Шүүх:
2013 - 7 сард орон сууцны ипотекийн зээл авсан юм. Зээлээ урьдчилан төлөхөд банк шимтгэл, хураамж авах уу?

Хариулт:

Сайн байна уу?

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд журмын дагуу Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар) гэсэн нөхцөлтэй тул урьдчилан төлөх боломжтой.

Тухай төлж буй өдрөөр зээлийн хүүгээ, үндсэн зээлийн үлдэгдэлтэйгээ төлнө гэсэн үг.

MonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сайн уу манайх 2014-01-14 нд 5,000,000,00 төгрөг 2 жилээр зээлийн хүү жилийн 21,6% авсан сард хэдийг төлөх мөн одоо хэд үлдэж байгааг бодоод өгөөч

Хариулт:

Сайн байна уу?

Та сар бүр тэнцүү хэмжээгээо төлөх зээл авсан бол сард ойроцлоогоор 259.000 төгрөгийн төлбөр төлж, өнөөдрийн байдлаар 3.9-4.0 орчим сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

МonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сайн байна уу та бүхнээс асуух зүйл байна . энэ талаар мэдлэг бага учираас дэлгэрэнгүй асууя. Орох гэж байгаа байрныхаа заавал урьдчилгааа 30% төлсөн байх ёстой юмууу?? Би эхнэр хүүхдийн хамтаар түрээсийн байранд амьдардаг залуу гэр бүл эхнэр оюутан зөвхөн би ажилдаг. Хувиараа компьютер сервис ажилуулдаг Сардаа олох орлог маань 2,000,000-3.000.000 болдог үүниигээ хар данс хөтлөж бичдэг ,Сарын тогтмол зарлаг ажилын түрээс ,хөлсний байрын түрээс бас бус зүйл ороод 1,000,000 болдог . Нийгмийн даатгал төлөөгүү (Одооноос төлье гэсэн бодолтой байгаа) Бэлэн мөнгөөр харьцдаг учир банкны мөнгөний урсгал жаахан муутай ,Түрээсийн байранд сар болгон 400,000 төлөөд 3 жил болж байна. Би Улаанбаатарын харьяа биш (Хөдөө орон нутгынх ийм тохиолдолд хаана хандах ёстой вэ??? ) Ийм байдалтай амьдарж байна Ийм тохиолдолд 8% зээлэнд хамрагдах боломжыг хэлж өгөөч Гол нь түрээсийн байранд биш өөрийн авсан зээлэндэ мөнгөө төлөөд явмаар байдаг Хариу бичэж туслаарай барлалаа.

Хариулт:

Сайн байна уу?

Таньд дараах зөвлөгөөг өгмөөр байна.

  1. 1. Урьдчилгаа 30%-иа банкинд данс нээн хуримтлуулах шаардлагатай./өөрийн тогтмол харьцдаг банк байвал сайн/
  1. 2. Өөрийн орлогыг аль болох ойр байрлах банкны дансанд хуримтлуулж хадгалах.
  2. 3. Ажлын байрны түрээсийн гэрээгээ хадгалж байх. /заавал бичгээр гэрээ байгуулах/
  3. 4. Түрээслэн амьдарч байсан байрнуудынхаа гэрээг хадгалж байх /энэ нь УБ-д амьдарч байгаа чин тодорхойлно./
  4. Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлээд 6 сар болох, урьдчилгаа 30%-иа бүрдүүлсэн тохиолдолд банкинд хандах боломжтой.

Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд

Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-4:Орлогоо баталгаажуулж сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: -ийг уншина уу.

