Асуулт, Хариулт
Жич: асуулт дээр дарж хариултыг нь үзнэ үү
-
Урьдчилгаанд хэдэн өрөө ямар байр тавьбал болох бол?
Sain bnuu. Oron suutsnii 8% hvvtei zeeliin uridchilgaand oron suuts baritsaalj bolno gesen bn. Baritsaalah oron suutsaa yaj vnelvvldeg yum bol. heden oroo ymar bair bwal uridchilgaand ni baritsaalj zeel awah bolomjtoi we?. 2015-10-27
хариултыг 530 хүн уншсанСайн байна уу. Таны барьцаанд тавих байрыг зээл авах банк тань үнэлэх бөгөөд үнэлгээ нь урьдчилгаа төлбөрт дүйцэх шаардлагатай. Үүнийг тодруулбал Та 80 сая төгрөгийн үнэтэй байр худалдан авах гэж байгаа гэж бодъё. Тэгвэл барьцаанд тавих байрны үнэлгээ нь зээлээр худалдан авах байрны үнийн дүнгийн 30%-иас /80 сая* 30%=24 сая/ багагүй үнэлэгдэх ёстой. Та урьдчилан ямар нэг үнэлгээний компаниар үнэлүүлж илүүц зардал гаргах шаардлагагүй. Мөн барьцаанд тавих байр таны өмчлөлийн байх шаардлагатай. Заавал тэдэн өрөө байр байх шаардлагатай гэсэн юм бол байхгүй.
-
Байгаа мөнгөөрөө одоогийн зээлээ хаачихаар урьдчилгаа маань дутчих гээд байна. Давхар зээлтэй байж болох уу?
Сайн байна уу? Миний сарын цалин 1 050 000₮ эхнэрийн цалин 1 000 000₮. Би НД-аа тасралтгүй 2 жил төлж байгаа. Эхнэр жирэмсэний амралтаа аваад сая ажилдаа орж энэ 10 сараас НД-аа төлж эхэлсэн. Эхнэрийн нийгмийн даатгал 6-10 сарын хооронд тасарсан. Бид 50м2 байрыг 104 600 000 төгрөгөөр 8%-ийн зээлээр авах хүсэлтэй байна. Урдчилгаа 30% нь бэлэн байгаа. Гол асуудал нь Хаан банкинд машины зээлтэй одоо 1 жил 6 сарын төлөлт буюу 7 сая төгрөг дутуу байгаа. Урдчилгаанаасаа одоогийн зээлээ хаачихаар урдчилгаа дутах гээд хаахгүй гэхээр давхар зээлтэй болчих гээд яахаа мэдэхгүй байгаа тул зөв гаргалгаа гаргаж өгч туслана уу? Мөн хамтран зээлдэгчийн нөхцөл нь манай гэр бүлийн хувьд хэр боломжтой вэ? 2015-11-06
хариултыг 485 хүн уншсанСайн байна уу. Танай өрхийн орлого 2,050,000 төгрөг байх бөгөөд үүний 45% хувь нь 922,500 төгрөг болох тул Орон сууцны зээл авах боломжтой юм байна. Учир нь урьдчилгаа 30%-иа хасахаар 73,220,700 төгрөгийн зээл авах шаардлагатай болно. Үүнийг 8%-иар 20 жилийн хугацаатай авбал сард 612,447 төгрөг сар бүр төлөх ёстой болно. Таны сард зээлэнд дээд тал нь 922,500 төгрөг төлж болох бөгөөд үүнээс орон сууцны зээлэнд төлөх 612,447 төгрөгийг хасахад цаана нь 310,053 төгрөг үлдэнэ. Энэ дүнгээс таны автомашины зээлийн төлбөр хэтрэхгүй байгаа тохиолдолд машины лизингийнхээ зэрэгцээ орон сууцны зээлэнд давхар хамрагдах боломжтой. Хамтран зээлдэгчийн хувьд таны эхнэр жирэмсний амралтнаасаа ажилдаа эргэн орсон бол шаардлагыг хангах үндэслэлтэй.
