Шүүх:
manai nuhur 700000 tsalintai niigmiin daatgal tuluud 7 sar bolj bgaa gehdee baiguulagtaa gereet ajilchin gej yavdag ene nuhtsuld tsalingiin zeel oldoh bolvuu.

Хэрэв ажилладаг байгууллага нь аль нэг банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан бол цалингийн зээл олдоно. Тийм гэрээгүй бол цалингийн зээл авах боломжгүй. Хэрэв авах гэж буй зээлэндээ хүрэлцэхүйц барьцаа хөрөнгө байгаа бол өрхийн зээл авах боломжтой. Та манай "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ"-д хамрагдана уу.

Сайн байна уу? Нөхөр бид 2 хавраас хашаа байшин худалдаж авах гэсэн юм. Урьдчилгаа 15 сая төгрөгтэй 30 сая төгрөгийн хашаа байшин барих төлөвлөгөөтэй байгаа. Бид 2 2уулаа хувиараа ажилладаг. Орлого нотлох боломжтой. Би банканд 2сая төгрөгний цалингийн зээлийн үлдэгдэлтэй. Хавар дуусах байх. Энэ тохиолдолд 15 сая төгрөг зээлэх боломж байгаа болов уу? Бид 2 сарын 3 сая төгрөгний орлоготой.

Та манай "Хашаа байшингийн зээл" хэсгээр ороод "Би зээл авах боломжтой юу" гэсэн үйлчилгээнд хамрагдаж нарийн тооцоолол хийлгэнэ үү.

Эсвэл 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdc-he3de...

хаягаар орж мэдээллээ бөглөн тооцоолол хийлгэж болно

Сайн бна уу, доллар эсвэл төгрөгийн хадгаламж уу сэдвээр ойлгомжтой мэдээлэл өгсөнд талархал илэрхийлье. Өнөөгийн нөхцөлд (эсвэл ямар үед), хадгаламж хийх нь дээр үү эсвэл үл хөдлөх хөрөнгө жишээ нь орон сууц авч түрээслэх нь дээр үү гэдгийг хэрхэн тооцоолох вэ?!

Уучлаарай. Бид одоогоор ийм тооцоолол хийж өгөхгүй байгаа. Энэ нэлээд ярвигтай тооцоолол болно. Таны авах байрны үнэ ирээдүйд өсөх буурах, сард хэдээр түрээсэлж чадах гэх мэтээс аль нь илүү ашигтай нь хамаарна. Энэ бүхнийг давхар тооцоолох шаардлагатай болно гэдгийг л хэлье. Бид одоогоор ийм тооцоолол хийхгүй байгаа

Bi bagshar ajilaad 5sar bolj baigaamaa taniahaas mashin lizingeer awah gesii boloh bolvu tanaid prius 11 markin mashin bgaa yu mongold yvaaguin ymar untei baidag yum boloo

Бид зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та манай энэ үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ" гэсэн товчийг дарж, мэдээллээ бөглөнө үү. Бид аль болох бага хүүгээр богино хугацаанд зуучлах болно. http://www.mongo.mn сайтын нүүрэн дээр энэ товч байгаа болно

Хүүхдийн ирээдүйн саятан хадгаламжийн хүү нь хэд вэ?

Та mongo.mn сайтын "Хадгаламж" -> "Хүүхдийн хадгаламж" цэсээр орж Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламж болон бусад бүх банкны хүүхдийн хадгаламжийн хүүг харах боломжтой.

Сайн байна уу? Ямар банкны хvvхдийн хадгаламж хамгийн ендер хvvтэй бгаа вэ? Жилийн хэдэн хувь байгаа бол?

Та http://www.mongo.mn сайтын "Хадгаламж" -> "Хүүхдийн хадгаламж" цэсээр орж бүх банкны хүүхдийн хадгаламжийн хүүний мэдээллийг нэг дороос авна уу.

Baga mongotei uchiraas 30%iig ni hiih blomjgui bgamldaa ghde togtmol tsalin avdag uridchilgaa ogohgui bairand oroh blomj bga blvuu tuslaach

Урьдчилгааны оронд өөрийн нэр дээр байдаг өөр орон сууцыг давхар барьцаалаад 100% лизинг авч болдог. Үүнээс өөр ямар нэгэн боломж байхгүй.

Харин та урьдчилгаагаа бүрдүүлээд байранд орохыг хүсч байвал биднээр иж бүрэн тооцоо хийлгэх боломжтой шүү. Та хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-KlZPpJ6lCid3kgfSt0gzLLPGgTMwYBQQ2xBVtgZg/viewform маягтыг бөглөн биднээс зөвлөгөө, тооцоолол авч болно.