Sain bnuu .. yum asuuh gesen yumaa 8% iin zeelend hamragdah vndeslel nadad bainuu . Bi ehner hvvhdiin hamt 3uul tvreesiin bairand amidardag .,( bi zowhon ajil hiideg) Huviaraa computer service iin gazar ajiluuldag herwee banknaas zeel awah bol bvrdvvleh materialand orlogo olson notolgoo gj zvil bh ystoi bh Bi odor odortoo har dans hotoloood orlogo zarlagaa hotoldog iim bj bolhuu . ajilah amidrah geeed sariin togtmol zarlaga sardaa 1say boldog . Orlogo maani sardaa 2sayaas -3sayiin hoorond helbelzdeg , Minii tolovlogoond barinii lizind sard 600g ogood bj bolhoor sangddag (Haryalal hodoo oron nutgiinh Ub hotiinh bish ) iim bol yaaj haana handah we .. Tvreesin bairnd togtmol sard 400.000 tvrees tolood 3jil bolj baina . Ene baidlaasa hurdan garah arga bnuu ???? bayrlalaa

Хариулт:

Сайн байна уу?

Таньд дараах зөвлөгөөг өгмөөр байна.

  1. 1. Урьдчилгаа 30%-иа банкинд данс нээн хуримтлуулах шаардлагатай./өөрийн тогтмол харьцдаг банк байвал сайн/
  1. 2. Өөрийн орлогыг аль болох ойр байрлах банкны дансанд хуримтлуулж хадгалах.
  2. 3. Ажлын байрны түрээсийн гэрээгээ хадгалж байх. /заавал бичгээр гэрээ байгуулах/
  3. 4. Түрээслэн амьдарч байсан байрнуудынхаа гэрээг хадгалж байх /энэ нь УБ-д амьдарч байгаа чин тодорхойлно./
  4. Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлээд 6 сар болох, урьдчилгаа 30%-иа бүрдүүлсэн тохиолдолд банкинд хандах боломжтой.

Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд

Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-4:Орлогоо баталгаажуулж сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: -ийг уншина уу.

urhiin orlogiin hemjeeg yag tootsdog yum boloo my tsalin 450000 baij bgaad sayhanaas l 650000 bolson yum. svvliin heden sariig dundajildag yum bolvuu? eswel suuliin sariinhaar tootsdog yum bolvuu?

Хариулт:

Сайн байна уу?

Сарын дундаж цалинг банкууд сүүлийн 12 сарын дундажаар тооцдог. 

Сүүлийн 12 сард авсан цалингуудуу бүгдийг нт нэмж байгаад 12-т хувааж тооцдог.

sain baitsgaana uu? Bi toriin baiguullagad 4 dahi jildee tasraltgui ajillaj bna. niigmiin daatgal tuldug 925myangan tug iin vndsen tsalintai mun manaih sariin svvld uramshuulal tsalin olgodog. 8% d hamragdah hvseltei bgaamaa. heden tugrugiin bairand bolomjtoi bol? Zuwluj tuslaach. Ta bvhend amjilt hvsii. Bayrallaa.

Хариулт:

Сайн байна уу?

Таны сарын орлогыг тогтмол 925000 төгрөг гэж үзвэл сард 416000төгрөгийн зээл төлөхөөр 49.5 сая төгрөгийн зээл авах боломжтой байна.

Байрны үнийн хувьд 70.5 сая төгрөгийн байр худалдан авах боломжтой харагдаж байна.

sain bnuu bi xuwiin kompanid ajilaad yg 1 jil bolj bna exnii 4 sar niigemiin daatgalaa 400.000 r tolood svvlchiin saruudaa togtmol 1.000.000r niigemiin daatgalaa toldog bi 55.000.000-r bair awax gsn ym ger bvliin gishvvdiin too 2 bi gantsaara orlogtoi bol ndd bair lizengeer awax bolomj bgaa yu xerwee awbal sar bi xeden togrog tolox we uridchilgaaga bas xediig beldex we

Хариулт:

Сайн байна уу?

Таны сүүлийн нэг жилийн сарын орлогын дундаж 800000₮ болж байна. Ийм орлоготой тохиолдолд сард дээд тал нь сард 360000 төгрөг төлөх орон сууцны зээл авах боломжтой буюу  43 сая орчим төгрөгийн зээл авах боломжтой.

