Санхүүгийн зөвлөгөө

Хувийн санхүүгийн төлөвлөгөө

Асуулт хариултууд

Монгол банкны журам өрчиглөгдөх болвуу

Сайн байна уу? Асуултаа тодорхой бичээгүй тул бид таны асуултыг таамаглаж, хоёр хариу өглөө. 

1. Хэрэв та Монголбанкнаас зохицуулж буй ипотекийн зээлийн журамтай холбоотой асуусан бол:

Одоогоор энэ талаар мөрдөгдөж буй хоёр төрлийн журам бий. Нэг нь "ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ", нөгөө нь "ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ" гэдэг хоёр журам мөрдөж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр журмууд дээр дарж авна уу.

2. Хэрэв та Монголбанкнаас хэрэглээний зээлд тогтоосон өр, орлгоын харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх тухай асууж байгаа бол үүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа.

Шинээр ирсэн асуултууд

би сарын 2500000 төг цалин авдаг.Хүүгийнхээ байрны 8%-ийн зээл дээр батлан даагчаар бүртгүүлсэн боловч зээл төлдөггүй.Өөрийн нэр дээрээ цалингийн зээл авч болох уу.
Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэсэн юм.Худалдагч тал үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2%-ийн татвараа төлдөг журамтай байдаг. Хэрэв худалдагч тал борлуулсан орлогоо багасгасан тохиолдолд анх удаа байр худалдан авах гэж буй миний хувьд багасгасан үнийн дүн нь дараа жил 6 саяийн хувь хүний орлогын буцаан олголт авахад нөлөөлөх үү
Сайн байна уу Манай байгуулага ямар ч банктай цалингийн зээлийн гэрээ хийгээгүй төрийн банкаар цалин өгдөг би яаж цалингийн зээл авах вэ? Ниймгийн даатгал нэг жил төлсөн одоо ажиллаж байгаа байгуулагадаа 6н сар болж бн.1,000,000 цалин авдаг.
Би хас банканд хашаа байшин худалдан авах зээл аваад төлөөд явж байгаа. 4 сая төгрөг үндсэн зээлрүүгээ хийсэн юм аа гэтэл анх зээл авсан зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 8 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа ч 12 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх үеийн хүүтэй тэнцүү мөнгө сар бүр төлж байна, энэ хуваарь нь огт өөрчлөгдөхгүй гэсэн, бусад бүх банкууд яг ийм байдаг уу. Өөр төрлийн зээл аваад энэ зээлээ хаагаад сар бүрийн төлөлтөөсөө илүү мөнгө үндсэн зээлээсээ төлөөд явбал сард төлж байгаа мөнгөнөөс хүүнд өгөх мөнгө нь багасдаг банк, зээлийн төрөл байвал хэлж өгч тус болооч
Аль компанийн хувьцаа авбал дээр вэ? Банкны хадгаламжаас ямар давуу талтай вэ? Баярлалаа
Хугацаа хэтэрсэн зээлийн ангиллыг яаж арилгах вэ
sain bainuu muu zeldegch dg bank zeel olgohgu bn eniig yah estoi we yawal boloh we manai nohor sard 1.200000 tsaln awdag niigmiin daatgal tsaraltgui tolson
Хэдэн хүнээс? ямар аргаар авсан судалгаа вэ?