Шүүх:
Sn bnu uridchalgagvi sers ni baritsand tawih vl hodloh horongo bhgvi tohiolsold yaj yaj mashini lizingd hamargdah we tsalinga has bankaar togtmol awdag

Машины лизингд хамрагдахыг хүсвэл та доод тал нь 10-15 хувийн урьдчилгаа төлбөртэй байх шаардлагатай. Эсвэл та цалингийн зээл аваад түүгээрээ машин худалдан авч болно.

sn bnu niigmiin daatgalaar zeel awahd hamtran ezemshigchees ymar bichig barimt hereg boloh ve

Та нийгмийн даатгалаа төлдөг бөгөөд таны орлого авч буй зээлэнд хангалттай хүрч байвал хамтран зээлдэгчийн орлого шаардахгүй. Хангалттай хүрнэ гэдэг нь зээлэнд сар бүр төлөх мөнгө таны орлогын 50 - 60%-иас бага байхыг хэлнэ.

Mongolian banknuudaas Ali bankand mongoose hadgaluulwal eresdel baga we. Bi hudaldaa hogjiliin bankand danstai tegsen chin hudaldaa hogjiliin bankni zahiral shalgagdaj bga danpuurj magd gj humuus yriad bn

Сайн байна уу?

Банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж буй эсэхийг тогтоож, олон нийтэд зарлаж байхын тулд Монгол банк "зохистой харьцааны шалгуур үзүүлэлт" хэмээх 5 үзүүлэлтээр хянаж байдаг. Эдгээр таван үзүүлэлтээс гадна тухайн банкны зээлийн чанар болон мөн нийт хөрөнгийн хэмжээгээр нь банкууд хэр тогтвортой байгааг дүгнэж болно. 2019 оны I улирлын байдлаар энэ 7 үзүүлэлтээр тус тусад байр эзлүүлээд дунджаар нь дүгнэхэд үйл ажиллагаа нь хамгийн тогтвортой банк нь Хаан банк байна. ХХБ-ны хувьд Монгол банкнаас тогтоосон шалгуур 5 үзүүлэлтээ бүгдийг нь биелүүлж байна. Нийт хөрөнгийн хэмжээгээрээ 2-д, зээлийн багцийн чанар нь 91,3% байна.

Nohor maani govid tom masin bariad 1sar bolj bna manai nohor uridchilgaa 20% tolood horguurtei mashin avch bolohuu

Бизнес эрхлэгчдэд банк доод тал нь тухайн бизнесээ 6 сараас 1 жилийн хугацаанд хийсэн байх шаардлага тавьдаг. Иймээс боломжгүй.

Мөн орлогоо нотлохын тулд татварын цэнхэр дэвтэр, дансны хуулга хэрэг болно гэдгийг анхаараарай.

Sn bn u? Bi haan banknaas tsalingiin zeel awah gj bgaa yumaa. Umnu ni has banknaas hadgalamj baritsaalsan zeel awsan yumaa. Tegsen zaawal hadgalamj baritsaalsan zeeliinhee tamgatai gereeg havsargadag geh yum. Tgd minii tsalingiin zeel garah bolowuu? Hadgalamj baritsaalsan zeel maani tsaliingiin zeels nuluuluhuu?

Банкууд тухайн зээлдэгчийн зээлийн түүх, сард төлж чаддаг зээлийн хэмжээ эсвэл цаашид сар бүр хэдэн төгрөг өөр зээлэнд төлөх зэргийг нь харахын тулд зээл хүсэгчээс иймэрхүү бичиг баримт шаарддаг. Хадгаламж барьцаалсан зээлийн тухайд дараа дараагийн зээлэнд нөлөөлөхгүй. Хэрэв гэрээ тань олдохгүй бол та хадгаламж барьцаалсан зээлийн хуулгаа аваад банкаараа баталгаажуулаад очсон ч болно. Учир нь тэр хуулган дээр нь "хадгаламж барьцаалсан зээл" гэж зээлийн төрлийг нь заасан байдаг тул банкны ажилтан түүнийг үндэслээд өөрийн тооцооллоо хийхэд хангалттай байдаг. 