Та 55 сая төгрөгийн байр авахад урьдчилгаанд-16.500.000₮ бэлдэж, 38.500.000 төгрөгийн зээл авч сард 323000₮ орчим төгрөг төлөхөөр байна.

sain bnu bi huwiaraa togtwortoi yum ajiluuldag kompanitai.niigmiin daatgal tulduggui. mashin lizingeer awah bolomjtoi yu

Хариулт:

Сайн байна уу.

Та өөрийн орлогоо баталгаажуулж чадах бол өөрийн бизнесийн орлогоор машины лизиннгд хамрагдах боломжтой.

Банкнаас зээл авахад хар дэвтэр чин туслана. нийтлэл таньд тус болж магад.

sn bn uu bi sariin tsalin 680 mynga. 40 sayiiin bair lizingeer avah gesiin zeel uguh bolovuu bs ene companydaa ajilaad 10 sar l bolj bn urd n bol 4jil ajilsan ajliin turshlagatai bgaama zaaval jil ajilsan bh estoi yu

Хариулт:

Сайн байна уу?

Ихэнх банкуудын орон сууцны зээлүүд доод тал нь сүүлийн нэг жил ажилласан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг тул та нэг жилээс дээш хугацаанд ажилласны дараагаар орон сууцны зээлэнд хамрагдаж болно.

Урьдчилгаанд 12.0 сая төгрөг бэлдвэл та 28.0 сая төгрөгийн зээлийг сард 234.5 мянган төгрөг төлж авч болохоор байна.

MonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Орон сууцны зээлийн урьдчилгаанд цэвэр бохироо шийдсэн, цахилгаанаар халдаг хашаа байшин тавьж болох болов уу?

Хариулт: Сайн байна уу.

8 хувийн орон сууцны зээлийн тавигдаж байгаа шаардлагад заавал орон сууц гэж заасан байгаа. 8 хувийн орон сууцны зээлийн барьцаанд тавигдах шаардлагад Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн зориулалттай орон сууц байх гэсэн байгаа

тиймээс амины орон сууцыг барьцаалах боломжгүй.

bi mashin abah gesn yum aa.ehner maani bagshildg yum aa tuunii ner deer mashin abch boloh uu.hariu

Хариулт:

Сайн байна уу.

Таны эхнэр цалингийн болон ямар нэг зээлийн үлдэгдэлгүй, мөн та 2 урьдчилгаа төлбөртэй бол өөрийн орлогод тохирсон машины лизинг авах боломжтой.

Урьдчилгаа төлбөр бэлдээгүй тохиолдолд цалингийн зээл аван машинаа  бэлнээр  худалдан авах бас нэг боломж байна.

Ихэнхи Банк таны сүүлийн 6 сард гар дээр авсан цалингийн дунджаас тооцож цалингийн цалингийн зээл олгодог. Гар дээр авдаг цалингаа хэрхэн тооцохыг эндээс, таны цалинд хэдэн төгрөгийн зээл оногдохын эндээс үзнэ үү?

Sn bn uu? Oron suutsnii 8%-n zeeltei sard 490.0 tuldug nuhur bid 2n sariin orlogo 1500.0 gwel nemj tsalingiin zeel olgogdoh uu? Hariu

Хариулт: 

Сайн байна уу?

8 хувийн орон сууцны зээлийн өрхийн орлого зарлагын харьцаа нь 45% гэсэн үндсэн шаардлага байдаг.

Тиймээс 1500000*45% нь 675000₮ болж байна. танай гэр бүлийн төлж буй зээлийн сарын төлөлт 490000₮ байна. Тэгэхээр боломжит 675000₮ төгрөгөөс төлж буй 490000₮ төгрөгийг хассанаар таны сард нэмж төлж болох зээлийн төлбөр 675000₮-490000₮=185000₮ төгрөг болж байна. Танай гэр бүлийн аль нэг нь цалингийн зээл авахдаа сард төлөх төлбөр дээд тал нь 185000₮-өөс  хэтрүүлэхгүйгээр зээл хүсэх боломжтой гэж үзнэ.