-
Нөхөр бид 2-н цалингаар бодоход хэдэн төгрөгний зээл авч болох вэ (8% ОСЗ)?
Sain bna u bi huwin baiguulagsd ajildag niigmin daatgal baga toldog ssrd 700000gar deree awdag.nohor tsedgiin hvn ssrd 480000 awdag.bid 2 8huwid hamragdaj boloh u.hamragdwal heded bagtsan bair awch boloh ve. 2015-11-03
хариултыг 483 хүн уншсанСайн байна уу. Таны цалингийн орлогыг банк нийгмийн даатгал төлж байгаа хэмжээгээр нь баталгаажуулж тооцдог. Тиймээс та өөрийн зээл авах хэмжээгээ дараах зааврын дагуу өөрөө тооцож үзнэ үү. Таны нийгмийн даатгалын дэвтэр бичигдэж буй 1 сарын цалингийн орлого дээр нөхрийнхөө 1 сарын цалинг нэмээд, гарсан дүнгийн 45% нь таны сард орон сууцны зээлэнд төлөх боломжтой төлбөрийн хэмжээ болно. Уг дүнгээ манай сайтын дараах линкээр орж http://www.mongo.mn/calculator/loan2 “Сар бүр төлж чадах зээлийн дүн” хэсэгт оруулна уу. Зээлийн хүү хэсэгт сарын хүүг 0,6666 гэсэн тоог оруулан тооцож үзнэ үү.
-
8% зээлд дахин хамрагдаж болох уу?
cain bna uu. nuhur bid 2 banknaas zeel awj 8 huwiin zeeld hamragdsan. undsen zeeldegch ni bi hamtran ni nuhur. Odoo nuhur uur banknaas tsalingaa awdag tegeed dahin 8 huwiar bair awah bolomj bga yu. Nuhur vndsen bolood bi hamtran bolj 2015-10-29
хариултыг 458 хүн уншсанСайн байна уу. Орон сууцны 8 хувийн зээлд танай гэр бүл хамрагдсан тул дахин 8%-ийн орон сууцны зээл авах боломжгүй.
-
Хамтран зээлдэгч нь заавал орлоготой байх ёстой юу?
Сайн байнауу? Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе! 8 хувийн зээл хамрагдах гэсэн нэг асуудал гараад болдоггүй шийдэх арга зам бий болов уу, Одоогоор эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. 90 саяын байр захиалчихсан юмааа. 60-70 хувь буюу 60 саяыг нь төлөөд үлдэгдэл 30 хувь дээр банкнаас зээл авах гэсэн хамтран зээлдэгчийн шалгуур заавал надтай адил гээд эхнэр ажилгүй болхоор ганц би өөрөө зээл авахад боломжгүй гэсэн хариу сонсоод. Зээл олдох арга зам байгаа болов уу? Өрхийн мэдээллийн хувьд Голомт банкаар цалингаа авдаг өмнө нь хэдэн жилийн өмнө голомтоос байрны зээл авч байсан төлөөд дууссан. Бас бус жаахан нэмэлт орлого хаан банкааар дамждаг Татвараа төлөхгүйгээр сард 950.000 төгрөг авдаг нэг иймэрхүү мэдээлэлтэй байна 2015-10-29
хариултыг 454 хүн уншсанСайн байна уу. Нэгэнт Банк таны хамтран зээлдэгчийг заавал орлоготой байх шаардлага тавьж байгаа бол дагахаас өөр арга үгүй.Энэ тохиолдолд та өөрийн төрсөн ах дүү нараасаа хэн нэгнийг өөрийн хамтран зээлдэгчээр оруулах эсвэл гэр бүлээ ажилдаа ортол хүлээх болох нь байна
-
Хамтран зээлдэгчгүйгээр орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой юу?