Сайн байна уу. Би хувиараа оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Нэг оёдолчинтой. Одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж оёдлын тоног төхөөрөмж, бараа материалаа нэмэгдүүлж, оёдолчин нэмж авч жижиг үйлдвэрлэл явуулах хүсэлтэй байгаа юмаа. Гэвч надад 3 оёдлын машин, барьцаа хөрөнгө байхгүй байгаа. Банк болон банк бус санхүүгийн байгууллагад хандах боломжтой боловуу. Зээлийн хэмжээ 12 сая төгрөг

Барьцаа хөрөнгөгүй бол Банк болон ББСБ-д хандаж бүтээхэд бараг боломжгүй.

Ашиглаж буй тоног төхөөрөмж, гэрийн эд хогшил зэргийг барьцаалан зээл олгодог газрууд мэр сэр бий.

Гэхдээ зээлийн хэмжээ төдийлөн өндөр гарахгүй болов уу? Та үйлдвэрлэлдээ шаардлагатай санхүүжилт болон хувьдаа хэрэгтэй байгаа санхүүжилтээ ялган тооцвол таны асуултанд хариулахад дөхөм болно

sain bnu? nadad belen 30say tugrug bgnmaa bi 80 say tugruguur bair awah bolchood uldegdel 50 say heregtei bolod bgnma ooriin 2 oroo bairiig baritsaand tawih gsn baga huutei 50say tugrug gargaj ugdug bank bdg bolu

Миний ойлгосноор та одоо өөрийн нэр дээр байгаа байраа барьцаанд тавьж 50 сая төгрөг зээлээд өөрт байгаа 30 саятайгаа нийлүүлэн нийт 80 сая төгрөгөөр байр авахаар төлөвлөжээ.

Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл зогсонги байдалд орчихоод байгаа тул та ийм шийдэл гаргаж байна гэж ойлголоо.

Хэрэв та үнэхээр тухайн байрыг өөртөө авах нь зүйтэй гэж үзэж байгаа бол та өөртөө байгаа 30 хувиараа урьдчилгаа хийгээд үлдсэн 50 сая төгрөгөө банкны эх үүсвэртэй орон сууцны зээлээр санхүүжүүлэх нь зүйтэй. Ингэвэл та ядаж сарын 1,5% хүүтэйгээр авах боломж бүрдэнэ. Хэрэв та өөрийн одоо байгаа байраа барьцаалан 50 сая төгрөг зээлнэ гэж үзвэл үүнээс илүү өндөр хүү төлөх болно. Юуны өмнө та шинээр нэмж байр авах нь зөв үү гэдгээ дахин сайн бодоорой. 2018/08/23

sain bnuu bairtai bolmoor bgamaa yh estoi we

Сайн байна уу?

Байрны зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө авахыг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-... энэ хаягаар ороод мэдээллээ бөглөнө үү.

Манай зөвлөхүүд танд утсаар болон фэйсбүүк мессенжерээр зөвлөгөө өгөх болно. Үйлчилгээний төлбөр 5000 төгрөг.

Танд амжилт хүсье

Сайн байна уу байрны зээл авах гэсэн юм. 50% төлбөр хийсэн байгаа одоо орон сууцны зээл үлдэгдэл: 50% дээрээ зээл авах гээд байгаа юм. Асуудал нь би нийгмийн даатгал төлөхгүй байгаа юм.

Цалингийн орлоготой боловч нийгмийн даатгал төлдөггүй бол байрны зээлд хамрагдах боломжгүй юм.

Харин та бизнесийн орлоготой бөгөөд түүнийгээ нотолж чадвал заавал нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн зээлд хамрагдах боломжтой

Би 2 өрөө байраа зараад 3 өрөө болгох гэсэн юмаа надад ипотекийн зээл олдох уу

Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл одоогоор (2018/08/19-ны байдлаар) олдоц муутай байгаа.

ХХБ-ны хувьд гэрээгээр хамтран ажилладаг барилгын компаниудын шинээр барьсан байрнаас авч буй тохиолдолд 8 хувийн зээл олгож байгаа. Бусад банкны хувьд тогтмол олгохгүй байна. Харин та банкны өөрийн эх үүсвэртэй зээлээр байр авах бол дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/z/1221 энэ линкээр орж үзнэ үү. Хэрэв та зээлээ богино хугацаанд төлж чадна гэж үзвэл энэ зээлийг сонирхож болно. Урт хугацаагаар авбал хэт өндөр хүү төлөх болно.

