Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк - Цалингийн зээл
Бүрдүүлэх материал
- Зээлийн өргөдөл /банкны маягтын дагуу/
- Зээлдэгчийн анкет, 1% цээж зураг /банкны маягт бөглөх/
- Иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Оршин суугаа хорооны тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Ажлын газрын тодорхойлолт /Үүнд: Овог нэр, албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээг тодорхой бичсэн байх/
- Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Шаардлагатай тохиолдолд өрхийн орлого тодорхойлох бусад баримтууд /түрээсийн гэрээ, хар дэвтэр г.м/
Tавигдах шаардлагa
- Ажил олгогч байгууллага болон банкны хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулсан, банкаар дамжуулан цалинг олгодог байх
- Нэгээс доошгүй жил тогтвортой ажилласан, тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь зээлийн гэрээний хугацаанаас урт байх
- Зээл хүсэгчийн цалингийн орлого нь нийгмийн даатгалын дэвтрээр баталгаажсан, бусад орлогын эх үүсвэрийг баримтаар нотолсон байх
- Зээлдэгчийн сард төлөх зээл, зээлийн хүүгийн нийт дүн нь өрхийн орлогын 50%-иас хэтрэхгүй байх
- Бусад төрлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл, хүүгийн аливаа өр, төлбөргүй байх