Жич: тухайн банкны нэмэлт шаардлаганааас болж таньд уг банк цалингийн зээл өгөхгүй байх үндэслэлтэй.


sain bna uu? gar deere uridchilgaa tulbur beldsen yum baihgvi.niigmiin daatgal heden jil tulsun.tuswiin baiguulagt ajild orod hed honoj bna.lizingeer mashin awah bolomj bga bolow u?

Хариулт:

Сайн байна уу?

Та одоо ажиллаж байгууллагадаа сүүлийн 6 сарын хугацаанд ажилласны дараагаар машины лизингийн зээлэнд хамрагдах боломжтой.

Энэ хугацаанд доодд тал нь авах машинахаа 15%-иас багагүй хэмжээний урьдчилгаа бэлдэж байхад гэмгүй шүү.

МonGo.mn

ЗЭЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Сайн байна уу энэ өдрийн мэнд? би нэг хувийн компанид ажилладаг юм, сарын цалин нэг сая найман зуун мянга ганц бие, тэгтэл байрны зээл авах гэсэн хамтран зээлдэгчтэй/батлан даагч/ байх ёстой гэж ойрын найзууд минь хэлсэн юм, энэ талаар хариулж өгнө үү? баярлалаа

Хариулт: Сайн байна уу?

Ганц бие хүмүүс 8%-ийн зээлд хамрагдаж байгаа. Одоогийн байдлаас харахад таны орлого зээлэнд тань хангалттай хүрч байсан ч аав, ээж, ах, дүү, хамаатан садан эсвэл насанд хүрсэн хүүхдийнхээ аль нэгийг заавал хамтран зээлдэгчээр оруулахыг шаардаж байна.

8 Хувийн ОСХА зээл олголт зарим банкуудад зогссон байна. Шалтгаан нь юу вэ.

Хариулт: 

Сайн байна уу.

Таны асуултанд хариулт өгөх нийтлэлийг энд дарж уншина уу.

Nz zaluu maani prius 20 lizingdeh gesen yum l daa.Tegsen niigmiin daatgal 3 sar tolson.Ug n 6sar ajilsan odoo ajilj bga gazraa.Ehnii 3sar toloogui yum.Tegheer mashinii lizing zaawal 6sar tolj bj awhuu? Belen 6say togrog bgalda ug n.3sar huleene gesen ug uu zaawal?

Хариулт: Сайн байна уу?

Энэ асуултыг өмнө манай олон уншигч асууж байсан. Банкуудтай уулзахад, эхний шаардлага 6 сар заавал ажилласан байх ёстой гэдэг. Гэхдээ зарим тохиолдолд үнэхээр 6 сар ажилласан гэдгээ нотолж чадвал, цөөн сар ажилласан ч лизинг авах боломж байдаг. Холбоотой зөвлөгөөг эндээс уншина уу?

Дээрх зөвлөгөө танд тус болохооргүй бол та заавал банк гэлгүй ББСБ-уудтай уулзаж болох юм. ББСБ-ийн шаардлага нь банкуудаас арай хөнгөн, гэхдээ хүү жаахан илүү байдаг. Ямар ямар ББСБ-аас зээл авч болохыг мэдэхийг хүсвэл энд дарна уу?

сайн байна уу. үндсэн цалин 650.0 гаруй. өөрийн нэр дээрх 1 өрөө байраа барьцаалж, 50.0 саяын байр авч болох уу. хамтран зээлдэгч байхгүй. 1 өрөө байраа заавал 30 хувьд тавих ёстой юу. түүнээс дээш тавибал болох уу.

Хариулт: Сайн байна уу?

Таныг тогтмол 650,0 төгрөгийн цалин гэж үзээд, татвар, нийгмийн даатгал суутгуулаад, гар дээр 526,000 орчим төгрөг авдаг гэж тооцъё. Ингээд тооцвол Танд 20 жилийн хугацаатай бол 28,2 сая орчим төгрөг, 15 жилийн хугацаатай бол 24,7 сая орчим төгрөг, 10 жилийн хугацаатай бол 19,5 сая орчим төгрөг оногдохоор байна. Өөрөөр хэлбэл, урьдчилгаандаа хуучин байраа тавих бол дээд тал нь 28,2 сая төгрөгийн байр хайх хэрэгтэй гэсэн үг.

