Шүүх:
сайн байна уу би 35 саяаар хашаа байшин авах гэж байгаа юмаа 10саяыг нь бэлэн өгсөн юмаа үлдсэн мөнгйиг нь байшинг тавиад гаргаад өгч болох уу цаад хүнтэйгээ тохирсон юмаа

Та хангалттай хэмжээний урьдчилгаа төлбөр төлсөн байна. Банкуудын санал болгож буй хашаа байшин худалдан авах зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1251 энэ хаягаар орж үзнэ үү. Хашаа байшин худалдан авах зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөн зөвлөгөө авна уу.

Урьдчилгаа 30 хувьд хамьран эзэмшигч минийы нэр дээрх байраа тавьж 8 хувьд хамрагдаж болохуу.Би хамтран эзэмшигч Аав нь бгаа юм.Авч байгаа байр нь миний охины нэр дээр юмаа

8 хувийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн оронд орон сууц барьцаалахаа больсон.

голомт банкнаас цалингаа авдаг тасралтгүй 6сар нийгмийн даатгал төлсөн анх удаа л зээл авах гэж байна аль банкнаас зээл авбал арай өндөр авч болох бол өмнө нь ямар нэг банк сан хүүгийн байгууллагаас зээл огт авч байгаагүй

Хариулт: Монголбанкнаас банкуудын хэрэглээний зээлд дээд хязгаар тогтоосон. Тэгэхээр дээд тал нь бүх банкных адил гэсэн үг. Та орлогынхоо 60 хувиар зээл төлж болохоор журамласан байгаа. Хүүгээсээ хамааран зээлийн дүн бага зэрэг өөрчлөгдөнө. Гэхдээ та яавал их зээл авах уу гэж бодохын сацуу, одоо авах гэж буй зүйлээ зээлээр санхүүжүүлэх нь зөв үү? Яавал бага хүүтэй зээл авах вэ гэдгээ давхар бодохыг зөвлөж байна. Банкуудын хэрэглээний зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1229 эндээс үзээрэй.

Сайн байна уу. Би 123 орчим сая төгрөгийн байр сонирохсон юмаа. Урьдчилгаа нь бүрдчихсэн. Гэтэл яг таалагдсан байр маань 8 хувьд хамрагдахгүй гэх юм. Ийм тохиолдолд миний зүгээс тус байрыг 8 хувьд хамруулан авах ямар боломж байгаа вэ зөвлөгөө өгөөч. Баярлалаа.

Хариулт: Ашиглах боломжгүй, нураах шийдвэртэй, хэт хуучны байрууд биш бол хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр авах боломжтой. Бүр тодруулбал доорх шаардлагыг хангасан байрыг ипотекийн зээлээр авах боломжтой.

2.1.1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 3.1, 3.3-т заасан тодорхойлолтод нийцсэн;

2.1.2. аймаг, нийслэл, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан;

2.1.3. Барилгын тухай хуулийн 35.1-д заасан эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан;

2.1.4. нийт талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй.

Гэж заасан байна.

sain baina uu manaih 6 am bvltei ger bvlvdin gishvdes 2 ni tsalintai....neg tsalingin zeeld sard 2ulaa niiled 550000 togrog zeelend toldog........20,000,000 hashaa baishingin zeel awah bolomj baiga yu

Та хашаа байшингийн зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл, тооцоолол хийлгэж авахыг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү. Бид танд иж бүрэн зөвлөгөө, мэдээлэл өгөх болно

manai nohor sariin tsalin 1say orchim bga ymaa 177 sayiin bair avah huseltei bga ym uridchilgaa 70 say bn 8% zeeld hamragdaj boloh bolovuu

Хариулт: 80 м2-аас бага байр байх ёстой. Мөн та хоёр урд нь хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч байгаагүй байх, орлого хүрэлцээтэй байх зэрэг шаардлагууд тавигдана. Байрны үнэлгээний хувьд банк өөрөө шийдвэрээ гаргана. Та орон сууны ипотекийн зээлийн талаар иж бүрэн зөвлөгөө мэдээлэл авч тооцоолол хийлгэхийг хүсч байвал http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Сайн байна уу? Хүү маань Солонгос улсад гэрээгээр ажилладаг одоо гэрээгээ сунгаад 4 жил ажиллах хугацаа бгаа. Сард 4 сая орчим төгрөгийн цалинтай. Ямар нэг зээлгүй. Урьдчилгаа 5 саяыг төлөөд байрны лизингид орох боломж байх уу?

Урьдчилгаа төлбөрийн хувьд авах гэж буй байрны 30 хувийг төлж байж хамрагдана. Гадаадад ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс 8 хувийн зээлд хамрагдаж чадаж буй эсэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэдийгээр гадаадад ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс хамтран зээлдэгчээрээ дамжуулан 8 хувийн ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэж яригддаг боловч бид энэ талаар судалж байж дэлгэрэнгүй хариу өгье. 

