Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк - Эргэлтийн хөрөнгийн зээл
Бүрдүүлэх материал
- Зээлийн өргөдөл
- Зээл хүсэгчийн анкет, 1% цээж зураг,
- Иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Оршин суугаа хорооны тодорхойлолт,
- Yйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх зөвшөөрөл
- Өрхийн болон бизнесийн орлого, зарлага, зээлийг төлөх эх үүсвэрийн тооцоолол, нотлох баримт бичиг,
- Бизнес төлөвлөгөө, холбогдох гэрээ, хэлцэл,
- Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, лавлагаа,
- Барьцаа хөрөнгийн өмчлөгч, хамтран өмчлөгчийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, итгэмжлэл
- Батлан даагчтай тохиолдолд холбогдох баримт бичиг,
- Бусад банкнаас зээл авч байсан бол зээлийн гэрээ, дансны хуулга
Tавигдах шаардлагa
- Зээл хүсэгч нь 6 /Зургаан/ сараас доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай, байгаль орчны холбогдох зөвшөөрөл болон тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх
- Зээл, хүүг эргүүлэн төлөх чадвартай, банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх
- Эргэлтийн хөрөнгийн зээлийн дээд хэмжээ нь зээл хүсч буй үеийн эргэлтийн хөрөнгийн 80 хувиас хэтрэхгүй байх
- Банкны салбар байрлах газар зүйн бүсэд үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд банкаар борлуулалтын орлогыг төвлөрүүлэхийг зөвшөөрсөн байх
- Бусад төрлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл, хүүгийн аливаа өр, төлбөргүй байх