Sain bna u. Bi oron nutagt 1 uruu bairtai. Togtmol tsalintai. gar deeree 550.0 avdag. Huuhedteigee amidardag. Hamtran zeeldegchgui. Haan banknaas tsalin bolon bairni zeel avch bsan. Dandaa uridchilj tuluud duusgasan. 1 uruu bairaa uridchilgaa 30 huvidaa taviad 2 oroo bair avah huseltei bna. Nadad heden tugrugin zeel avah bolomj bgaag helj uguuch. Ali bank iluu bol.

Хариулт: Сайн байна уу?

Та өмнө цалин болон байрны зээл авч байсан туршлагатай гэсэн байна. Тэгэхээр танд ямар материал бүрдүүлдэг, хэрхэн зээл хөөцөлддөг талаар зохих ойлголттой байгаа байх. Та нилээд олон жилийн өмнө зээл авч байсан тул таны орлого тэр үеийнхээс өөрчлөгдсөн байх. Мөн банкуудын зээлийн нөхцлүүд ч өөрчлөгдсөн байх. Иймээс илүү дэлгэрэнгүй ойлголттой болъё гэвэл манай орон сууцны зээлийн талаархи цуврал нийтлэлийг уншихыг зөвлөж байна. (Цуврал нийтлэл)

Таны гар дээр авдаг цалингаар тооцож үзэхэд, 20 жилийн хугацаатай 29,5 сая орчим төгрөгийн зээл оногдох ба сард 247,000 орчим төгрөг төлөхөөр тооцоологдож байна. 15 жилийн хугацаатай бол 25,8 сая орчим төгрөг, 10 жилийн хугацаатай бол 20,3 сая орчим төгрөг оногдохоор байна. Өөрөөр хэлбэл, урьдчилгаандаа хуучин байраа тавих бол дээд тал нь 29,5 сая төгрөгийн байр хайх хэрэгтэй гэсэн үг.

Бүх банкны 8%-ийн орон сууцны зээлийн нөхцөл адил тул аль ч банкинд хзсэлтээ тавьж болно. Аль болох таныг ойлгодог дэмждэг банктайгаа уулзах нь дээр болов уу?

Таны хүүхэд насанд хүрсэн бол хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулж болно. Насанд хүрээгүй бол аав, ээж, ах дүү, хамаатан садныхаа аль нэгийг хамтран зээлдэгчээр оруулах хэрэгтэй болно.

8%-ийн зээлд ганц бие хүн хамрагдаж болохуу? Заавал хамтрагч юмуу батлан даагчтай байх ёстой юу?

Сайн байна уу?

Урт хугацаат зээлүүд дээр ялангуяа орон сууц зээлээр худалдан авах үед банкууд заавал хамтран зээлдэгчтэй байхыг шаарддаг.

Харин хамтран зээлдэгч нь хэн байж болох талаар дэлгэрэнгүйг энэ нийтлэлээс уншина уу.

Сайн байна уу? Анх удаагаа цалингын зээл авах гэж байна. Нийгмийн даатгал төлөөд жил болж байна. Одоо ажилладаг компанидаа 7 дахь сардаа ажиллаж байна. Цалин сарын 600000 төгрөг. Ийм тохиолдолд хамгийн дээд тал нь хэдэн төгрөгний цалин авах боломжтой вэ?

Сайн байна уу?

Таны асуултанд нийтлэлээр дэлгэрэнгүй хариуллаа. Та энэ линкээр орж уншина уу.

iin zeelee duusgaad dahiad 8 huviin zeel avch boloh uu uridah bairaa zaralgvigeer

Сайн байна уу? Та 8 хувийн орон сууцны зээлээр нийтдээ 80м2 хүртэл талбайтай хэд хэдэн байр авч болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энэ нийтлэлээс уншина уу.