Sain bnuu niigmiin daatgal tulduggui huviaarai ajildag ul hudluhgui hun yaj mashin avah vee orlogo zarlagiin huulga notolgoo bolhuu

Сайн байна уу?

Таны орлого зарлагын хуулга буюу хар дэвтэр нь орлогын нотолгоо болно. Гэхдээ сүүлийн үед банкууд таны хар дэвтэр дээр нэмээд бараа татан авсан баримтууд, зарим орлогоо дансаар авсан бол тухайн дансны хуулга, зарим тохиолдолд түрээсийн гэрээ, бизнес эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой баримтууд зэргийг нэмж шаардан, таны хар дэвтэртэй тулган үзэх байдлаар таны орлогыг баталгаажуулдаг болсон. Тэгэхээр та нийгмийн даатгал төлдөггүй ч гэсэн эдгээр баримтуудыг цуглуулан, хар дэвтрээ тогтмол хөтөлж байгаа тохиолдолд банк таны сарын ашгийг тооцож үзээд зээл олгох боломжтой. Машин лизингээр авахад та 15-20 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлсэн бол нэмэлтээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө танаас шаардахгүй. Хар дэвтрийн талаар та http://www.mongo.mn/c/165 эндээс дэлгэрэнгүй уншиж танилцаж болно.

Oline zeel olgodoguu

Онлайн зээл олгодог газруудын мэдээллийг бид удахгүй нэгтгэн та бүхэнд тогтмол хүргэх болно.

Онлайн зээл олгодог газруудын мэдээллийг бид удахгүй нэгтгэн та бүхэнд тогтмол хүргэх болно. Одоогоор бид машины лизинг, хэрэглээний зээл, орон сууцны зээл, бизнесийн зээл болон хашаа байшингийн зээл гэх мэт зээлүүдийг зуучилж байгаа.

Сайн байна уу. Хас банктай гэрээгүй байгууллагад ажилладаг хүн Хас банкнаас цалингийн зээл авах боломжтой юу. Ямар материал бүрдүүлэх вэ.

ХасБанктай цалингийн зээлийн гэрээ байгуулаагүй ч "Өрхийн зээл" авах боломжтой. 

Энэ нь танай гэр бүлийн гишүүдийн орлого болон барьцаа хөрөнгө дээр тулгуурлан олгодог зээл юм. Зээлийн хүү нь сарын 2%.

Та энэ зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mongo.mn/product/2130 энэ хаягаас үзнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримтууд нь:

  • Хэрэглээний зээлийн өргөдөл (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • 3х4 хэмжээний цээж зураг;
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн НДДэвтэр, түүний хуулбар;
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн гишүүдийн НДДэвтэрт бодит цалин тусгагдаагүй бол цалингийн тодорхойлолт (ХасБанкны салбараас эсхүл энд дарж татаж авна уу);
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримтууд;
  • Барьцаалуулах хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал.
Урьдчилгаа 0%-н хүү багатай авах боломжтой юу төрийн байгууллагад ажилладаг

Хэрэв та машины лизингийг бага хүүтэй авах бол доод тал нь 15-20 хувийн урьдчилгаа төлөх ёстой. Урьдчилгааны оронд ҮХХ барьцаалбал зарим банкууд урьдчилгаагүй зээл гаргах боломжтой байдаг. Гэхдээ бага хэмжээний урьдчилгааны төлөө өөрийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийг барьцаалах нь зохимжгүй юм. Танд зөвлөхөд та 1-2 сарын хугацаанд урьдчилгаа төлбөрөө бүрдүүлээд лизингээр машинаа аваарай. Бүх банкны машины лизингийн талаарх мэдээллийг http://mongo.mn/z/1236 эндээс үзнэ үү.

Сайн байна уу, банкинд цалингийн зээл аваад маш бага үлдсэн юмаа, нэмэж багахан зээл авч болдог боловуу.

Болно. Та цалингийн зээл авсан салбар дээрээ очоод зээлийн хүсэлтээ өгөөд зээлээ дахин судлуулаад нэмж зээл авах боломжтой юм байна. Нэг зүйлийг хэлэхэд хэрэглээний зээлийн дээд хугацаа 30 сар болсон байгаа. Таны сарын зээлийн төлөлт орлогын 60 хувиас хэтрэхгүй байх ёстой бөгөөд дээд тал нь 2,5 жилээр зээл авах боломжтой.