Сайн байна уу? 1 жилийн хугацаатай хадгаламжид мөнгө хадгалуулахад хүүг нь өдөр өдөртөө тооцдог уу? Эсвэл жилийн эцэст нийт хуримтлагдсан мөнгөнөөс хүүг нь боддог уу?

Хүүгээс хүү боддог хадгаламжууд сар бүрийн эцэст хүүгээ бодож, бодогдсон хүүгээс татвар суутгаад үлдсэн хүүг таны дансанд нэмдэг. Бусад хадгаламжууд ихэвчлэн гэрээний эцэст хүүгээ бодож байгаа. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх хоёр нийтлэлийг уншиж танилцана уу.

http://mongo.mn/c/221

http://mongo.mn/c/128

Сайн байна уу, Би саяхан бэлэн мөнгөөр анх удаа байр авсын. Тэгээд аав ээждээ өөрийнхөө нэр дээр ипотекийн зээлээр байр авч өгөх гэсэн юм. Банкуудын ипотекийн зээлийн бүрдүүлэх материал дээр анх удаа байр авч буй тохиолдолд зээл олгоно гэсэн байналээ. Ийм тохиолдолд ипотекийн зээл авч болох уу.

Саяхан шинээр батлагдсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-д

3.1.3. өөрийн өмчлөлийн нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хариуцсан байгууллагын лавлагааг гаргуулсан байх. Энэ шаардлага дараахь этгээдэд хамаарахгүй:

3.1.3.1. ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууц өмчлөгч;

3.1.3.2. 18 насанд хүрээгүй байхдаа гэр бүлийн гишүүдийн хамтаар орон сууц өмчилж байсан иргэн.

Ийм шалгуур орсон байгаа.

Сайн байна уу Хүү сард 800000, харин би 700000 төгрөгний цалинтай ажилладаг Ам бүл 2 Байшин барих зээл авч болох уу Ямар нэгэн өр, зээл байхгүй.

Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, тооцоолол хийлгэхийг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

Sn bna uu shineer hashaa avch baishin barih gesen yumaa mashinii lizengtei bgaa 9r sard duusna zeel avch boloh bolov uu

Таны орлого зээлээ төлж хүрэх эсэх, урьдчилгаа төлбөр хангалттай эсэх, мөн банкны тавьдаг бусад шалгууруудыг хангаж буй эсэхээс хамаарна. Хашаа байшин барих зээлийн талаар иж бүрэн мэдээлэл, зөвлөгөө авч, тооцоолол хийлгэхийг хүсвэл http://www.mongo.mn/zeel/zovlogoo хаягаар орж мэдээллээ бөглөнө үү.

sn bn uu bi bankind 950000 togrogiin zeeltei har jagsaaltand orson tolood duusgaval arilah bolomj bga yu, hund zeel avch ogood hugatsaa n hetreed 2 jil bolson

Одоо байгаа зээлийнхээ ихэнхийг төлөөд, зээлээ бүрэн хаахаасаа өмнө банкиндаа учир байдлаа тайлбарлаж, хүсэлт гаргаад үзэх хэрэгтэй. Хэрэв харьцдаг банк тань хүсэлтийг тань хүлээн авч, зөвшөөрвөл Монголбанкинд хүсэлт явуулж, зээлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулах боломжтой. Өөр боломж үгүй.

Tsalingiin zeel awhad niigemiin daatgal 3n sar tolson ved awj bolhu batlan daaltai awj bolhu

Дор хаяж 6 сар болсон хүмүүст Банкууд цалингийн зээл олгодог.

Сайн байна уу? Оюутан хосууд байгаа юм. Урьдчилгаа 10% төлөөд машин лизингдэж болох уу? Орлогоо нотлох боломжгүй байнга цалингаа гар дээр бэлэн авдаг.

Орлого нотлох боломжгүй бол дор хаяж 40 хувийн урьдчилгаа бүрдүүлсэн үед зарим ББСБ-уудаас машины лизинг авах боломжтой.

Цаашид гар дээр авдаг цалингаа банкны дансаараа дамжуулж авч байхыг зөвлөе. Ингэсэн тохиолдолд банкууд таны орлогыг нотлогдох боломжтой гэж үзнэ. 

Байраа барьцаалж зээл авах гэсэн юмаа. Хугацаө хэтэрсэн зээлээ төлчихвөл байр барьцаалсан зээл өгөх үү

Хугацаа хэтэрсэн зээлтэй л бол нэмж зээл огт авч болохгүй гэж ойлгож болохгүй. Тухайн нөхцөл байдлыг дүгнэж үзээд танд зээл олгох Банк, ББСБ олдох боломжтой. Тухайлбал таны барьцааны чанар, авах гэж буй зээлийн хэмжээ, хугацаа хэтэрсэн зээлийн дүн зэргийг харгалзаад санхүүгийн байгууллагууд уян хатан шийдэх боломжтой.