Sain bnu? Nuhur bid 2r sayhan engiin zeeleer buyu sariin 1.5% n bairnii zeelnd orson. Dahij 8% d hamragdah bolomjtoi yu? Aavda bair avch uguh geed zeelnd oruulah geheer tetgeveriin hun bolohgui uchir bidni ner deer 8% d oroh bolomjtoi yu?

Сайн байна уу?

Та хоёрт дахин нэмж зээл олгох эсэхийг тухайн банк өөрөө шийднэ. Гэхдээ харгалзан үзэх зүйл нь сард олж буй орлогоосоо одоогийн зээлдээ сар бүр төлж байгаа дүнг хасаад үлдсэн мөнгө нь таны шинээр авах зээлийг төлөхөд хангалттай юу гэдгийг голчлон харгалзаж үзнэ.

8 хувийн орон сууцны зээлэнд хүн хэд хэдэн удаа хамрагдаж болно. Гэхдээ 8 хувийн зээлээр авсан байрнуудын нийт талбай 80м2-с хэтрэхгүй байх ёстой.

Ер нь та хоёрын сарын орлогын 45 хувиар зээл төлөх боломжтой гэж үздэг. Тэгэхээр одоогийн зээлэндээ төлж байгаа төлбөр дээр шинээр авах зээлэнд сар бүр төлөх төлбөрийг нэмээд үзэхэд танай өрхийн сарын орлогын 45 хувиас бага байгаа бол та банкинд хандаж болно.

Харин тухайн байр нь та хоёрын нэр дээр бүртгэгдэж, барьцаанд тавигдах болов уу. Энэ талаар банкныхаа хүнтэй уулзаж ярилцаарай.

Харин 8 хувийн зээл авсанаар сард хэдэн төгрөг төлөх ёстойгоо мэдэхийг хүсвэл та энд дарна уу.

сайн байна уу? нөхөр бид 2 хүнд даацын машин ( howo, nord, shankhai, 60хөлт) лизингээр худалдан авахаар шийдээд байгаа билээ. дээрх машин дунджаар 80-100 сая гэдэг юм байна лээ. одоогоор нөхөр маань сард гар дээр 1сая авдаг. бидэнд урдчилгаа төлбөр бэлдсэн мөнгө байхгүй ч хашаа байшин бий. ийм тохиолдолд бид хашаа байшингаа барьцаалж урдчилгаа 15-20% хийгээд дахин банкнаас лизингээр машин авах боломжтой болов уу? жич: нөхөр маань элс хайрганы компанид 5 жил ажиллаж 4 жил НД төлсөн.

Хариулт: Сайн байна уу?

Асуултаас тодруулах зүйл олон байна. Одоо таны асуултанд аль болох дэлгэрэнгүй хариулахыг хичээе.

Танд урьдчилгаа төлбөр байхгүй бол 100%-ийн лизингээр том машин өгч байгаа байгууллага хайх эсвэл таны асууснаар хашаа байшингаа барьцаалж зээл аваад, том тэрэг авах гэсэн 2 сонголт байна.

Лизингээр машин авахын давуу тал авсан машиныг тань зээлийн барьцаанд тооцдог. Дутагдалтай тал нь ихэнхи тохиолдолд урьдчилгаа шаарддаг. Зарим урамшуулалтай саруудад 100%-ийн лизинг өгдөг.

Хашаа байшингаа барьцаалаад, зээл авахын давуу тал нь урьдчилгаа шаардахгүй тул та 2-ийн одоогийн нөхцөлд илүү тохирохоор харагдаж байна. Дутагдалтай тал нь барьцаа шаарддаг. Нэгэнт та 2-т худалдаад авсан хашаа байшин байгаа бол түүнийгээ барьцаанд тавьж болно. Хашаа байшингийн үнэлгээг мөн банк тогтооно.