сайн байна уу? ээжийн маань нэр дээр байдаг байрыг ипотекийн зээлээр худалдан авч болох уу? бас би худалдан авах байр дээрээ хаягийн бүртгэлтэй юмаа.

Сайн байна уу? 

"ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ"-д энэ талаар заасан, хориглосон ямар нэгэн заалт байхгүй.

Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бага, хүмүүст хүрэлцээгүй байгаа тул банкууд илүү нарийн шаардлага нэмж тавих нь нийтлэг. Тухайлбал банкууд өөрсдийн дотоодын журамдаа  "аав, ээж, төрсөн ах, эгч, дүүгээсээ хөнгөлөлттэй зээлээр орон сууц худалдан авахыг хориглосон" байх нь түгээмэл. "ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ"-г та https://www.legalinfo.mn/annex/details/8872?lawid=13848 эндээс үзнэ үү.

Манайх өрхийн хэрэгцээндээ Монголд явж байсан автомашин худалдаж авах гэж байгаа юм л даа ямар нөхцөлөөр яаж лизингийн зээлд хамрагдах боломжтой бэ

Монголд явж байсан автомашинуудыг лизингээр авахыг хүсч байгаа бол банкуудын мэдээллийг та http://www.mongo.mn/z/1312 хуудсаар орж үзнэ үү.

Төрийн банкнаас 8% орон сууцны зээл авсан. Нөхрийнхөө хамтран зээлдэгчээр гэрээ байгуулсан. Сард гэр бүлийн орлогоосоо 400,000 төгрөг төлдөг. Ийм тохиолдолд цалингийн зээл авч болох уу?

Хэрэв хоёр зээлийн сарын нийт төлбөр нь танай өрхийн орлогын 45 хувиас бага байвал нэмж зээл авч болно.

сайн байна уу иөхөр бид хоёр шинэ ажилд ороод удаагүй байгаа ийм тохиолдолд зээл авах боломжтой юу

Ихэнх банкууд ажилд ороод 6 сар болсон байх шаардлага тавьдаг.

Сайн бна уу. Цалингийн зээлтэй юмаа. 4 827 266.7 тгрг. 36 сараар жилийн хvv 18% гэсэн боловч хvv нь нийт 1 431 097.7 тгрг байх юм. Яагаад ийм бгам болоо... хар ухаанаар бодход 4 827 266.7 ний 18% нь 868 908.01 болох биш vv.

Сайн байна уу? 

Банкны тооцоолол зөв байна. Учир нь та зээлээ 3 жилийн хугацаатай авсан бөгөөд 1 жилийн хүү нь 18% юм. Сүүлийн үед банкууд таны сар бүр төлөх нийт төлбөрийг тэнцүү байхаар тооцдог болсон. Та эксел програмын =PMT() гэдэг функцийг ашиглан банкны хүүгийн тооцооллыг шалгаж болно. Энэ томъёогоор бодож үзвэл та сард ойролцоогоор 174 мянган төгрөг төлөх бөгөөд 3 жилийн хугацаанд нийтдээ 6 сая 282 мянган төгрөг төлөх болно. Авсан зээл болох 4,8 сая төгрөгийг хасаад үзвэл 3 жилийн хугацаанд таны нийт төлөх хүү 1,4 сая төгрөг буюу таны хэлсэн дүнтэй тэнцэж байна. Гэхдээ энэ нь таны 3 жилд төлж байгаа хүү гэдгийг ойлгоорой. 

urchilga baixku tsalingiin zeelte baritsa xorong baixku mashiin lizingeer awch bolxuu

Машины лизинг авахад угаасаа барьцаа хөрөнгө шаарддаггүй. Лизингээр авч байгаа машин нь барьцаа болдог. Харин та урьдчилгаа төлбөр бэлнээр төлөх шаардлагатай болно.

Хэрэв таны хоёр зээлийн төлбөр нийлээд танай өрхийн орлогын 45 хувиас бага бол банкууд танд давхардуулан зээл олгоно. Хэрэв та урьдчилгаа 30 хувьтай бол ББСБ-ууд ч танд зээл олгоно.