Талх Чихэр ХК нд 1сая төгрөгний цалинтай ажилд ороод сар ч болоогүй байгаа юмаа.18 сая төгрөгний үнэтэй машинийг урьдчилгаа 20% төлөөд сардаа хамгийн дээд тал нь 500н мянган төгрөг төлөөд авах боломжтой юу

Дор хаяж 6 сар ажилласан байхыг шаардана.

sn bnu xodoo oron nutagt vl xodloxtoi bol mashin zeeldej bolhuu

Хэрэв таны урьдчилгаа төлбөр хүрч байгаа бол үлдсэн зээлийнхээ барьцаанд авч буй машинаа тавиад машины лизинг авах боломжтой.

3n sar niigmiin daatgal tulsun urdchilgaagvi lizingeer mashin awah bolomj bgaa yu

Дор хаяж 6 сар ажилласан, урьдчилгаа 15 хувь бүрдүүлсэн тохиолдолд та зээл авах боломжтой.

Эзэмших гэрчилгээтэй хашаа байшин урьдчилгаанд гаргаж болдог уе

Заавал өмчлөх гэрчилгээтэй байх ёстой.

Сайн байна уу? Би төрийн байгууллага 4 жил ажиллаж байна цалин минь 800000. Урьдчилгаа 5000000 байгаа 50000000 байрны зээлд орох боломжтой юу?

Та манай http://www.mongo.mn/zeel/zovlogoo үйлчилгээнд хамрагдаж дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авна уу.

Сайн байна уу? Би төрийн бус байгууллагт ажилладаг нийгмийн даатгал төлдөг. Сард нийгмийн даатгал төлөөд гар дээр 500000 төгрөг бэлнээр авдаг. надад хэрэглээний зээл өгөх боломжтой юу? дээд тал нь хэдэн төгрөг вэ? сарын хүү, болон хугацааг мэдэж болох уу? Баярлалаа

Нийгмийн даатгалаар орлогоо нотолж чадаж байвал танд зээл олгоно. Та банкуудын зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/z/1230 эндээс үзнэ үү.

Sain bn uu?. Manai urhiin orlogo 1000000 orchim yumaa. Tsalingiin zeeld 400garuig tuldug. 20sayiin hashaa baishin banknii zeeleer awmaar bga yumaa. Uridchilgaa n bgaa. Hashaa baishingiin zeel hamgiin ihdee heden jileer ugdug we. Ergen tulult ni hamgiin baga bhaar hedn jileer awah bolomjtoi we.

Та манай http://www.mongo.mn/zeel/zovlogoo үйлчилгээнд хамрагдаж дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл авна уу.

Sain bnuu. Hashaa baishingaa 20sayd baritsaalj zeel awah gsn yumaa. Bi hvvhdee hard gertee bgaa. Nuhur 1000000 tugrugnii tsalintai tsalingiin zeelend sard 340000 iig tuldug. Hashaa baishin baritsaalsan zeel hamgiin urtdaa heden jiliin hugatsaatai bdg we. Tsalingiin 50%aas heterkvgeer bagaar tuluh bolomjtoi yu

Сайн байна уу?

Та өөртөө хэрэгтэй зүйлийг асуусан байна. Хашаа байшин барьцаалсан зээл харьцангуй хүү өндөртэй, хугацаа богинотой байдаг. Иймээс сард төлөх төлбөр нь өндөр гардаг.

Хэрэв та 20 саяд хашаа байшингаа барьцаалаад зээл авбал сар бүр ойролцоогоор 1,2 сая төгрөг 2 жилийн турш төлөх болно. Тухайлбал 3% - 1,18 сая; 3,3% - 1,22 сая; 3,5% - 1,25 сая гэх мэт төлбөрүүд гарна. Тэгэхээр 1 сая төгрөгийн орлоготой бөгөөд одоогоор 340,0 мянган төгрөг сар бүр төлдөг бол үүнийг зэрэг төлөх ямар ч боломжгүй бөгөөд банк, ББСБ-ууд ч өгөхгүй болов уу.

Танд үнэхээр гэнэтийн ийм хэрэгцээ гарсан уу? Та асуудлаа санхүүгийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй уулзаж шийдсэн нь дээр.

Sain bna u bi gadaadad 5 jil surch bgad irsen ym. Odoo Baga hemjeenii zeel yaraltai hereg bolood nadad niigmiin daatgal Bhgui yaj zeel avah be? Haanaaa?