Лизинг болон зээлийн алийг авсан гэсэн банк таны орлогыг судлаад, төлж чадна гэж үзвэл мөнгө өгдөг гэдгийг анхаарна уу?

Ачааны автомашин авах зээлийг харахад 4-5 жилийн хугацаатай сард ойролцоогоор 2% орчим хүүтэй өгнө гэсэн байна. 80,0 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай сарын 2%-ийн хүүтэйгээр аваад, машин авна гэвэл та сард 2,3 сая орчим төгрөг төлөхөөр тооцоологдож байна. Энэ тооцоололыг өөрөө хийхийг хүсвэл энд дарна уу?

Сард төлөх дүн цалингаас тань өндөр гарч байгаа тул цалин дээрээ нэмээд, одоо байгаа машин болон шинээр авах машиныхаа орлогоор сард 2,3 сая төгрөг төлж чадна гэдгээ банкинд итгүүлэх асуудал үлдэж байна.

Нөхөр тань энэ чиглэлээр ажилладаг туршлагатайг банк үнэлэх байх. Энэ туршлагаа ашиглан, зээлээ төлж чадна гэдгээ үнэмшүүлэхэд хэрэг болох нийтлэлийг эндээс уншина уу?

"8%iin Oron suutsnii zeel" Heden on hurtel urgeljlekh ve? sayhan nemelt oorchlolt Orson odoo ahij oorchlolt hiih uu?

Хариулт: Хөгжингүй орнуудад нэгэнт хэрэглээд хэвшил болчихсон тогтолцоог манайд нэвтрүүлж эхэлж байна. . Энэ тогтолцоо буюу орон сууцны зээлийн санхүүжилтийн схем нь цаашид өөрөө өөрийгөө аваад явах зорилготой. Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг та эндээс үзнэ үү. Цаашдаа орон сууцаар баталгаажсан үнэт цаасыг гадаадын хөрөнгө оруулагчдад, олон улсын зах зээлд борлуулахыг зорьж байгаа. Гэхдээ энэ тогтолцооны ерөнхий зарчим буюу бондоор дамжуулан дараагийн зээлийг санхүүжүүлэх зарчимд өөрчлөлт орохгүй.Тухайн үеийн зах зээлийн нөхцөл байдлаас хамааран зээлийн хүү, иргэдэд тавигдах шаардлагад өөрчлөлт орж болох юм

Сайн байна уу танай сайт их сайхан мэдээлэлтэй юм аа. Би ганц бие л дээ. Сарын цалин 1 сая төгрөг. Урьдчилгаа мөнгө байхгүй. 1 өрөө байр (80 сая) сонирхож байгаа нь. Ээжийнхээ 2 өрөө байрыг урьдчилгаа төлбөртөө банкинд тавьж болох уу. Мөн би сар бүр хэдийг төлөх боломжтой вэ.Надад ямар өөр боломж байгаа вэ? Баярлалаа

Хариулт: Сайн байна уу?

Манай сайтаар зочилж мэдээлэл авч байгаад баярлалаа. Таны сард гар дээрээ 1,000,000 төгрөг авдаг бол танд 20 жилийн хугацаатай 53,7 сая орчим төгрөгийн зээл олдох магадлалтай. Энэ тохиолдолд сар 450,000 төгрөг орчим төгрөгийг зээлэндээ төлнө.

Хэрвээ 1,000,000 төгрөг нь татвар, нийгмийн даатгал суутгаагүй дүн бол гар дээр хэдэн төгрөг авдгаа эндээс хараад, өөрт оногдох зээлийн хэмжээгээ энэ хүснэгтээс олж олно.

Харин та зөвхөн 1,000,000 төгрөгийн цалингийн орлоготой, 53,7 саяас өндөр үнэтэй байр авахаар бол үлдэх зөрүүг нь өөрөө бэлнээр төлөх хэрэгтэй болно.

urdichilgaa 30% n eejiixen bairiig ooriin ner deeree shilguuleg xiigeelgeed xamragdaj bolhu

Хэн нэгний үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлээд орон сууцны зээлийн урьдчилгааны оронд барьцаанд тавин зээл авах боломжгүй байдаг.