S.n bnau ehneriinhee tsalingiin zeeld hamtran zeeldegcheer ortson bsan hvn ooroo tsalingiin zeel awahad zeeliin hemjeend noloolohvv

Нөлөөлөхгүй

Sain bnu? Xodoo oronnutagt 8%iin bairnii zeel awah bolomj bii yu .baigaa bol xaana xandax we?

8% зээлийн эх үүсвэрийг банкуудад багаар хуваарилж байгаа. Банкууд хаана хэнд олгохоо шийдэж байгаа тул бид үүнд тодорхой хариулах боломжгүй юм.

Та өөрийн орон нутгийн банкууд руу шууд очоод асуугаарай.

аль банкны хадгаламжийн хүү өндөр вэ. хүүгээр арвижих нь ямар вэ

Та банкуудын хадгаламжийн хүүг харьцуулахыг хүсвэл http://www.mongo.mn/z/1240 хаягаар орж үзээрэй.

Гэхдээ таны хийх мөнгөн дүн, давтамж зэргээс хамаараад банкны бодогдох хүү өөрчлөгддөг. Хэрэв та бүх банкны хадгаламжийн хүүг бодуулахыг хүсвэл http://saving.mongo.mn/ хаягаар орж бодуулна уу.

Сайн байна уу ипотекийн 8% ийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа юмаа. Сарын цалин 1.200.000 төгрөг НД төлдөг. хэдэн төгрөгний байранд хамрагдах боломжтой вэ? Мөн сард хэдийг төлөх вэ?

Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" гэдэг үйлчилгээг ашиглан энэ бүхнийг тооцуулна уу. Тооцооллоо мэйл хаягаараа хүлээн авдаг учир мэйл хаягаа зөв бичээрэй.

Хадгаламжнаас юун татвар аваад байгааг хэлээд өгөөч

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН дагуу бүтэн жилийн хугацаанд хадгаламжийн хүүнээс олсон орлогын 10 хувийг татварт суутгах бөгөөд банк, санхүүгийн байгууллага албан татвар төлөгчийн мөнгөн хадгаламжид хүү бодох бүрдээ албан татвар ногдуулан суутгаж, тухай бүр холбогдох төсөвт шилжүүлнэ гэж заасан байгаа. Үүний дагуу татвар тооцон суутгагдаж байгаа.

Tanai sanal bolgoj bui 65 hurtelee hadgalamj uusgeh zuvlumj deer asuuhad urt hugatsaanii hadgalamj uusgeh ni her naidvartai ve? Yamar yamar ersdel baij boloh ve?

Бид энэ талаар дэлгэрэнгүй нийтлэл бичиж та бүхэнд хүргэх болно.

Sain bnau 2 jiliin daraa tetgewert garah gej bgaa ymaa hvvteigee hamtarch bairnii zeeld hamragdah bolomjtoi bolowuu

Таны хүүгийн цалингийн орлого зээл төлөхөд хүрч байвал болно. Таны орлогыг банкууд байрны зээл төлөх орлогод оруулж тооцохгүй гэсэн үг.

Аль банкны хадгаламжийн хүү өндөр вэ?

Та доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

http://mongo.mn/z/1240

би 2013онд нэг машин авсан юм. тэгээд зээлээ төлж байгаад нэг асуудалаас болж нөгөө газарт орсон юмаа удалгүй би банкныхаа зээлийг төлж чадахгүй болоод удалгүй миний авсан зээлийг миний дүү нар төлж барагдуулсан юм. би удалгүй нөгөө газараасаа гараад ажилд орсон юм .тэгээд би банкнаас зээл авах гэсэн чинь найдваргүй зээдэгч гээд хар дансанд орсон байна. хар данснаас яаж арилгуулах вэ

Зээлийн мэдээллийн санд тухайн зээлийн талаарх мэдээлэл зургаан жилийн хугацаатай хадгалагддаг. Хэрэв энэ хугацаа дуусвал уг мэдээлэл цаашид харагдахгүй болно гэсэн үг.

Эсвэл тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.

