Голомт Банк - Орон сууцны зээл - Амины орон сууц худалдан авах

Хүү: 1.55% - 1.25%
1800-1646
Бүрдүүлэх материал
  • Цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
  • Гэрлэсэн бол гэрлэлтийн баталгаа;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Ажлын газрын тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Хөдөлмөрийн гэрээний хуулбар;
  • Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд;
  • Зээл хүсэгчийн өөрөөс санхүүжүүлэх урьдчилгаа төлбөрийг нотлох баримт;
  • Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕГазраас үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа;
  • Бусад
  • Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.
  • === ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТААС ХАМААРАН БҮРДҮҮЛЭХ НЭМЭЛТ МАТЕРИАЛУУД ===
  • Худалдан авах амины орон сууцны ҮХЭХБГ -ний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  • Амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ;
  • Хэрэв газрын өмчлөх эсвэл эзэмших эрхийн гэрчилгээтэй бол гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  • Худалдан авах гэж буй амины орон сууц болон газар нь барьцааны үүрэг хүлээсэн эсэх УБЕГазрын лавлагаа;
  • Газар нь эзэмших эрхийн гэрчилгээтэй бол газар эзэмших эрхийн хүчинтэй гэрээ, газрын төлбөр төлсөн баримтууд;
Tавигдах шаардлагa
  • Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байх;
  • Амины орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт, хэрэгцээтэй байх;
  • Нийт шаардагдах санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх;
  • Зээл хүсэгч нь тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;
  • Амины орон сууц нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх;
  • Зээлийн барьцаа нь тухайн худалдан авч буй амины орон сууц байна.


БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Сурталчилгаа