Сайн байна уу. Хамтран зээлдэгчгүй орон сууцны зээл авах боломж нөхцөл юу байгаа вэ? 2015-10-27
хариултыг 348 хүн уншсанСайн байна уу. Орон сууцны зээл нь удаан хугацааны зээл байдаг. Тиймээс ихэнх банкууд зайлшгүй хамтран зээлдэгчтэйгээр олгоод байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://mongo.mn/c/207 , http://mongo.mn/c/135 холбоосуудаар орж авна уу.
-
10% урьдчилгаа хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?
1. Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр албан ёсоор 10 хувь болсон уу, банк 10 хувийн урьдчилгаатай зээл өгч байгаа юу. Хэзээнээс энэ журам хэрэгжиж эхлэх вэ. 2. Үл хөдлөх хөрөнгө барьцаалбал 10 хувийн урьдчилгаа өгөөд байр авах боломжтой юу. Би 60 сая төгрөгний байр сонирхож байгаа. Гэхдээ урьдчилгаа 6 сая өгөөд байрандаа орно гэвэл хэдэн төгрөгний үнэлгээтэй үл хөдлөх барьцаалах вэ. Байшингаас гадна газар барьцаалж болох уу 2015-10-23
хариултыг 288 хүн уншсанСайн байна уу. 1) 8%-ийн орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10% болгох шийдвэр гарсан боловч одоогоор уг зээлийг арилжааны банкууд олгож эхлээгүй байгаа. Уг зээлийн 20%-д батлан даалт гаргах журмын дагуу хамтран ажиллах талууд гэрээ байгуулах ёстой боловч гэрээгээ байгуулаагүй байна. 2) Та урьдчилгааныхаа оронд өөрийн өмчлөлд байх ипотекийн зээлийн журмын шаардлага хангахуйц орон сууц барьцаалах шаардлагатай. Тухайн орон сууцыг банк өөрийн жишиг үнэлгээгээр үнэлж, түүнийхээ тодорхой хувьд тооцон барьцаанд авах бөгөөд энэ үнэ нь таны нэмж бүрдүүлэх шаардлагатай урьдчилгаанаас давж байх шаардлагатай. Газар барьцаалах боломжгүй.
-
8% зээлийн урьдчилгаа яаж бүрдүүлснээ хэрхэн нотлох вэ?
Сайн байн уу. 8% bairnii zeel huutsulduj bga umaa. Uridchilgaa tulbur boloh 18 say tugruguu Yaj bvrdvvlsenee tailgdgin bna. Ug ni uuruu l tsalingaasaa, mun aaw eejeese 2, 3 sayg awad bolgosiin. Bankind tailbarlaj uguhdee ugeer bicheed ugchj bolohuu. Yaj uridchlgaaga notloj uguh we 2015-10-19
хариултыг 217 хүн уншсанСайн байна уу? Та өөрийн бүрдүүлсэн урьдчилгаа төлбөрөө банкны дансанд байршуулж байсан бол дансны хуулгаар хэрхэн бүрдүүлснээ нотолж болно. Хэрэв эцэг эх тань танд өгсөн мөнгөө бэлнээр өгсөн бол түүний хэрхэн хаанаас бий болгосон талаар мэдээлэл чухал. Үүнд: Эцэг эхийн тань дансны хуулгаар нотолж болно, эсвэл тэтгэвэрийн зээлээр бүрдүүлсэн бол түүний гэрээ болон зээл олгосон баримт зэрэг нь банкинд урьдчилгаагаа төлбөрөө нотлоход таньд хэрэг болно.
-
90 саяын байр авахад өрхийн орлого 1,3 сая төгрөг бол хүрэлцэх үү.