Сайн байна уу би төрийн алба хаагч сарын гар дээр олгодог цалин 1200000 төгрөг байртай болох гэсэн юм. Өрх толгойлсон боломж байгаа болов уу

Урт хугацааны зээлд хамтран зээлдэгч зайлшгүй шаардлагатай. Гэхдээ таны орлого хүрч байгаа тохиолдолд хамтран зээлдэгчийн орлогыг тооцолгүйгээр зээлийг судлах боломжтой байдаг.

tsalingiin zeeltei dawhar 8huwi zeel awj bolhu

Сард төлөх нийт төлбөр тань танай өрхийн орлогын 45 хувиас бага бол давхар зээл авч болно

Sn bnu ipotekiin 8%n 60n sayiin zeeltei bga bairiig 35n sayiin belen uguud 10n jiliin huvi lizingeer awah gsima ene tohioldold zarah hunii banktai hiisen gereeg ner dre shiljuuj boldog u boldoggui bol ymr gereegeer zohitsuuldag bol bank zarah huntei 3ula gurwalsan geree baiguuldiin bolow u

Сайн байна уу?

Та хүний зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй. Банк ч тэгж шилжүүлэхгүй.

Мөн та гурав дундаа ямар нэгэн гурвалсан гэрээ байгуулах боломжгүй. 

Мөн дээрээс нь 8% зээл олдоц муутай байгаа гэдгийг та мэдэж байгаа.

Ямар боломж байж болох вэ гэвэл: Хэрэв танд аль нэг банк 25 сая төгрөгийн зээл олгох боломжтой бол та өөрт байгаа 35 саятайгаа нийлүүлээд 60 сая болно. Тухайн хүнтэйгээ худалдах авах гэрээ байгуулаад, зээлийг нь энэ мөнгөөрөө төлөөд байрыг нь өөр дээрээ шилжүүлэн авах боломж байна. Гэхдээ таны авах зээлийн хүү хамгийн багадаа сарын 1,5 хувь жилийн 18 хувь байх болов уу. Хэрэв тийм бол нэмж авах 25 сая төгрөгөнд та багагүй хэмжээний хүү төлөх болно.

Хэрэв та заавал энэ байрыг авах гэж байгаа бол банкны ажилтантай урьдчилан уулзаж, болох эсэхийг нь тодруулаарай.

Хэрвээ сар бүр мөнгө нэмэгдэж ордог бол жилийн эцсээр нийт дүнгээс нь хүү бодогдохуу эсвэл сар бүрийн дансны үлдэгдэлээс нь бодогдоод жилийн эцэст ниитдээ нэмэгдээд ордог уу

Та ямар төрлийн хадгаламж сонгосоноос хамаарна. Хэрэв та сар бүр хүүгээ хуримтлуулдаг хадгаламж сонгосон бол хүү нь сар бүрдээ бодогдож орно. Гэрээний эцэст хүүгээ боддог хадгаламж сонгосон бол гэрээний эцэст бодогдож орно. Та http://saving.mongo.mn/ энэ тооцоолуурыг ашиглан бодож үзнэ үү. Бүх банкны хадгаламжийн хүүгээр тооцож өгөх болно

Sain bna u 1 asuult bna a nohor bid 2 , 10n sayiin hashaa baishin avah gesiin uridchilgaa hediig ogoh uu zeel hoostoldoj boloh bolov u nohor maani sard 800000 togrognii stalintai 244000 bankind toldog bi gertee 3n huuhdee hardag uridchilgaagaa bankind toloh u medeelel ogch tuslaach

Сайн байна уу?

Хашаа байшингийн зээлд урьчдилгаа 30 хувь шаардагдана. Мөн үүнээс гадна та хоёрын орлого сарын зээлийн төлбөртөө хүрч байх ёстой болно. Хэрэв 3 саяын урьдчилгаагаа төлөөд үлдсэн 7 сая төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлж авбал сард ойролцоогоор 183000 төгрөг төлнө. Одоо төлж байгаа зээлтэйгээ нийлээд 427000 төгрөг болох бөгөөд танай өрхийн сарын орлогын 53 хувь болох юм байна. Хэрэв зээлээ 8-10 жилээр авбал орлого хүрэлцээтэй гэж үзэх юм байна. Та mongo.mn сайтад зочлон "ОНЛАЙН ЗЭЭЛИЙН ЗУУЧЛАЛ"-д хамрагдах боломжтой.

Таньд асуулт байна уу?