Уг нь орон сууцны зээлийн урдчилгаа төлбөрийг төлөлгүй өөрийн өмчлөлийн орон сууц барьцаанд тавих замаар дахин орон сууцны зээл авч болно гэж заасан байдаг.

Гэхдээ өөрийн өмчлөлийн гэдгийг сайтар анхаарна уу. Таны нэр тухайн барьцаанд тавих гэж буй орон сууцны өмчлөлийн гэрчилгээн дээр байх ёстой. Хүмүүс үүнд жаахан хөнгөн хандаад аав, ээжийнхээ нэр дээр байгаа орон сууцыг өөрийн нэр дээр болгон шилжүүлээд банкинд ханддаг. Гэвч банк УБЕГ-аас лавлагаа гаргуулдаг бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хөдөлгөөний талаар сүүлийн 6 сарын түүхчилсэн мэдээллийг шүүлгэж үздэг. Хэрэв таны нэр дээр шилжээд удаагүй байгаа бол банк барьцаанд авахгүй байх нь нийтлэг. Өөрөөр хэлбэл таныг хүний хөрөнгийг ашиглан урьдчилгаагаа бүрдүүлэх гэж байна гэж үздэг байна.

Sain bn uu tanai hamt olond ajiliin ondor Amjilt hvsie bi 10saya togrognii tsalingiin zeeltei yum aa mashinnii zeel awch Boloh bolwuu.

Хариулт:

Сайн байна уу?

Таны цалингийн орлого цалингийн зээл болон машины зээлээ төлөхөд банкнаас тавьж зээл орлогын харьцаа нь хангалттай хүрэлцэхүйц байвал та машины лизинг авах боломжтой.

Hi oyutan hvn liizenger mashin awch blhu

Хариулт:  Сайн байна уу?

Та өөрийн бизнесийн ч юм уу цалингийн орлоготой бол машины лизинг авах боломжтой. 

Орлогоо баталгаажуулах боломжгүй бол машины лизинг авах боломжгүй.

Сайн байцгаана уу би 2013 оны 7сард 4сая төгрөгийн цалингийн зээл авсан юм аа 24сараар аан тэгээд сард 204400 төлдөг юмаа одоо энэ 6сардаа төлж дуусгана гэвэл үлдэгдэл хэдийг төлөх вэ

Хариулт:

Сайн байна уу?% Таны асуултанд хариулахын тулд зарим нэг зүйлийг тодруулах шаардлагатай байна.

Тиймээс таньд гэж зөвлөхөд:

1. Зээлийн эргэн төлөлт хийх үедээ банкнаасаа лавлах

2. Зээлийн гэрээний хавсралтанд зээлийн төлөлтийн хуваарь байгаа түүнээс харах боломжтой.

Бидэнд өгсөн мэдээлэлээр ойролцоогоор тооцвол таны зээлийн хүү 1.7% -тай гэж үзвэл одоогоор 2.2 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхаар байна.

Sain bnauu bi gants bie omno n 5jil solongost gereegeer ajilj bgaad irsen bairniihaa urdchilgaagaa burduulsen ireed huviin baiguulgad ajiilaad jil bolj bna 8huvid hamragdah gesen bolovch hamtragchgui geed baih yumaa tsalin sard say tog avdag dangaaraa yagaad avj bolohgui bgaa yum be gants bie orh tolgoolson emegteichuud ih bgaashde

Хариулт: 

Сайн байна уу? 

Таны хувьд зөвхөн өөрийнхөө орлогоор зээл авч болох боловч, хамтран зээлдэгч тань таны гэр бүлийн хэн нэг нь байж болно. Гэр бүлийн гишүүнд таны төрсөн аав, ээж, ах, дүү, эгч , хүү, охин байж болно гэсэн үг.

Таньд асуулт байна уу?