Өнөөгийн нөхцөлд Монголд орлого эсвэл барьцаа хөрөнгө хоёрын аль нэгийг нь заавал нотолж байж зээл авах боломжтой. Та орлогоо нотлох боломжгүй бол ямар нэгэн барьцаа хөрөнгө бүрдүүлж чадвал зарим банк, санхүүгийн байгууллагууд зээл өгч байгаа.

Sain baina uu manaih huwiaraa biznes erheldel sardaa 20-30 say togrogniie orlogtoi tsewer ashig maani 6-7 say baidag 50-100 say togrognii zeeel awah hvseltei bgaa yum bolomjtoi yu Heden togrognii zeeliig hedii hugatsaatai sard heden togrognii tololt hiiheer awch boloh we.... hariu ogno vv bayrlalaa

Бизнесийн зээлийг банкуу харьцангуй урт хугацаагаар олгож байгаа. Банкуудын бизнесийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та http://www.mongo.mn/z/1225 хаягнаас үзэх боломжтой.

Хэрэв та 3 жилийн хугацаагаар сарын 2 хувийн хүүтэй 50 сая төгрөг зээлбэл сард 1,9 сая, 75 сая төгрөг зээлбэл сард 2,9 сая, 100 сая төгрөг зээлбэл сард 3,9 сая төгрөг төлөх болно. Аль аль нь таны сарын цэвэр ашгийн 60 хувиас бага байгаа тул банк танд зээл өгөх боломжтой.

Гэхдээ та орлогоо нотлох, мөн барьцаа хөрөнгөтэй байх шаардлага тавигдана.

sain bna uu. Хувь хүнээс байраа авсан ба мөнгөний 70 гаруй хувийг өгсийн үлдэгдэл 18саядээр оон сууцны урт хугацааны зээл авч болох уу

Сайн байна уу?

Өмнө нь нөгөө хүндээ төлсөн баримтуудаа баталгаажуулаад үлдсэн 18 сая төгрөгийг банкны урт хугацаатай зээлээр авч болно.

8% хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй бол та банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг жилийн 18 орчим хувийн хүүтэй зээл аваад төлбөрөө 5-7 жилийн дотор багтаан төлөх боломжтой. 5 жилээр авбал сард 457 мянга, 6 жилээр авбал сард 410 мянга, 7 жилээр авбал сард 378 мянган төгрөг төлнө. Үүнээс урт хугацаагаар авах нь зохимжгүй. Учир нь таны төлөх нийт хүүний дүн өндөрсөх болно. 

Таны хувьд өмнө төлсөн мөнгөнүүдээ нотлох, мөн орлогоо нотлох хоёр ажил үлдэнэ.

Sain baina uu ondor unetei oron suuts avahad zeeliin huu yamar baidag bol

Зээлийн хүү таны худалдан авах орон сууцны үнээс хамаарч нэг их өөрчлөгддөггүй. Хэт их өндөр үнэтэй орон сууц зээлээр авах бол зээл олгох банкууд төдийлөн олдохгүй байх магадлалтай. Учир нь өндөр үнэтэй орон сууцны үнэ ирээдүйд үнээ хадгалах эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл түүнийг барьцаалж зээл олгох банк ховор бараг олдохгүй. Та дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongo.mn/h/1 энэ хаягаар орж үзээрэй.

би зээл авах боломжтой юу

Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" үйлчилгээг ашиглан асуултандаа хариулт авна уу.

http://www.mongo.mn/zeel/zovlogoo

Сайн байцгаана уу? би хашаа байшингийн зээл сонирхож бна. Би сард 2000000 дээш төгрөгн цалин авдаг сард банканд 1300000 төгрөг төлнө. Эхнэр сард 600000 төгрөг цалинтай . Иймд 20 саяын хашаа байшингин зээл авч болох уу?

Та манай сайтын "БИ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ" гэдэг хэсгээр орж тооцоолол хийлгэнэ үү. 

Энэ үйлчилгээг ашиглан та сард төлөх зээлийн төлбөр, таны орлого хүрэлцээтэй эсэх, урьдчилгаа хүрэлцээтэй эсэх, аль банкнаас авбал хэдий хэмжээний хүү төлөх зэргийг нэг дор бодуулан авах боломжтой. Үйлчилгээний төлбөр 2,000 төгрөг.  Дэлгэрэнгүй хаяг http://www.mongo.mn/zeel/zovlogoo

Zeeliin aldangiig herhen boddog ve

Нэмэгдүүлсэн хүүг хугацаандаа төлж чадаагүй байгаа үндсэн зээлийн дүнгээс гэрээнд заасан хувиар ихэвчлэн тооцдог. Энэ талаар ИРГЭНИЙ ХУУЛЬ-нд "452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй." гэж заасан байдаг. 

Таньд асуулт байна уу?