Ипотекийн 8 хувийн хүүтэй зээл одоогоор (2018/08/19-ны байдлаар) олдоц муутай байгаа.

ХХБ-ны хувьд гэрээгээр хамтран ажилладаг барилгын компаниудын шинээр барьсан байрнаас авч буй тохиолдолд 8 хувийн зээл олгож байгаа. Бусад банкны хувьд тогтмол олгохгүй байна. Харин та банкны өөрийн эх үүсвэртэй зээлээр байр авах бол дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/z/1221 энэ линкээр орж үзнэ үү. Хэрэв та зээлээ богино хугацаанд төлж чадна гэж үзвэл энэ зээлийг сонирхож болно. Урт хугацаагаар авбал хэт өндөр хүү төлөх болно.

Tsalingin zeeltei yaj mashin lizing avah ve

Хэрэв таны орлого хүрч байвал цалингийн зээлтэй ч гэсэн давхар машины лизинг авч болно. Таны хоёр зээлийн сарын төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага байвал давхар зээл авч болно. Та машины лизингийн талаар дэлгэрэнгүй мэдээлийг http://mongo.mn/z/1236 энэ линкээр орж үзнэ үү.

Сайн байна уу? Би төрийн тусгай албанд ажиллаад/цэрэг/ 2 жил дөхөж байна,, ажиллаж эхлээд 6 сарын дараа 4 жилийн хугацаатай 10 сая-н цалингийн зээл аваад нэг жилийн дараа түрүүлж төлөөд дуусгаж байсан.. 2лаа боловч одоогоор Ганцаараа орлоготой.. Мөн миний эцэг эх орон нутагт хувийн жижиг бизнес эрхлээд 10 гаруй жил болчихсон болхоор орон нутгийн банкнуудаасаа зээл аваад, зээлээ хаагаад сурчихсан гайгүй ашигтай бөгөөд хөлөө олчихсон гэж би боддог,, Би эцэг эхээсээ тусламж авахгүйгээр өөрөө байртай болох санаатай, /ГЭТЭЛ яалт ч үгүй урьдчилгаагаа авахаас өөр аргагүй болчоод гуйж байгаад 15 сая-ыг авахаар болсон/ миний гарт олгогддог цалин 600 мянга шүргэж л буудаг,, Надад хэдэн төгрөгний зээл олдох боломтой бол? тодорхой орлогогүй хамтран амьдарч байгаа хүнийг хамтран зээлдэгчээр оруулж болохгүй байх /хамтрангаар оруулах бол заавал орлогыг нь нотлох хэрэгтэй болох уу?/ тэгвэл... Хэрвээ эцэг эхийнхээ 1г хамтрангаар оруулбал зээлийн хэмжээ хэр зэрэг нэмэгдэх вэ?

Та хэдэн төгрөгийн зээл авах боломжтой, ойрын хугацаанд хүссэн зээлээ авах ямар боломж байгаа, мөн үүнд хэрхэн бэлдэх талаар иж бүрэн зөвлөгөө өгөх шаардлагатай гэж үзлээ. Хэрэв та энэ зөвлөгөөг авахыг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnHOvQ3-KlZPpJ6lCid3kgfSt0gzLLPGgTMwYBQQ2xBVtgZg/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөн ирүүлнэ үү. Таны мэдээллийг судалж үзсэний үндсэн дээр зөвлөгөөг утсаар эсвэл фэйсбүүк мессенжэрээр өгөх боломжтой. Зөвлөгөөний өгөх үйлчилгээ 5000 төгрөгний үнэтэй байдаг бөгөөд бид ажлын 1 өдөрт багтаан таны зөвлөгөөг өгөх болно

Сайн байна уу? Ямар банкны хадгалажмийн хүү хамгийн өндөр байна вэ? бодит хүү болон зарласан хүүгийн ялгаа юу вэ? хадгаламжийг бодит хүүгээр тооцдог уу зарласан хүүгээр тооцдог уу?

Та https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfiSxwEo6C7oAzFy7iZ9-_nxsK1DG87_8eEzsTAXDiUIfH_Dw/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөвөл бид аль банк танд хэдэн төгрөгийн хүү бодож өгөхийг нарийвчлан тооцож өгөх болно. Гэхдээ бид 2 хүртэл жилийн хугацаагаар тооцож байгаа болно. Банк хүүгээ нэрлэсэн хүүгээрээ боддог бөгөөд хүү бодох арга зэргээсээ хамаараад бодит хүү нь өөр байх тохиолдол бий. Та шаардлагатай гэж үзвэл энд өгөгдсөн хаягаар орж мэдээллээ бөглөн биднээр тооцооллоо хийлгэнэ үү.

