэлцэхгүй байх талтай. Танай өрхийн сарын орлого 2,1 сая төгрөг бөгөөд үүнээс 45%-д нь зээлтэй байж болно гэж үзвэл 945 мянган төгрөг байна. Үүний 800 мянган төгрөгийг цалингийн зээлд төлдөг гэвэл сард ердөө 145 мянган төгрөг л орон сууцны зээлэнд төлөх боломжтой. Энэ тохиолдолд маш бага хэмжээний зээл авах болно. Энэ байр худалдан авах боломж үүсэхгүй. Тиймээс одоогийн зээлүүдээ хаагаад тухай орон нутагт байх 8%-ийн орон сууцны зээл олгож байгаа банкны салбарт хандаж зээлийн хүсэлтээ гаргаж болно.
-
Өрхийн амжиргааны түвшиний үнэлгээгээр аль бүлэгт байгаагаа яаж мэдэх вэ?
Sn bnuu nohor bid 2 odoonoos oorsdiin oron bairtai boloh geed 8%-iin zeeld xamragdah sanaatai bid 2 2-uulaa ajilladag. bi toriin alban xaagch sard 500000, nohor maani neg uurhaid ajilladag sard 700000-g awdag ajilldaad 2 jil garui blj bn niigmiin daatgaliin tololt 2 jil garui blj bn. 8%-iin zeeliin urchilgaa 10%-iin urchilgaa tolood 7-15 bulegt bagtah bolomjtoi blw u? 2015-09-23
хариултыг 188 хүн уншсанСайн байна уу? Та өөрийн өрхийн амжиргааны аль түвшинд байгаагаа дараах байдлаар мэдэх боломжтой. 1. Хөгжлийн банкны баталгаа гаргуулах хүсэлтэй иргэн харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад хандаж, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гаас тодорхойлолт авсан байна. 2. Иргэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдээгүй, эсхүл амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэсэн боловч тухайн үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ.
-
Өрхийн амжиргааны түвшиний үнэлгээгээр аль бүлэгт байгаагаа яаж мэдэх вэ?
орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10% болох нь батлагдсан юм уу? бас 10%д хамрагдах шалгуурт заагдаад байгаа өрхийн амьжиргааны түвшин 17ч гэл үү тэр юуг хэлээд байна вэ ямар түвшинд байгааг яаж мэддэх боломжтой вэ 2015-09-22
хариултыг 124 хүн уншсанСайн байна уу? Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалын дагуу тогтоож, амьжиргааны түвшингээр нь эрэмбэлсэн өрх, хүн амын талаарх мэдээллийг хэлж байгаа. 10%-ийн урьдчилгаатай ипотекийн зээлийн журмын дагуу 20 хувийн батлан даалт гаргуулах хүсэлтэй иргэд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Үндэсний Статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан аргачлал -ын дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлсэн, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн ҮII-XҮ бүлгийн иргэн байх. Хөгжлийн банкны баталгаа гаргуулах хүсэлтэй иргэн харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад хандаж, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гаас тодорхойлолт авсан байна. Хэрвээ танай өрх Иргэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдээгүй, эсхүл амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэсэн боловч тухайн үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ.
-
90 саяын байр авахад өрхийн орлого 1,3 сая төгрөг бол хүрэлцэх үү.
Сайн байна уу эхнэр бид 2-ын сарын орлого нийлээд 1.300.000 хавьцаа бөгөөд байрны урьдчилгаанд орон сууц барьцаалах бодолтой байгаа юм. Хэрвээ 90 саяын байр авах гэж байгаа бол сард төлөгдөх мөнгөн дүнд орлого хүрэхгүй юу ? Ийм тохиолдолд яасан нь дээр вэ ? 2015-09-18
хариултыг 212 хүн уншсанСайн байна уу. 1,3 сая төгрөгийн өрхийн орлоготой бол ойролцоогоо 69,937,179 төгрөгийн зээл авах боломжтой. Тиймээс 90,0 сая төгрөгийн зээл авахын тулд 1. Өрхийн орлогоо нэмж баталгаажуулах, 2. Урьдчилгаа төлбөрт 21,0 сая төгрөг бүрдүүлэх шаардлагатай