Сайн байна уу эхнэр бид 2-ын сарын орлого нийлээд 1.300.000 хавьцаа бөгөөд байрны урьдчилгаанд орон сууц барьцаалах бодолтой байгаа юм. Хэрвээ 90 саяын байр авах гэж байгаа бол сард төлөгдөх мөнгөн дүнд орлого хүрэхгүй юу ? Ийм тохиолдолд яасан нь дээр вэ ? 2015-09-18
хариултыг 212 хүн уншсанСайн байна уу. 1,3 сая төгрөгийн өрхийн орлоготой бол ойролцоогоо 69,937,179 төгрөгийн зээл авах боломжтой. Тиймээс 90,0 сая төгрөгийн зээл авахын тулд 1. Өрхийн орлогоо нэмж баталгаажуулах, 2. Урьдчилгаа төлбөрт 21,0 сая төгрөг бүрдүүлэх шаардлагатай
-
8% зээлийн сар бүр төлөх дүн маань зөв үү? Тооцож өгөөч
Сайн байна уу. орон сууцны зээлтэй холбоотой 2 асуултанд хариу өгнө үү. 1. Би охинтойгоо 2013 оны 9-р саын 5-ны өдрөөс эхлэн 80.0 сая төгрөгийн зээлийг 15 жилийн хугацаатай аваад сар бүр 768000 төгрөг төлөөд явж байгаа. Танай тооцоолуураар тооцоход сарын төлөлт 764522 төгрөг болж, зөрүү нь 15 жилээр бодоход 626000 төгрөг болж байна. Үүгээр 2 сарын төлөлтөө хийх боломжтой харагдаад байдаг. Үүнийг тооцоолж өгөөч. 2. Дээрх зээлийг авахдаа 30 хувьд нь орон сууц барьцаалсан. Одоо 10 хувь болсон учир 10 хувиа төлөөд барьцаагаа чөлөөлөх боломжтой юу. Учир нь 2 байрны даатгалд нилээдгүй мөнгө 15 жил төлөх болоод байна. хариу өгнө гэдэгт найдаж байна. 2015-09-16
хариултыг 199 хүн уншсанСайн байна уу? Зээлийн хуваарийн талаар асуулт асуусан танд баярлалаа. Дээр дурдсан хоёр төлбөрийн зөрүү сард 3478 төгрөг бөгөөд 15 жилээр тооцож үзэхэд 626,040 төгрөг байна. Энэ нь таны 1 сарын төлбөрөөс арай бага мөнгө байна. Бүр нарийн тодруулбал 25 өдрийн төлбөртэй дүйцэх мөнгө байна. Энэ зөрүүний учрыг тайлбарлая. Манай сайтаас бэлтгэн тавьсан тооцоолуур нь тухайн хүнийг зээлээ жилд 365 хоног ашиглана гэж үзэн тооцдог. Бодит амьдрал дээр хүн зээлээ 1 жилээр авлаа гэхэд зээл төлөх хуваариа зохиохдоо яг 365 хоногоор биш янз бүрийн хугацаанд уг зээлийг ашиглахаар зохиогдсон байдаг. Энэ нь календарийн өдөр болон амралт, баяр ёслолын өдөр болон мөн зээлдэгч таны хэлсэн хугацаанаас хамаараад янз бүр байдгийг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал та авсан зээлийн гэрээнийхээ зээл авсан өдөр болон зээл төлж дуусах өдрийн хоорондох зөрүүг тооцож үзвэл үүнийг төвөггүй ойлгоно. Зээлийн хүүг харин банк тооцохдоо та тухайн зээлийг хэдэн өдөр ашиглаж байгаа дээр үндэслэн тооцдог. Энд л хэргийн учир оршиж байна. Тодруулбал таны зээл төлөх хуваарь зохиогдохдоо таны зээл авсан өдөр болон зээлээ төлж дуусах өдрийн хооронд 15 жил 25 өдөр байхаар хуваарь зохиогдсон байна. Тэгэхээр энэ 25 өдрийн хүү нь ойролцоогоор 626000 төгрөг болоод үүнийг 180 сардаа (15 жил*12 сар) хуваахаар нэг сарын төлбөр 3478 төгрөгөөр илүү гарсан байна. Хүн бүхний банктай байгуулсан зээл төлөх хуваарь нь тухайн зээлийг ашиглах хоногоосоо хамаараад өөр өөр зохиогддог. Таны асуултанд хариулахад ийм байна. Таны хоёр дах асуултанд хариулахад тийм боломж байхгүй. Бусад хүмүүст ч хэрэгтэй асуулт асуусан танд баярлалаа.