Sn bnuu? Mni bie Belen 45sayaar neg irii bair awah gj bgaa yum.. getel 30saytai bolchihood 15say dutaad bgaa tul tuhai no zarah gj bga hunteigee tohiroltsood bairniiha orderiig tawiad 15say tugrug zeeleh bolomjtoi yu. Bolomjtoi bol herhen material burduulj ymar utasaaar lawlgaa awah we

Та манай 9999-8626 утсаар холбогдож зөвлөгөө аваарай.

sn bnu 1 jiliin hugatsaatai hadgalamj neelgeed 1 hugatsaa ni bolvol dhd sunguulj boldiin bolov uu

Болно. Хадгаламжийн гэрээндээ үүнийг тусгаад, автоматаар сунгасан ч болно.

sn bnu. Ipotekin zeeltei bairand mungu zeelj huund n suuval ersdel her bdg ve?

Мөнгө зээлүүлж хүүнд нь байранд нь суудаг хүмүүс ихэвчлэн тухайн байраа барьцаанд авдаг. Гэтэл ипотекийн зээлтэй байр нь банкны барьцаанд байдаг давхар барьцаалах боломжгүй тул эрсдэлтэй.

tsalin bolon orhiin zeeltei mashin lizengdej avmaar bna. iim zeeltei tohioldold lizeng garah bolomj bdg bolovuu

Таны сар бүр зээлэнд төлөх нийт мөнгө танай өрхийн орлогын 45-50 хувиас хэтрэхгүй байгаа тохиолдолд банкууд нэмж зээл гаргадаг.

sain bnuuu bi awto mashin lizengeer awah gesen ymaa bi huwiin baiguulagt ajilaad 7 sar bolj baigan maaa zeeld hamardah geher baritsaaa horngo baihgu ymaa

Машин лизингээр барьцаа хөрөнгө шаарддаггүй. Та авах гэж буй машины үнийн дүнгийн 10-20 хувийг урдчилгаа хэлбэрээр төлөхөд болно.

Хэрэв та ажилласан хугацааны орлогоо нотолж чадах, орлого нь зээлээ төлж хүрэлцэх бол энэ зээлд хамрагдах боломжтой

сайн байна уу? Би хувийн компанид ажиллаад 4сар болж байна. Хувиараа давхар бизнес эрхэлдэг. Машин лизингээр авж болох болуу

Банкнаас машины лизинг авах бол доод тал нь тухайн ажил бизнесээ эрхлээд 6 сараас 1 жил болсон байх ёстой.

Хэрэв та бизнесээ эрхлээд ийм хугацаа болсон бол түүнийгээ үндсэн орлого байдлаар нотлоод, нэмэлтээр цалингийн орлоготой гэдгээ батлах замаар зээлэнд хамрагдах боломжтой.

Сайн байна уу. Би хувиараа онлайнаар болон хятад улсруу солонгос гоо сайханы бараа худалддаг юмаа .Надад хар данс болон бараа бутээгдэхуунээ авсан худалдсан гэх ямарч нотлох зуйл байхгуй нь улмаас зээлд хамрагдах нфхцфлийг бурдуулж чадахгуй байнаа. Би бизнесээ фргфжуулж бараа бутээгдэхуунээ худалдаж борлуулах байрлал сайтай талбайтай болох эрмэлзэлтэй байгаа бфгффд ,зээл авах боломж байгаа болов уу?

Бизнесийн орлого, зарлагаа ямар нэгэн байдлаар нотолж чадахгүй бол зээл авах боломжгүй.

Та бизнесийн орлого, зарлагаа хэрхэн нотлох талаар биднээс зөвлөгөө авах бол  та яаж үүнийгээ нотлох талаар биднээс зөвлөгөө авах бол https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQQu6OujgGnH3TzpfExe_gSBhrbFJypSn6Y3uefUYHfISY3w/viewform энэ линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

sain bnu bi mongol bankind zeelin har tuuhtee odoo 1.7 sayin tsalintai ajil hij bga mashin lizengeer awah gesin boloh bolwu

Та Mongo.mn вэбийн "Машинтай болох" гэсэн цэсээр ороод "Машины лизингийн хөтөлбөр" гэсэн хэсгээр орж мэдээллээ бөглөнө үү. Танд ямар боломж байгааг бид тодорхойлж, боломжтой бол зуучилж өгнө

sain bnuu vl hudluh baritsaalj zeel awhad ymar material shaardlagatai we

ХХБ-ны хувьд:

  • Зээлийн өргөдөл;
  • Иргэний үнэмлэх (эх хувь);
  • Оршин суугаа хорооны засаг даргын эсвэл ТҮЦ машины тодорхойлолт (Тодорхойлолт нь 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна);
  • Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ (эх хувь);
  • Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авахыг зөвшөөрсөн хамтран өмчлөгчдийн бичгээр гаргасан зөвшөөрөл.

Төрийн банкны хувьд:

  • Зээлийн өргөдлийн маягт, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт,
  • Барьцаанд тавих бүх хөрөнгийн бичиг баримтуудын эх хувь,
  • /Орон сууц барьцаалж байгаа бол ҮХХЭБүртгэлийн гэрчилгээ, Амины сууц, хашаа байшин барьцаалж байгаа бол газар болон байшингийн ҮХХөрөнгийн гэрчилгээ, газрын кадастрын зургийн эх хувийн хамт,/
  • ЭХЭУБГазар болон Газрын албанаас тухайн үл хөдлөх хөрөнгийн талаар лавлагааг авсан байх
  • Хамтран өмчлөгчдийн бичгээр өгсөн зөвшөөрөл /нотариатаар гэрчлүүлэн байх/,
  • Бусад банк болон ББСБ-аас зээл авч байсан бол зээлийн гэрээ болон зээл, хүүгийн төлбөр гүйцэтгэсэн баримтууд,
  • Орлого баталгаажуулах баримт бичиг,
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл,
  • Бусад шаардлагатай баримтууд,

бичиг баримтууд шаардах нь байна

sain baina uu noxor bid2 bankind zeeltei noxor maani тэц-4 ajilladag mashin lizingdej bolox bolwuu uridchilgaa bgaa

Машины лизингийг өөр зээлтэй давхардуулан авах боломжтой байдаг. Гэхдээ банкууд танай өрхийн орлого хүрэх эсэхийг тооцож үзэж байж шийддэг.

Нэмж зээл авсан тохиолдолд сард төлөх зээлийн төлбөрүүд нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага байгаа тохиолдолд банкууд нэмж зээл өгдөг.

sain bn uu tasraltgui 8 jil niigmiin daatgal tulsun suuliin 4 sar shine ajild orson tsalin 1200000 tsalingiin zeel ugdug gazar bn uu

Сайн байна уу? Банкууд цалингийн эсвэл өрхийн зээлээ олгохдоо тухайн байгууллагад ажиллаад 6 сар болсон үндсэн ажилтан байх шаардлага тавьдаг. Тэгэхээр та цалингийн зээл авах боломжгүй, 2 сар хүлээх болох нь

би хувиараа авто сэлбэг зардаг одоо тогтвортой лангуутай болох гэсэн юмаа ер нь бол нэтээр зардаг .байрлал сайтай лангуутай болохын тулд багахан мөнгөны хэрэгтэй байгаамаа

Таны хүсэлтийг уншаад, өөрийн гэсэн лангуутай болж өргөжүүлэх гэж байгаа, түүнд зориулж зээл хүсч байгаа гэж ойлголоо.

Таны зээлийн хэмжээг мэдэх шаардлага байна.

Ер нь жижиг худалдаа эрхэлж буй хүмүүс орлогоо нотлох баримт бүрдүүлээд банк, ББСБ-уудад хандвал зээл нь бүтэх боломжтой.

Хар дэвтэр хөтөлдөг, банкны данс ашигладаг байвал та орлогоо нотлох боломжтой. Мөн барааны үлдэгдлээ эсвэл татан авсан бараагаа тэмдэглэсэн тэмдэглэл шаардлагатай.

Сүүлийн 6 сараас нэг жилийн хугацааны орлогоо нотолж чаддаг байх ёстой.

Үүнээс гадна барьцаа хөрөнгө шаардагдана. Энэ нь таны ямар хэмжээний зээл авах гэж байгаагаас хамаарна.

Зөн сан ББСБ 1 сая хүртэл төгрөгийг жижиг бизнес эрхлэгчдэд барьцаагүй өгч байгаа.

Та орлогоо хэрхэн нотлох, барьцаа хөрөнгөтэй холбоотой биечлэн уулзаж зөвлөгөө авахыг хүсвэл 99734723 утсаар холбогдоно уу.

Mongo.mn

haan banknaas tsalingiin zeel awah gsiimaa anh udaagaa zeel awj bga yma bi ulzsiin baiguulagd orood 6 sar ongorj bga yma zeel awah bolomjtoi bolwuu heden togrognii zeel awah we

Сайн байна уу?

Цалингийн зээлээр хэдэн төгрөгийн зээл авч чадах нь таны цалингийн хэмжээнээс хамаардаг юм. Тухайлбал Хаан банк танд 12 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний зээл олгох боломжтой. Бүх банкны цалингийн зээлийн мэдээллийг нэг дороос харахыг хүсвэл энд дарна уу.

Харин зээл авах боломжийн хувьд:

1. Танай байгууллага Хаан банктай (эсвэл өөр нэг банктай) цалингийн зээлийн гэрээ байгуулсан байх ёстой.

2. Та цалингаа тухайн банкин дахь дансаараа аваад 6 сар болсон байх

3. Муу зээлгүй байх гэх мэт шаардлагууд тавигддаг.

Mongo.mn

sain bnu bi tsalingiin zeeld hamragdah gesen ymaa zaawal niigmiin daatgal tuldug bh shaardlatai yu nadad zuwluuch

Сайн байна уу?

Цалингийн зээлд хамрагдахын тулд заавал НД төлдөг, танай ажилладаг байгууллага аль нэг банктай цалингийн зээлийн гэрээтэй, ихэвчлэн тухайн банкаар дамжуулан ажилчдынхаа цалинг 3-6 сар тавьсан байх ёстой байдаг.

Сайн байна уу та бүхнээс асуух зүйл байна . энэ талаар мэдлэг бага учираас дэлгэрэнгүй асууя. Орох гэж байгаа байрныхаа заавал урьдчилгааа 30% төлсөн байх ёстой юмууу?? Би эхнэр хүүхдийн хамтаар түрээсийн байранд амьдардаг залуу гэр бүл эхнэр оюутан зөвхөн би ажилдаг. Хувиараа компьютер сервис ажилуулдаг Сардаа олох орлог маань 2,000,000-3.000.000 болдог үүниигээ хар данс хөтлөж бичдэг ,Сарын тогтмол зарлаг ажилын түрээс ,хөлсний байрын түрээс бас бус зүйл ороод 1,000,000 болдог . Нийгмийн даатгал төлөөгүү (Одооноос төлье гэсэн бодолтой байгаа) Бэлэн мөнгөөр харьцдаг учир банкны мөнгөний урсгал жаахан муутай ,Түрээсийн байранд сар болгон 400,000 төлөөд 3 жил болж байна. Би Улаанбаатарын харьяа биш (Хөдөө орон нутгынх ийм тохиолдолд хаана хандах ёстой вэ??? ) Ийм байдалтай амьдарж байна Ийм тохиолдолд 8% зээлэнд хамрагдах боломжыг хэлж өгөөч Гол нь түрээсийн байранд биш өөрийн авсан зээлэндэ мөнгөө төлөөд явмаар байдаг Хариу бичэж туслаарай барлалаа.

Хариулт:

Сайн байна уу?

Таньд дараах зөвлөгөөг өгмөөр байна.

  1. 1. Урьдчилгаа 30%-иа банкинд данс нээн хуримтлуулах шаардлагатай./өөрийн тогтмол харьцдаг банк байвал сайн/
  1. 2. Өөрийн орлогыг аль болох ойр байрлах банкны дансанд хуримтлуулж хадгалах.
  2. 3. Ажлын байрны түрээсийн гэрээгээ хадгалж байх. /заавал бичгээр гэрээ байгуулах/
  3. 4. Түрээслэн амьдарч байсан байрнуудынхаа гэрээг хадгалж байх /энэ нь УБ-д амьдарч байгаа чин тодорхойлно./
  4. Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлээд 6 сар болох, урьдчилгаа 30%-иа бүрдүүлсэн тохиолдолд банкинд хандах боломжтой.

Зээлээр байртай болсон түүх-1: Тооцоолоогүй зардлууд

Зээлээр байртай болсон түүх-2: Зээл хөөцөлдөхөөс өмнө мэдүүштэй зүйлс

Зээлээр байртай болсон түүх-3: Зээлийн дүнгээ тооцож сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-4:Орлогоо баталгаажуулж сурсан нь

Зээлээр байртай болсон түүх-5: -ийг уншина уу.

Таньд асуулт байна уу?